Зөв Сонгинохайрханчууд

  • Home
  • Зөв Сонгинохайрханчууд

Зөв Сонгинохайрханчууд Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Зөв Сонгинохайрханчууд, News & Media Website, .

18/06/2025
Сонгинохайрхан дүүрэгт агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах хяналт шалгалт явагдаж байна.✅Нийслэлийн Засаг да...
18/01/2025

Сонгинохайрхан дүүрэгт агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах хяналт шалгалт явагдаж байна.

✅Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/33 дугаар захирамжаар Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалтын ажлыг дүүргийн хэмжээнд өнөөдөр зохион байгуулж байна.

✅Дээрх ажлын хүрээнд Толгойт бүсийн 1, 2, 3, 4, 5, 20, 21, 22, 26, 32,33,34,35,36 дугаар хороод, Баянхошуу бүсийн 6, 7, 8, 9, 10, 11, 24,25,28,39,40,41,42 дугаар хороод, Өнөр бүсийн 30,31,43, Төвийн бүс 18,19,23,27,37,38 дугаар хороод нийт 36 хороодод гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

✅Хяналт шалгалтад нийслэлийн 33 байгууллагын 1171 албан хаагч, дүүргийн 33 байгууллагын 863 албан хаагчид оролцож дүүргийн нийт 36 хороодод агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ

08/04/2024

✅Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын "Гэр хорооллын 10,000 айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл" хөтөлбөрийн 2024 оны 1 дүгээр ээлжид хамрагдах хороодын сургалт, гэрээний хуваарь.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуула...
07/09/2023

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 66 байгууллагын эрхлэгч нартай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр /2023.09.07/ уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга сургуулийн өмнөх байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Тус зөвлөгөөнөөр дараах таван чиглэлээр ажлын хэсгийг байгуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. Үүнд эрхлэгч, арга зүйч, багш, ур чадвар, цэцэрлэгийн тоног төхөөрөмж гэсэн чиглэлүүдээр зөвлөгөөн зохион байгуулах юм. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын тулгамдаж буй бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Мөн дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 10 байгууллагын зөөлөн эдлэл, хангамжийн материал бэлтгэх санхүүжилтийг дүүргийн орон нутгийн төсвөөс 416 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэснийг уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга онцлон хэлэв. Цаашид шат дараатай арга хэмжээ авч, бүх СӨБ-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 115, үүнээс төрийн өмчийн 66 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 27200 гаруй суралцагч хамрагдаж байна.

Дүүрэгт 2023 онд 150-240 хүүхдийн суудалтай 5 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон бол одоогийн байдлаар 16 хороонд 18 цэцэрлэг шинээр баригдаж байна. Эдгээр цэцэрлэгүүд ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг цэцэрлэгийн хүртээмжээ 100 хувь шийдвэрлэж чадах юм.

Зөв Сонгинохайрханчууд

15/08/2023
22/06/2023
23/01/2023

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зөв Сонгинохайрханчууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share