Dulamsuren Byambadorj

Dulamsuren Byambadorj Мөрөөдлийн амьдралаа өөрсдөө бүтээцгээе.
Хаяг: FB Duuya Yuji
Холбогдох дугаар: 99719100

🎉 “Эхлэх зориг” 3 жилийн ойгоо угтан өнгөрсөн амралтын өдрүүдэд "Баялаг бүтээх гараа" эвэнт амжилттай боллоо.🌟🚀 Энэхүү э...
03/09/2025

🎉 “Эхлэх зориг” 3 жилийн ойгоо угтан өнгөрсөн амралтын өдрүүдэд "Баялаг бүтээх гараа" эвэнт амжилттай боллоо.🌟
🚀 Энэхүү эвэнтэд 8 гайхалтай зочин илтгэгч оролцож, өөрсдийн амжилтын түүх, туршлага, баялаг бүтээх стратеги, мөн хувь хүний үнэ цэнийг бий болгох нууцуудаасаа хуваалцсан нь маш онцгой байлаа.
🔹Өөрийн баялагийн динамик профайл-аа ойлгосноор амьдрал, бизнес, харилцаандаа илүү оновчтой шийдвэр гаргах боломжтойг,
🔹 Хүмүүсийн үнэ цэнийг бүтээх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох шинэ санаануудыг авсан урам зориг, үнэ цэнтэй яриа өрнөсөн сайхан өдөр байлаа.
🥳 “ЭХЛЭХ ЗОРИГ”💎🏃🏻‍♀️🏃🏻”-ийн хамт олондоо 3 жилийн ойн мэнд хүргээд 🤩🥳, энэхүү хүчирхэг эвэнтэд оролцсон бүх оролцогчдод амжилт хүсье! 💪💪💪
#ЭхлэхЗориг #БаялагБүтээхГараа

27/06/2025

#шидэтмаск #мэсгүйгоосайхан #өөртөөамалсан30хоног #эрүүлмэндгоосайхан

🤩Чэллэнж минь үргэлжилж байна... Амралт ч бас Хөгжил!🥰Сүүлийн хэдэн өдөр Гэр бүл, найз нөхөдтэйгөө Хоймор сайхан нутаг б...
26/06/2025

🤩Чэллэнж минь үргэлжилж байна... Амралт ч бас Хөгжил!

🥰Сүүлийн хэдэн өдөр Гэр бүл, найз нөхөдтэйгөө Хоймор сайхан нутаг болох Хөвсгөл аймгийн Улаан Уул, Цагаан нуур, Ренчинлхүмбэ, Хорьдол сарьдаг, Хатгал-Далай ээж дээрээ очиж золгоод ирлээ.🏝🏖

🍀Амьдралын хэмнэлд амсхийлт хэрэгтэй шиг, өөртөө цаг гаргах,👩‍👩‍👧‍👦 хайртай хүмүүсийнхээ дунд байх ч бас өөрийгөө хайрлаж буй нэг хэлбэр гэж бодсоон 😝

🥰Тиймээс "Өөртөө амалсан 30 хоногийн чэллэнж" маань тасраагүй ээ👉Зүгээр л 🌄амралт, 🧘‍♀️тайтгарлыг багтаасан хэсэг байлаа гэж хүлээн авсан байгаа.

Хамтдаа сайхан дурсамжийг бүтээсэн найзууддаа баярлалаа❤️❤️❤️

Чэллэнж маань үргэлжилж байна!
#өөртөөамалсан30хоног
#АмралтчГэхдээХөгжил
#АялалчГэхдээӨсөлт

☀️Өглөөний мэнд, 🎯Чэллэнжээ эхлүүлээд аль хэдийн 7 хоног болсон байна. 🥰Өөрөө өөртэйгээ илүү гүн ойртох, 🤨өөртөө дадал с...
05/06/2025

☀️Өглөөний мэнд,

🎯Чэллэнжээ эхлүүлээд аль хэдийн 7 хоног болсон байна.

🥰Өөрөө өөртэйгээ илүү гүн ойртох, 🤨өөртөө дадал суулгах аялал маань🤩 тааламжтай сайхан, ☹️заримдаа унаж босоод л урагшилж байна даа.

💃Өөрөө өөртөө амлалт өгч эхлүүлсэн болохоор амттай байна.

🙃Хэн нэгэн юу гэх бол гэж бодохоос илүүтэй, 🙆‍♀️өөртөө үнэнч, өөрийгөө мэдрэх ямар чухал болохыг ухаарсаар ккк/ Өмнө нь ухаараагүй байсан юм байхдаа 😅

Өнгөрсөн 7 хоногт хэрэгжүүлсэн дадлуудаас:
🧘‍♀️Өглөө эрт босч бясалгал, йогийн хичээлдээ суух
📖 Талархлын дэвтэртээ /1 сард нээсэн байдгийн/ өдөр бүр өөртөө тохиолдсон зүйлээ бодож талархал бичих дадлаа үргэлжүүлсэн. 👉Дэвтрээ дөнгөж нээснийхээ дараа 2 сар бичсэн байдгийн.
😜Дундаа завсарласан байсан энэ чэллэнжээс эхлүүлэн өдөр бүр бичиж байгаа.
💧Өдөр бүр 1-1,5литр ширгээсэн ус уудаг үүнийг бол дадал болгосон үргэлжүүлсээр байгаа. Ширгээсэн усны ач тус маш их учраас.
👍Дээрх дадлыг @Төгөлдөр эмч -ийнхээ 90 хоногийн ангид суралцдаг учраас өөртөө дадал болгож чадаж байна.
🤘Сургалтаас: Эрүүл зөв хоололт, дасгал хөдөлгөөн, бясалгал, йог, дээдийн мэргэдийн сургаал, лекц хичээлүүд, хамт суралцаж байгаа хүмүүсээс их зүйлийг суралцдаг даа. Багшдаа маш их гялайлаа🙏🙏🙏

💆‍♀️🧖‍♀️ Өглөө оройд арьсандаа анхаарч арчилгаа сайн хийж байгаа. Оройны арьс арчилгаа сайн хийх нь маш чухал.

❗️Өдөржин будагтай, гадны шороо тоос, нарны туяа гээд арьсыг маань гэмтээдэг бохирдуулдаг зүйлсийг оройны арьс арьчилгаагаар шийдэж байна.

🫶Эрүүл өнгөлөг, толигор арьстай болохын тулд өдөр бүрийн дадал хэрэгтэй гэдгийг мэдсээр байж л дадал суулгахгүй яваад байгаагаа анзаараад энэ асуудлаа шийдэхээр
🎯энэ 7 хоногоо өнгөлөг, чийглэг, эрүүл арьстай болох чэллэнж болголоо ккк.

😂За бичээд байвал үргэлжилсэн үгийн зохиол болох нь ээ.
🥳👏7 хоногоо сахилга баттай, өөртөө үнэнч байх гэж цаг мөч бүр хичээсэн, амжилттай давсан өөртөө баяр хүргэе, цаашаа энэ байдлаараа явбал яг болох гэж байна шүү. 💪Амжилт, 🧡🩷💚Хайр илгээе

Та нартаа амжилт хүсье. 🥳🤩🥰 Хамтдаа байгаарай.

#өөртөөамалсан30хоног
#Дадал
#ХАЙР
#гоосайхан
#арьсарчилгаа

🌞Шинэхэн өглөөний мэнд, 👌Чэллэнж маань үргэлжилсээр л байгаа. 🤩Өнөөдөр чэллэнж маань эхлээд 6 дахь өдөр. 📌Амьдралын бүх ...
02/06/2025

🌞Шинэхэн өглөөний мэнд,

👌Чэллэнж маань үргэлжилсээр л байгаа.
🤩Өнөөдөр чэллэнж маань эхлээд 6 дахь өдөр.

📌Амьдралын бүх хүч дадалд оршдог.

💥Өөрийгөө хайрлах нь хамгийн энгийн хэлэхэд амархан боловч яг өөрөө дээрээ хэрэгжүүлээд эхлэхэд л хамгийн түрүүнд саад болдог зүйл нь таны хувьд юу вэ?

📍Миний хувьд ДАДАЛ хамгийн ..........

🤫Өөртөө дадал (сайн зуршил) суулгах нь хэцүү байж болно, гэхдээ боломжгүй зүйл биш. Яагаад хэцүү байдаг вэ?

😯Хуучин муу дадал зуршлаа хаяж, өөртөө эерэг шинэ дадал суулгах нь бас ч чамгүй тулаан байдаг шүү

👉Хамгийн хамгийн чухал нь:
📕Хувийн зохион байгуулалттай
📘 Сахилга баттай байх

✌️Үүнийг л хэрэгжүүлж, дадал болгох гэж 🧐өөрөө өөртэйгөө нэлээн нүүр тулж, зарим талаар 🙁өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй шүүмжлэх, хааяадаа 🤓өөртөө хэлсэн амлалтаасаа зөрчих гээд л явж өгч байноо ккк

📌Гэхдээ бууж өгөхгүй жижиг зүйлсээс эхлүүлээд өөртөө үнэнч явсаар л байгаа, цаашаа ч явна.

☝️Та нар маань ч гэсэн өөртөө 1 эерэг шинэ дадалыг хэрэгжүүлж эхлээрэй.
🥳Хойшлуулахгүйгээр Эхлэх нь хамгийн чухал_
/Жнь: Өглөө эрт босох, турах, өөрийгөө хайрлах, талархах, хэл сурах, хөрөнгө оруулалт/ гэх мэт.
Амжилт 🥰

Өнөөдөр бол чухал өдөр. Шийдэгдэх ёстой 1 асуудал байгаа. Асуудлаа 100% 💪💪💪шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Өөртөө амжилт хүсээд, та нартаа ч гэсэн өнөөдрийн ажилд нь амжилт хүсье ээ 🫰❤️💞

#өөртөөамалсан30хоног
#Дадал
#хувийнзохионбайгуулалт
#сахилгабат

Тиймээ! Өнөөдөр бол "Эх үрсийн баярын өдөр"🥳🤩😍 "Өөртөө амалсан 30 хоногийн чэллэнж"-ийн хүрээнд хийж буй 4 дэх өдөр. 🥰Ха...
01/06/2025

Тиймээ!
Өнөөдөр бол "Эх үрсийн баярын өдөр"🥳🤩😍

"Өөртөө амалсан 30 хоногийн чэллэнж"-ийн хүрээнд хийж буй 4 дэх өдөр.

🥰Хайр түгээдэг ээжүүддээ,
🤩Хайрыг мэдрүүлдэг хүүхддүүддээ
😊Хамгийн гол нь -✌️Хичээж, 🧡хайрлаж, 🦸‍♀️амьдралыг бүтээгч эмэгтэй хүн бүрт баярлалаа, талархлаа 🌺🍀💥

Өнөөдрийг хайртай гэр бүлээрээ хайр дүүрэн, бяцхан үрсийнхээ инээдээр чимж, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

#өөртөөамалсан30хоног
#ЭхҮрсийнБаяр
#ХАЙР

🌤Өглөөний мэнд, 🧡Өдөр 2:  Миний дотоод яриа, миний ертөнц 🌟"Чи өөртөө юу гэж хэлдэг, яг тэр орчинд л чи амьдардаг" ☝️Өнө...
30/05/2025

🌤Өглөөний мэнд,
🧡Өдөр 2: Миний дотоод яриа, миний ертөнц

🌟"Чи өөртөө юу гэж хэлдэг, яг тэр орчинд л чи амьдардаг"

☝️Өнөөдөр би өөртөө болон өрөөлд юу гэж бодоод ямар үгийг, өгүүлбэрийг гаргаад байна гэдгээ анзаарч хэсэг хугацаанд бодлогошров.

🤓Түмэн янзын л бодол орж ирэхийн тэр дундаас өөрийгөө шүүмжилсэн, өөрийгөө голсон бодлуудаа анхаарав.
Ихэнхдээ л нээх завгүй хүн хүн болгонд л 🤭" би завгүй байна", гэр бүлийнхэндээ ээж нь 🥴"би ядраад байна", өөрөө өөртөө 🙄би чадахгүй байхаа, 🧐миний хийх зүйл биш олон янзын л эмоци, сэтгэл хөдлөл гаргадаг юм байна. ккк Өөр юу юу ч гэж бодоод хэлээд байдгийн.

Харин өнөөдрөөс эхлэн би өөрийгөө дэмжсэн, хайрласан үгийг бодож, хэлж байх дадлыг өөртөө амалж байна.

🪞Өглөө толинд харж зогсоод:
☑️"Чи хүчтэй"
☑️" Чи өдөр бүр өсөн дэвжиж байгаа"
☑️"Би өөртөө итгэж байна"
☑️" Би өөрийн сонголтодоо итгэдэг"
гэсэн өгүүлбэрийг чин сэтгэлээсээ өөртөө зориулж хэллээ.

🙆‍♀️Би ямар их тайвширч, нэг л өөртөө ойртсон мэт мэдрэмж төрсөн гоё байлаа. Хэн ч намайг урамшуулаагүй ч, би өөртөө урам өгч чадсан нь хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ байна.

📌 Өнөөдрийн мини дасгал:
💬Өөртөө зориулж өөрийгөө дэмжсэн үгийг хэлэх
📝Өөрийгөө шүүмжлэх гэж байгаа яг тэр агшинд-солиод нэг урмын үг хэлэх

📣Та ч бас туршаад үзээрэй:

"Чи өөртэйгөө хэрхэн ярьж байна, яг тийм амьдралыг бүтээж чадна"
Хайр 🩷, Амжилт 💪

#өөртөөАмалсан30Хоног
#хувьхүнийхөгжил
#өөрийгөөхайрлая

🤩Өглөөний мэнд, Өнөөдрөөс эхлэн өөртөө анхаарах 30 хоногийн аяллаа эхлүүлж байна. Би өөрийгөө илүү сайн ойлгож, хайрлаж,...
29/05/2025

🤩Өглөөний мэнд,
Өнөөдрөөс эхлэн өөртөө анхаарах 30 хоногийн аяллаа эхлүүлж байна.
Би өөрийгөө илүү сайн ойлгож, хайрлаж, дэмжих зорилготой.

📌Өдөр 1: БИ ҮНЭ ЦЭНТЭЙ ХҮН.
🟣"Чи бол энэ дэлхийд ганцхан хувь орших гайхамшиг"

Өнөөдрөөс эхлэн би өөрийгөө дутуу үнэлэх бүх бодлоос татгалзаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, дотоод гэрлээ асаана.

👉Би үнэ цэнтэй байх хамгийн чухал 3 алхам:

📍Алхам 1: Өөртөө хүндэтгэлтэй хандах

🎯 Ямар ч нөхцөлд өөртөө үнэнч байх, өөрийн үнэт зүйлээ зөрчихөөс татгалзах
* ҮГҮЙ гэж хэлж сурах
* Өөрийгөө хэт шүүмжлэхгүй байх
* Эрүүл хил хязгаар тогтоох /сэтгэл санааны, харилцааны, цагийн/
☝️Хэрвээ чи өөрийгөө хүндэлж чадахгүй бол, бусад хүн ч чамайг хүндлэхгүй.

📍Алхам 2: Өөрийгөө хүлээн зөвшөөрөх

🎯 Өнөөдрийн байгаа өөрийгөө шүүмжлэхгүйгээр, хайрлаж хүлээн зөвшөөрөх
- Гадаад төрх, өнгөрсөн алдаа, одоогийн түвшин ч бүгд бидний нэг хэсэг
- "Би хангалттай" гэдгийг өдөр бүр санах
- Бусадтай өөрийгөө харьцуулахаа болих
☝️ Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь өөрчлөгдөх эхний алхам юм.

📍Алхам 3: Өөртөө зориулсан цаг, анхаарал

🎯 Өөрийн бие махбод, сэтгэл зүй, сэтгэлийн тэнцвэрт байдалд анхаарах
- Сайн унтаж амрах
- Эрүүл хооллох, ус уух, дасгал хийх
- Өөрийн сэтгэлд таатай тааламжтай зүйл хийх /Ном, хөгжим, алхах, бичих/
☝️Өөртөө цаг гаргана гэдэг бол "Би үнэ цэнэтэй" гэдгийг өөртөө дахин дахин батлах нь хамгийн хүчтэй үйлдэл юм.

💥Та ч гэсэн дараах алхамуудыг хийгээрэй. Амжилт 💪💪💪

#өөртөөАмалсан30Хоног
#хувьхүнийхөгжил
#өөрийгөөхайрлая

24/06/2022

Address

Ulaanbaatar
MONGOLIA

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dulamsuren Byambadorj posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dulamsuren Byambadorj:

Share