20 минутын хот Үндэсний хороо

20 минутын хот Үндэсний хороо 20 минутын хот Үндэсний хороо

24/06/2025
18/06/2025
✅20 минутын хот Үндэсний хорооны ажлын албаны алба хаагчид, 20 минутын хот хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, зарим дүүргийн...
18/06/2025

✅20 минутын хот Үндэсний хорооны ажлын албаны алба хаагчид, 20 минутын хот хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, зарим дүүргийн зам, тохижилтын асуудал хариуцсан нэгжийн төлөөллүүд өнөөдөр (2025.06.18) “Автомашингүй гудамж-авто зогсоолын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах тендер”-т шалгарсан Татах хүч ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
✅Тендерт шалгарсан компанийн төлөөлөл, архитектор, инженерүүдтэй зураг төсөл болон концепц дээр санал солилцож, ойлголтын зөрүүгүй байх үүднээс төслийн төлөвлөлтийн талаар харилцан ярилцлаа. Тус тендерийн хүрээнд Улаанбаатар хотын автомашингүй гудамжийн төлөвлөлт, зураг төсөл, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тендерт шалгарсан компани хариуцан ажиллах юм.

🌐20 минутын хот Үндэсний хороо

17/06/2025

✅20 минутын хот Үндэсний хорооны ажлын алба ээлжит уулзалтыг зохион байгууллаа
🌐www.20mcnc.gov.mn

✅20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх, Хот төлөвлөгч (PhD) Б.Батболд тэргүүтэй ажлын албаны алба хаагчид өнөөдө...
17/06/2025

✅20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх, Хот төлөвлөгч (PhD) Б.Батболд тэргүүтэй ажлын албаны алба хаагчид өнөөдөр (2025.06.17) Zaha Hadid Architects компанийн Ахлах зөвлөх хатагтай Евгения Позигун болон Монгол улсад суугаа Британийн элчин сайдын яамны Зах зээлийн бодлогын ахлах зөвлөх хатагтай С.Онон нарыг хүлээн авч уулзлаа.
✅Дэлхий дахинд хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Zaha Hadid Architects компанийн зүгээс 20 минутын хот Үндэсний хороотой уулзах хүсэлтийг Английн элчин сайдын яамаар дамжуулан гаргасны дагуу 20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх болон албан хаагчид хүлээн авч, 20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд хүнд ээлтэй хот төлөвлөхөд мэргэжлийн талаас санал солилцсон юм.

🌐www.20mcnc.gov.mn

16/06/2025

:Эдийн засаг тэлж, бүсүүдийн өрсөлдөх чадвар, ажлын байр, цалингийн тогтолцоо, ажил эрхлэлт, амьдрах орчин сайжирч, мөн улсын болон орон нутгийн зэрэглэлтэй олон хотууд үүсэн хөгжиж гэмээ нь УБ хот руу чиглэсэн “ИХ НҮҮДЭЛ” багасна.

https://vip76.mn/content/102035
Равжихын Эрдэнэбүрэн

✅Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “20 минутын хот” цогцлоох зорилгын хүрээнд Засгийн газрын 2...
16/06/2025

✅Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “20 минутын хот” цогцлоох зорилгын хүрээнд Засгийн газрын 2024 оны 08 тоот тогтоолоор 20 минутын хот Үндэсний хороог байгуулсан юм.

Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласа....

✅20 минутын хот Үндэсний хорооноос 2024-2025 оны хооронд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлох ажлуудыг хүргэж байна....
13/06/2025

✅20 минутын хот Үндэсний хорооноос 2024-2025 оны хооронд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлох ажлуудыг хүргэж байна.
✅Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоолоор 20 минутын хот Үндэсний хороог байгуулсан
✅Үндэсний хороо нь хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих, нийслэл хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
🌐20 минутын хот Үндэсний хороо

✅Улсын Их Хурлын гишүүн, 20 минутын хот Үндэсний хорооны гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан "20 минутын хот үзэл баримтлал...
13/06/2025

✅Улсын Их Хурлын гишүүн, 20 минутын хот Үндэсний хорооны гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан "20 минутын хот үзэл баримтлал" боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж байна.
✅Тус үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ажлын хэсэг хангаж ажиллаж байгаа юм
🌐www.20mcnc.gov.mn

✅20 минутын хот Үндэсний хорооноос 2024-2025 оны хооронд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлох ажлуудыг хүргэж байна....
11/06/2025

✅20 минутын хот Үндэсний хорооноос 2024-2025 оны хооронд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлох ажлуудыг хүргэж байна.
✅Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоолоор 20 минутын хот Үндэсний хороог байгуулсан
✅Үндэсний хороо нь хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих, нийслэл хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

🌐20 минутын хот Үндэсний хороо

04/06/2025
✅ 20 минутын хот Үндэсний хороо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа✅Тус санамж бич...
04/06/2025

✅ 20 минутын хот Үндэсний хороо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
✅Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад хот суурин газарт тулгамдаж буй хот байгуулалт, хурээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн асуудлын талаар эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийж, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдэл гаргах,
бодлого боловсруулах, хууль эрх зуйн орчныг сайжруулах санал, санаачилга боловсруулах, шинэ
технологи, судалгааны аргачлал нэвтруулэх хүрээнд хамтран ажиллах юм.
🌐20 минутын хот Үндэсний хороо

Address

Засгийн газрын II байр, Нэгдсэн үндэстний гудамж 5, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when 20 минутын хот Үндэсний хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 20 минутын хот Үндэсний хороо:

Share