WiseMart

WiseMart Гэрэл гэгээ түгээнэ

https://youtu.be/jjn1nP2FtE8?si=1sJlhkXMNZ2Hzjr3
14/09/2024

https://youtu.be/jjn1nP2FtE8?si=1sJlhkXMNZ2Hzjr3

Бид өдөр болгон олон төрлийн витамин, амин тэжээл, нэмэлт бүтээгдэхүүн ууж, хэрэглэж байдаг. Гэтэл сайжрах биш, улам доортож, бүр хорт хавдарт нэрвэгдэх эрсд...

14/09/2024
14/02/2024

ТИЙМ Ч ЭРТНИЙ БУС , ХОРЛОНТОЙ ТҮҮХ

Энэ зохиол бишээ..Ийм юм болж байсныг л сануулж байгаа юм. Мөнгө харсан Монгол хүн хэрхэн хүн чанараа алдаж байгалийн баялагаа зөөж, ан амьтанаа хядаж хилээр гаргаж байсан тухай сануулж хэлэх гэсэн юм...
1979 онд Хятад Вьетнамын хооронд өрнөсөн дайнаар Хятад улс цэргийн хүчээр түрэн орж Вьетнамын хил орчмын зарим сууринг эзлэн авсан байдаг. Энэ үед Хятадын хойд хил дээр нь Орос-Монголын хамтарсан цэргийн хүч бөөгнөрөөд хариугүй дайрах маягтай байсан төдийгүй, Хятадын хил рүү 30км цөмрөн хээрийн сургуулилт хийгээд байсан тул Хятадууд хулчийн Вьетнамаас цэргээ татсан байдаг. Ингэж ухарсан ч Хятадууд ялагдлаа хүлээн зөвшөөрсөнгүй.
Өс хонзонгоо энхийн аргаар авахаар шийджээ. Өчигдрийн муудалцсан Вьетнамаа тас тэврэн аваад худалдаа наймаа хийж , сайн хөршийн ёсоор амьдрахаа амласан гэдэг. Дараа жилээс нь Хятад улс Вьетнамаас одос үхрийн шийрийг худалдан авдаг боллоо. Дөрвөн шийрэнд нь бүтэн ордос үхрийн үнэ өгнө. Ийм ашигтай наймаа хаа ч байхгүй тул Вьетнамчуудын хорхойг хүргэв. Шийрүүдийг нь нэг үхрийн үнээр өгөхөд үхрийн мах бүтнээрээ арьс ширтэйгээ эзнийхээ гар дээр үлдэнэ. Вьетнам даяар одос үхрийн нядалгаа явагдав. Таван сая одос үхэртэй байсан Вьетнамчууд далан хувийг нь төхөөрсөн байна.

Хоёр жилийн дараа тутарга тариалах тэргэнд хөллөх одос үхэргүй болжээ. Тутарга тариалж чадаагүй учир Вьетнам улс өлсгөлөнд автав. Нэгэнт хөллөх одос үхэргүй болсон тул Вьетнам эрчүүд өөрсдөө зүтгэх хүч болж анжисаа чирэн будаагаа тариалдаг боллоо. Өлсөж үхэхгүйн тулд эмэгтэйчүүд хүүхдүүдээ ч тэргэнд хөллөж байв. Вьетнамчуудын энэ зүдэргээт амьдрал бүтэн арван жил үргэлжилсэн юм гэдэг.

Хожим Вьенамчууд шуналаасаа болж хятадын арганд автан одос үхрээ хүйс тэмтэрсэндээ гэмшин энд тэндгүй хөшөөг нь босгосон байдаг. Шүтээнээ сэтгэлээсээ хайрладаг болсон. Хятадад дахин одос үхрээ зарахаа ч больсон. Ахархан шуналаас болж үндэстнээрээ сүйрэх шахсан жишээ үүгээр дуусахгүй. Хятадын зальт санаа бусдын шунаг сэтгэл дээр тоглолтоо хийдэг юм.

Дэлхийн хоёр бөхтэй тэмээний ерэн хувь нь Монголд байдаг байлаа. Хятадууд тэмээний тавхайг өндөр үнээр авч эхлэсэн үеэс малчид тэмээгээ нядлан тавхайг нь Хятадуудад өгдөг болсноос Монгол тэмээ улаан номд орохоо шахсан. Тэмээ гэлтгүй чоно, тарвага, цоохор ирвэс, баавгай, хэрэм, үнэг, хярс гээд бүх амьтад улаан номд орох гэж байна. Бүх ан амьтныг хориотой болгосон. Хориотой болгосон ч хядсаар Хятад руу зөөсөөр л байна. Бүгд Хятадын бууны нохой, захиалгат алуурчин болцгоожээ. Амьтан хядаад зогсохгүй шарил чандрыг ч амар тайван байлгахаа больсон. Монголчуудын шуналыг хөдөлгөж Монголчуудын гараар бүхнийг хүйс тэмтрүүлсээр. Мөнгөнд улангассан Монголчууд төрөл нэгтнээ ч нядалж Хятадад тушаахад бэлэн болжээ. Адуугаа тамлуулах юу ч биш.

Монгол улсынхаа түүхийн тухай 640 000 хуудас материалыг зүгээр л хуулаад Хятадад өгчихсөн нөхөр Монголын улсын соёлын яамыг толгойлоод явж байлаа, одоо эзэн хааны музейн захирал хийдэг гэсэн музейнхээ үзмэрийг гаргаад зарчихвийдээ . Гайгүй байгаа...
Хэний нөмөрт байдаг болоод ингэж ямарч гэм зэм хүртэхгүй дуртай албандаа томилогдоод яваад байдаг юм хэмээн Монголоо гэх сэтгэлтэй сэхээтнүүдийн сэтгэлийг зовоож байнаа.

Аймшигтай юм гэвэл Хятад биш бид өөрсдөө аймшигтай юм. Сүлдэндээ залсан адуугаа дайсандаа өгч тамлуулан мөнгө тоолон суугаа бидэнд шүтээн бий гэж үү.

90-ээд оны үед Монголчууд нийтээрээ Хятадын гар хөл болж байсан даа. Бугын эвэр чив, баавгайн савар, тарваганы арьс гээд л бүгдийг нь хяддаг байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. Одоо ч гэсэн энэ бүхэн дуусаагүй үргэлжлээд л байна.

Хятад улс Монголоос ямааны ноолуур үнэ цохиж авдаг учир ямаагаа өсгөж бэлчээрээ доройтуулсаар байна. Говь хээрийн чийгийг тогтоон барьдаг элдэв өнгийн сонин чулууг түүж Хятадуудад худалдсаар байгаа, энэ бүхэн эцэст нь юунд хүргэх бол ийм болохоор бид хятадад монголынхоо эрдэс баялаг уул ус таван хошуу мал ан амьтанаа алдахгүйн төлөө хүн бүр иргэний үүргээ биелүүлж тэмцэх хэрэгтэй байна.

Газар нутагаа ухуулмааргүй байна. Махны үйлдвэрүүдээ өөрсдөө авмаар байна. Үнэт эрдэнэс , чулуу, ан амьтаны арьс шир, эвэр туурайг урагш гаргахгүй байх тал дээр хүн болгон хичээмээр байна. Энэ эх орныхоо төлөө бид сэрэх цаг болжээ. /copy/

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when WiseMart posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share