bagsh.mn

bagsh.mn Онлайн сургалт, хөгжлийн bagsh.mn платформ нь багшийн онол, практик хосолсон сургалт, хамтын үйл ажиллагаа, сайн туршлагыг түгээх талбар юм.

03/01/2025
24/12/2024
07/12/2024

Энэ асуудлыг багш нар хэрхэн дүгнэж байна?

🏢Манай дунд сургуулиудад сурах чадваргүй болсон хүүхдүүд дэндүү олон байна.🤔
Энэ асуудлын суурь бага ангид тавигддаг. Бага ангийн багш "хүүхдүүдээ сургачихад яадаг байна аа" гэж үү? Үүнд багш буруутай байх нь тун ховор. Голцуу "анхаарал төвлөрлийн дутмагшилтай"/Attention-deficit/ болсон хүүхдүүдэд энэ ажиглагддаг.🙄

45 хүүхэдтэй ангид ийм хүүхэд 10-аас багагүй байдаг болсон. Багш тэднийг хамгийн урд суулгаад ч, хажууд нь байнга очоод ч, хичээлээ хийгээч гэж гуйгаад ч, анхаарлаа төвлөрүүл гэж анхааруулаад ч нэмэргүй. Тэд багшийн үгийг сонсохгүй, 1-2 минутын дараа өөр зүйл хийж эхэлнэ. Дэвтэр дээрээ зураг зурна, гараараа оролдоно, цэцэрлэгийн хүүхэд шиг юм өрж тоглоно, хана тааз, цонх ширтэнэ, ангийнхан луугаа шуумалзана ... Ер нь хичээл дээр байж ядна. Багш самбар дээр бичих хооронд үймүүлнэ.

Монгол хүүхдүүд яагаад ийм аймаар "анхаарлын төвлөрлийн дутмагшилтай" болоод байна вэ?

Дараах шалтгаанууд байж болох юм.
1. Мэдээж бага наснаасаа утсаар оролдох болсон.
2. Гэртээ ганцаардахдаа өөртэйгөө тоглоод сурчихсан.
3. Дураараа, зөрүүд зантай болж өссөн.
4. Ээж, аав нь багаас нь ном бага уншиж өгсөнтэй холбоотойгоор танин мэдэхүйгээс таашаал авахаа больсон.
5. Эцэг эхчүүд 2 хүртэлх насны боловсрол, цэцэрлэгийн боловсрол чухал гэдгийг мэддэггүй. Энэ үед эмээ, өвөөтэй нь үлдээдэг. Настай хүмүүс хөдөлгөөн ихтэй, бага насны хүүхдийн хурд, аяыг даахгүй учир тэд ганцаараа тоглож, зурагт үзэж, утас оролдож өдрийг өнгөрөөдөг
Bolod Mn

bagsh.mn платформ нь БАГШИЙН ХӨГЖЛИЙГ дэмжиж байна.  1.  Бүртгэлтэй багш нартаа бүх модуль сургалтаа үнэ төлбөргүй хүргэ...
19/11/2024

bagsh.mn платформ нь БАГШИЙН ХӨГЖЛИЙГ дэмжиж байна.
1. Бүртгэлтэй багш нартаа бүх модуль сургалтаа үнэ төлбөргүй хүргэж байна. Багш цаг завдаа тохируулан бүтэн жилийн хугацаанд сонгон судлаж, цахим сертификат авах боломжтой.

2. bagsh.mn нь багш байгууллагыг холбосон хамтын үйл ажиллагааны практик туршлага судлах, хуваалцах нээлттэй талбар боллоо. Багшийн туршлага солилцох талбарт зөвлөх багш, ментор багш, мэргэжлийн хөгжлийн бүлэг, багш, байгууллагын нүүр хуудсыг харьяаллын дагуу үүсгэн өгч байна. Ингэснээр багш нар өөрсдөө туршлага, мэдээллээ оруулах, бусдаасаа суралцах, хамтран ажиллах, санал бодлоо хуваалцах боломжтой.

3. Багш мэдээлэл, подкаст, контент, ном, бүтээл нэмэх, үзэж, судлах эрхтэй.

4. Түүнчлэн багш цахим хичээл, бүтээлээ үнэлэн борлуулж, нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлж өгсөн цахим сургалт, хөгжлийн цогц платформ юм.

Мэдээлэл авах: 8080-9808
И-мэйл: [email protected]

15/11/2024

📲Боловсролын ерөнхий газар, bagsh.mn платформ хамтран Монгол Улсын "зөвлөх багш", "мэргэжлийн хөгжлийн бүлэг" "ментор багш" нарын сайн туршлагыг түгээх цахим талбарыг үүсгэсэн билээ.

👨‍💼Өнөөдрийн байдлаар дээрх bagsh.mn платформд 9 зөвлөх багш, 3 ментор багш, 20 мэргэжлийн хөгжлийн бүлгийн 53 багшийн сайн туршлага, мэдээлэл оржээ.

https://www.facebook.com/100064076047045/videos/%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8B%D0%BD-%D0%B4%D1%8D%D0%B2%D1%82%D1%8D%D1%80-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D1%83%D1%80%D1%88%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D1%85%D0%BE%D0%B2%D0%B4-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B5%D1%81%D1%81-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4/914221330672645/?rdid=YS2p4ORNjOiH5aVD

07/11/2024

📒ЗОРИЛГЫН ДЭВТЭР- сурагчийн туршлага
Ховд аймгийн Прогресс сургуулийн багш, сурагчид хамтын сайн туршлагаа bagsh.mn платформ дахь нүүр хуудастаа нийтэлсэн байна.
"Зорилгын дэвтэр" Мэргэжлийн хөгжлийн бүлгийн сайн туршлага
https://www.youtube.com/watch?v=vLtW44AjzEQ

06/11/2024

bagsh.mn платформд багш хэрхэн бүртгүүлэх вэ?

Сонирхолтой хичээлийн контент: Цэцэрлэгийн бяцханууд өдөрт юу сурдаг вэ, багш нь ямар хичээлийг хэрхэн заадаг вэ?  https...
31/10/2024

Сонирхолтой хичээлийн контент: Цэцэрлэгийн бяцханууд өдөрт юу сурдаг вэ, багш нь ямар хичээлийг хэрхэн заадаг вэ? https://bagsh.mn/ нь энэ талаар сонирхолтой контент бэлтгэн нийтэлж байна.

"Амьдралын зөв дадал хэвшил" олгох цахим хичээлийн контент №1: 🥰 https://bagsh.mn/lesson/Bohir-gar-ba-hums

Энэ удаагийн дугаарт Нийслэлийн 268 дугаар цэцэрлэгийн Ч.Ариунжаргал багш маань "Бохир гар ба хумс" сэдвийн дор бяцхан шавь нартаа гарын дорх материал ашиглан туршилт явуулж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагаа хүргэж байна. 👇
https://www.youtube.com/watch?v=U3-hwAS6nUM

bagsh.mn платформ  "БАГШИЙН  ТУРШЛАГА" -ыг хадгалан түгээх зорилгоор зөвлөх багш, ментор багш, мэргэжлийн хөгжлийн бүлги...
29/10/2024

bagsh.mn платформ "БАГШИЙН ТУРШЛАГА" -ыг хадгалан түгээх зорилгоор зөвлөх багш, ментор багш, мэргэжлийн хөгжлийн бүлгийн хамтын үйл ажиллагааны талбар үүсгэлээ. Багш нар өөрсдийн бүтээл, сайн туршлагаа системд оруулснаар сайн туршлагын нэгдсэн сан үүсч бусдаасаа суралцах, санаа авах, зэрэг практик хамтын үйл ажиллагааны туршлага судлах талбар болох юм. Түүнчлэн "мэдээлэл" буландаа "Багшийн туршлага" контент, подкаст бэлтгэн нийтлэхийг зорьж байна. Та бүхнийг өөр хоорондоо ярилцан мэргэжлийн хөгжлийн талаар болон асуудал шийдлийн талаар хэлэлцэх, бусаддаа сайн туршлагаа түгээхийг урьж байна.

29/10/2024

Монгол Улсын зөвлөх багш Ч.Энхтуяа, Ц.Цэрмаа багш хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлдэг туршлагаасаа хуваалцлаа. Bagsh.mn "Багшийн туршлага" подкаст.
Дэлгэрэнгүй: https://bagsh.mn/news/671fbba01c3357597451bb0a

bagsh.mn үйл ажиллагаа:
1. "БАГШИЙН ТУРШЛАГА" подкаст, контент
2. ЗӨВЛӨХ БАГШ, МХБ талбарт туршлагаа түгээж, бусдаасаа суралцах боломжтой.
3. Модуль сургалтад хамрагдах
4. Цахим хичээлээрээ нэмэлт орлоготой болох 🤩🤩

Багш та өөрийн туршлагаа хуваалцах бол холбоо барина уу.
УТАС: 8080-9808

23/10/2024

"Сонирхолтой хичээлийн туршлага"

Цэцэрлэгийн бяцхан суралцагчиддаа байгалийн ухааны хичээлийг 3D голограмма ашиглан сонирхолтой байдлаар орж буй Ч.Март багшийн туршлагаас хүргэж байна. 😍😍🤩🤩

Хорвоо, ертөнцтөй дөнгөж танилцаж буй бяцхан шавь нартаа багш нь "сүүдэр яагаад үүсдэг вэ" сэдвийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлан, туршилт хийн үзүүлж, 😍😍🤩🤩

Хүүхэд бүрийн идэвхи оролцоог дэмжсэн суралцахуйд суурилсан хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 😍😍🤩🤩

Үргэлжлэлийг дараах линкээр орж үзнэ үү.
https://youtu.be/mSlJJF37WRw?si=x6eDB2lQyW-RbiRH

1. Хичээлийн сэдэв: "Сүүдэр яаагад үүсдэг вэ?"
Ашигласан материал: Слайд, нөүтбүүк, голограмма дүрс,
2. Гар чийдэн, тоглоом
3. Өнгийн цаас, цавуу, саа

Address

Ih Mongol Roud
Ulaanbaatar
133110058

Telephone

+97680809808

Alerts

Be the first to know and let us send you an email when bagsh.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to bagsh.mn:

Share