FLAME UP

FLAME UP FLAME UP / ГАЛ АСАА 🔥
ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠥᠯᠦ ᠥᢉᠡᠳᠡ ᠪᠡᠨ

Монголд ямар ч сошиал дархлаа гэх зүйл алга.Өнөө цагт улсын хэмжээнд бүх ажил FACEBOOK гэх платформ дээр явах боллоо. Ул...
22/05/2026

Монголд ямар ч сошиал дархлаа гэх зүйл алга.

Өнөө цагт улсын хэмжээнд бүх ажил FACEBOOK гэх платформ дээр явах боллоо. Улс төр, мэдээ мэдээллээс эхлээд бараг л бүгд FACEBOOK дээр явж байна. ХЭРВЭЭ зүгээр л нэг гадаад компаны захирал энэ зүйлээ унтраавал яах уу улсаараа сүйрэх үү? Оросод вконтакте, Хятадад wechat, Солонгост band гэх мэт томоохон улсууд үүнийг аль эрт олж хараад хөрсөн дээрээ буулгасан. Үүнийг одоо л хийхгүй бол бүрэн тэр компанаас улсаараа хамааралтай болж дууслаа. Давуу талын хувьд одоо хүмүүсийн тархийг угаагаад байгаа тролл арми устаж сошиалын ардаас нэрээ нууж хүнийг хэмлэгсэд үгүй болж интернетийн эрин зуун дахь үүх түүхээ дотооддоо энэ сайтдаа бид хадгална. Нэг зүйлийг гайхаад байна яагаад одоо болтол хэн ч хийгээгүй, хийхгүй байна вэ ????????????? Хэн ч хийхгүй байхаар нь би хийчихье гэж бодлоо удахгүй дуусгаад ашиглалтанд оруулна (emongolia-тай холбогдоно). Монголчууд маань намайг дэмжих үгүйг мэдэхгүй гэхдээ надад хамаагүй би үүнийг хийнэ.

ТӨГС МӨЧИЙГ ХҮЛЭЭСЭН ЦЭРЭГ ДҮҮРЭН СУМТАЙ ҮХДЭГ.
19/02/2026

ТӨГС МӨЧИЙГ ХҮЛЭЭСЭН ЦЭРЭГ ДҮҮРЭН СУМТАЙ ҮХДЭГ.

05/01/2026

Өнөөдөр би банкны аппликейшн руугаа орж, саяхан авсан цалингийн зээлийнхээ үлдэгдлийг харлаа. Хүү нь суутгагдаад, үндсэн зээлээс нь өчүүхэн бага хасагдсаныг хараад гэнэт дотор давчдав. Өмнө нь би яагаад ч юм өөрийгөө буруутгадаг байсан. "Чи арчаагүй байна, чи залхуу байна, чи илүү хичээх ёстой" гэж өөрийгөө ташуурддаг байлаа. Гэхдээ өнөөдөр би нэг л зүйлийг маш тод, маш аймшигтайгаар ойлголоо. Бидний ядуу байгаа нь, бидний зүтгээд зүтгээд дээшилдэггүй нь зөвхөн биднээс шалтгаалаагүй юм байна.
Бид зүгээр л луйварчдын тансаг амьдралын "Спонсор" нь байж.

Бид чинь ямар гэнэн юм бэ? Зурагтаар гардаг, том том оффистой, "Үндэсний үйлдвэрлэгч", "Монголын баялаг бүтээгч" гэгддэг тэр том компани болон банкуудыг хараад би яаж биширдэг байсан гээч? "Ямар мундаг юм бэ, ямар ухаантай болоод ингээд томорчихдог байна аа? Би яагаад эд нар шиг сэтгэж чаддаггүй юм бол?" гэж өөртөө гутардаг байсан. Тэдний ярьж байгаа "Амжилтын түүх", "Менежментийн ухаан"-ыг нь сонсоод алга ташдаг байлаа.
Гэтэл үнэн хэрэгтээ юу байсан бэ? Тэдний тэр их амжилт, тэр гялалзсан оффисууд, тэр тансаг амьдралынх нь нууц ердөө л "Хөгжлийн банкнаас хүүгүй шахуу мөнгө хусчихсан" явдал байж шүү дээ.
Бид энд бизнес хийх гэж, жижигхэн ТҮЦ нээх гэж, эсвэл ганц өрөө байр авах гэж банкны эдийн засагчийн өмнө бөхөлзөж, "Хэрэглээний зээл", "Бизнесийн зээл" гээд жилийн 18-24 хувийн хүүтэй мөнгийг арай гэж авдаг. Авсан мөнгөнийхөө хүүнд нь дарлуулж, шөнө нойргүй хонож, "Энэ сарын төлөлтөө яана аа" гэж зүрхээ дэлсүүлж амьдардаг. Гэтэл бидний шүтээд байсан нөгөө "Лаг" компаниуд чинь Хөгжлийн банкнаас хэдэн зуун тэрбумаар нь зээл аваад, түүнийгээ төлөх ч үгүй, хүү ч бодогдохгүй, зүгээр л "бэлэг" шиг авчихсан байж. Тэд бизнесийн ухаанаар биш, хулгайн ухаанаар баяжсан байж. Тэдний "эрсдэл" гэж ярьдаг зүйл нь ердөө л "Хэн нэгэн даргад авлига өгөх" эрсдэл л байсан хэрэг үү?
Биднийг 20 хувийн хүүтэй зээл төлж, талхаа арай ядан авч байхад тэд бидний татварын мөнгөөр бүрдсэн Хөгжлийн банкны мөнгөөр казино тоглож, гадаадад хаус авч, бидний мөрөөдөж ч зүрхэлдэггүй амьдралаар амьдарч байсан байна. "Шударга хөдөлмөр" гэж итгэдэг байсан минь зүгээр л хошин шог байжээ.

Бас нэгэн том эндүүрэл надад байсныг саяхан олж мэдээд бүр ч галзуурах дөхөв. Бид гадаадад, тэр дундаа Америк, Английн алдартай их сургуулиудад төгссөн залуусыг хараад "Ямар мундаг боловсролтой юм бэ, эд нар л Монголыг хөгжүүлнэ дээ" гэж горьдлого тээж хардаг байлаа. Тэднийг англиар ус цас шиг ярихад нь, өндөр албан тушаалд томилогдоход нь "Боловсролтой хүн аргагүй дээ" гэж хүлээн зөвшөөрдөг байсан.
Гэтэл Боловсролын зээлийн сангийн баримтууд дэлгэгдэхэд миний дотор юу болсон гээч? Зүгээр л хоосорчих шиг болсон. Нөгөө мундаг гэгддэг "Оксфорд", "Харвард"-д төгссөн ихэнх хүмүүс чинь мэдлэг чадвараараа биш, арын хаалгаар, аав ээжийнхээ танил талаар, бидний татварын мөнгөөр явсан байж шүү дээ.
Жирийн айлын онц сурдаг хүүхэд тэтгэлэг хайгаад олдохгүй, мөнгөгүйгээсээ болоод мөрөөдлөө орхиж, Солонгост хар ажил хийхээр явж байхад, дарга нарын хүүхдүүд "Төлбөрөө төрөөр даалгаад" тансаглаж байж. Тэдний сургалтын төлбөр, байрны мөнгө, амьжиргааны зардлыг хэн төлсөн бэ? БИД. Тийм ээ, та бид хоёр. Бидний өдөр шөнөгүй ажиллаж, НДШ, ХХОАТ гэж суутгуулдаг тэр мөнгөөр луйварчдын хүүхдүүд дэлхийн шилдэг боловсролыг эзэмшээд, буцаж ирээд бидний дээр "Дарга" болж суудаг систем байж. Тэгээд тэд биднийг "Боловсролгүй, харанхуй масс" гэж доромжилдог. Үнэндээ тэдний боловсролын төлбөрийг тэр "харанхуй масс" нь төлсөн шүү дээ!

Одоо толинд хар даа. Та бид хоёр хэн бэ? Бид бол "Улныхан" гэж нэрлэгддэг, гэхдээ үнэндээ энэ улсыг нуруун дээрээ үүрч яваа жинхэнэ ажилчид. Бидний амьдрал ямар байна?
* 20 хувийн зээлтэй: Бид байр авах гэж 8%-д оочерлоно, бүтэхгүй бол банкны өндөр хүүтэй зээл рүү орно. Цалин буухад мессеж ирнэ, тал нь зээлэнд явна.
* 40 хувийн татвартай: Цалингаасаа НДШ, ХХОАТ төлнө. Дэлгүүр ороод талх авахдаа НӨАТ төлнө. Машинаа унахдаа онцгой албан татвар, зам ашигласны төлбөр төлнө. Бидний олсон мөнгөний бараг тал нь төр рүү, нөгөө л дарга нарын тансаглал руу урсдаг.
Хамгийн аймшигтай нь юу гээч? Бидэнд өвдөх эрх байхгүй. Хэрвээ өнөөдөр би хүнд өвчин тусвал яах вэ? Эмнэлгийн төлбөрийг хэн төлөх вэ? Улсын эмнэлэгт оочерлож байгаад үхэх үү, эсвэл байраа зарж гадаад руу явах уу? Бидний төлсөн НДШ хаачсан бэ? Тэр мөнгөөр дарга нар эмнэлэг барихын оронд хөшөө барьж, оффис барьж, өөрсдөө гадаадад эмчлүүлдэг. Бидэнд үхэх эрх ч байхгүй. Хэрвээ би үхчихвэл ард үлдэх хүүхдүүд, эхнэр минь тэр их зээлийг яаж төлөх вэ? Тэднийг хэн тэжээх вэ? Тиймээс бид шүд зуугаад, өвчнөө намдаах эм уугаад л ажилдаа явдаг. Ядаргаагаа, стрессээ "За яахав" гээд залгидаг.

Саяхан би нэг зүйлийг уншсан юм. "Луйварчид бидний мөнгийг хулгайлаагүй, тэд бидний ирээдүйг хулгайлсан" гэж. Үгүй ээ, тэд зөвхөн ирээдүйг биш, бидний ОДОО цагийг ч хулгайлж байна.
Та бодоод үз дээ. Таны төлж буй бизнесийн зээлийн 20%-ийн хүүгээр банк ашиг хийж, тэр ашгаараа Хөгжлийн банкны "Мөнгөө төлдөггүй" зээлдэгчдийн алдагдлыг нөхөж байна. Таны хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж илүү цагаар ажиллаж олсон татварын мөнгөөр дарга нарын хүүхдүүд Бостон, Лондонд шоуддаг. Таны эмнэлэгт үзүүлж чадахгүй, эм уугаад тэсэж байгаа тэр тэвчээр чинь дарга нарыг Сингапурт шинжилгээ өгөх зардлыг бүрдүүлдэг.
Бид бол "Улныхан" биш ээ. Бид бол СПОНСОРУУД. Бид бол энэ улсын авлигачдын тансаг амьдралыг санхүүжүүлэгч АЛТАН КАРТНУУД.
Тэд биднийг "Залхуу", "Арчаагүй" гэж дуудах дуртай. Яагаад гэвэл биднийг өөртөө итгэлгүй байлгах нь тэдэнд ашигтай. Бид өөрсдийгөө буруутгаж суух хооронд тэд бидний халаасыг тэмтэрсээр л байх болно.
Би өнөөдрөөс эхлээд өөрийгөө буруутгахаа больсон. Би хөдөлмөрч, би шударга, би эх оронч. Харин тэд бол шимэгчид. Гэхдээ нэг л асуулт байна. Бид хэдий болтол тэдний "Спонсор" нь байж, хэдий болтол өвдөх эрхгүй, үхэх эрхгүй, зээлийн хүүнд дарлагдсан боол шиг амьдрах юм бэ?
Энийг уншиж байгаа та ч бас яг одоо дансаа шалгаад үз. Таны цалингаас хэд нь зээлэнд, хэд нь татварт явсныг хар. Тэгээд тэр мөнгө хаашаа орсныг сана. Тэгээд өөрөөсөө асуу. "Би яг одоо амьдарч байна уу, эсвэл зүгээр л тэднийг тэжээж байна уу?"
Гомдолтой байна. Үнэхээр гомдолтой байна...

Жич: Хэрэв та надтай санал нэг байвал, хэрэв таны дотор ч бас энэ бухимдал байгаа бол цааш нь түгээгээрэй. Бид дуугүй байх тусам тэд биднийг тэнэг гэж боддог юм шүү! 😡💔🔥

05/12/2025

ЯМАР Ч АЖИЛ БАЙ СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙСЭН ХҮН ЯЛДАГ.

#галүгс

-  МӨНГӨӨ ӨГ- БИ УЛС ТӨРЧ- ТЭГВЭЛ МИНИЙ МӨНГИЙГ ӨГ...
17/10/2025

- МӨНГӨӨ ӨГ
- БИ УЛС ТӨРЧ
- ТЭГВЭЛ МИНИЙ МӨНГИЙГ ӨГ...

САЙН ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА ӨӨРӨӨ ОЛНО,МУУ ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА АМИНД НЬ ХАЛТАЙ,ХУН ШИГ ЦАГААН БИТГИЙ ЯВ АМИНД ЧИНЬ ХАЛТАЙ,ХЭРЭЭ...
08/08/2025

САЙН ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА ӨӨРӨӨ ОЛНО,
МУУ ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА АМИНД НЬ ХАЛТАЙ,
ХУН ШИГ ЦАГААН БИТГИЙ ЯВ АМИНД ЧИНЬ ХАЛТАЙ,
ХЭРЭЭ ШИГ ХАР БИТГИЙ ЯВ ҮРД ЧИНЬ ХАЛТАЙ,
ЖАРГАЛЫГ БАРЬЖ ТОГТООХ УХААНТАЙ БАЙ,
ЗОВЛОНГ ЯЛЖ ГАРАХ ТЭНХЭЭТЭЙ БАЙ,
ҮГЭЭ ОЛЖ ХЭЛЭХ МЭДРЭМЖТЭЙ БАЙ,
ҮЙЛДЛЭЭ ХЯНАЖ ЧАДАХ БОДОЛТОЙ БАЙ,
МӨНГӨЖИХ ТУСАМ ХУВЦАСЛАЛТ ДАРУУСНА,
МЭДЛЭГЖИХ ТУСАМ ХЭРЭГЛЭЭ ДАРУУСНА,
УХААЖИХ ТУСАМ ЗАН ДАРУУСНА,
ЭНЭ ХОРВООГ ОРХИХЫН ЦАГТ ЮУТАЙ БАЙСНЫГ ЧИНЬ БИШ,
ХЭН БАЙСНЫГ ЧИНЬ ДУРСАНА.

БЯМБЫН РИНЧЕН

БАТЛАМЖ ҮГС: ХҮМҮН ЁСНЫ БОЛОВСРОЛТОЙ БОЛЛОО.

26/02/2025
Миний занХүмүүстэй :                        Амьтадтай :
26/02/2025

Миний зан
Хүмүүстэй : Амьтадтай :

- Карл Олоф Петерсон "Эхийн хайр"      Уг зураг нь чөтгөрийн дүрийг тэвэрч буй эхийн дүрийг дүрсэлсэн бөгөөд хүний ​​мөн...
06/02/2025

- Карл Олоф Петерсон "Эхийн хайр"

Уг зураг нь чөтгөрийн дүрийг тэвэрч буй эхийн дүрийг дүрсэлсэн бөгөөд хүний ​​мөн чанарын хоёрдмол байдал болон эхийн хайр доторх далд харанхуйг илэрхийлсэн байдаг. Далд харанхуй гэсэн нь үр нь ямар байхаас үл хамаарч эх хүн үрээ нөхцөлгүй хайрладаг гэсэн санаа байх магадлалтай.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when FLAME UP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to FLAME UP:

Shortcuts

Share