IQ.mn

IQ.mn Мэдэхүйн хязгаарт тэмүүл...

Дуучин Алтанцэцэг: Манлай ахын Хүү..Нялх жаахан байхад нь гэрт нь хоноод Нараа эгчийнхээ хийсэн хоолыг идэж Манлай ахаар...
20/09/2025

Дуучин Алтанцэцэг: Манлай ахын Хүү..Нялх жаахан байхад нь гэрт нь хоноод Нараа эгчийнхээ хийсэн хоолыг идэж Манлай ахаар дуу бичүүлж байсан үе бодогдоод Нулимс гарах шахав.Алтаа эгчээ та манайд зөндөө ирдэг хонодог байсан тээ гэнэ.Яг л Аавын Хувилбар юмаа нээрээ..Яг шүү.
Оргилболд Ариунболд гэж хоёр сайхан хүүтэй дээ.Бага хүү нь.

🇲🇳The Mongolz баг "FISSURE Playground 2" тэмцээний Grand Final-д шалгарлаа‼️. 👏🙏
20/09/2025

🇲🇳The Mongolz баг "FISSURE Playground 2" тэмцээний Grand Final-д шалгарлаа‼️. 👏🙏

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болж буй тул өнөөдрийн эрэн хайх, аврах  ажиллагааг түр зогсоолоо гэж Хойд бүсийн Онцгой ба...
20/09/2025

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болж буй тул өнөөдрийн эрэн хайх, аврах ажиллагааг түр зогсоолоо гэж Хойд бүсийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж мэдэгдлээ

Балто бид 2 өдөр ажлаа дуусгачхаад Тариалан сум руу гарч давхиад эрлийн ажиллагаанд оролцож нар буутал хүүхдийг хайлцаж ...
20/09/2025

Балто бид 2 өдөр ажлаа дуусгачхаад Тариалан сум руу гарч давхиад эрлийн ажиллагаанд оролцож нар буутал хүүхдийг хайлцаж байгаад ирлээ. Балто ойгоор явж сурсан, үнэрийг нь сайн мэддэг, ойгоос өөр үнэр үнэртэх, элдэв чимээнд соргог болохоор хэрэг болж магадгүй гээд аваад очсон. Морьтой, явган, машинтай хүмүүс онцгойгийнхон, төрийн албан хаагч нар гээд зөндөө хүмүүс зохион байгуулалттайгаар хайж байна лээ. Бид 2 заавар, зөвлөгөө сонсоод нэрээ бичүүлж бүртгүүлчхээд Эрдэнэтийн онцгойгийнхныг дагаад уул руу гарсан. Хүүхдийн хамгийн сүүлд байсан газар нь том том модны үндэс, унасан мөчир ихтэй тийм жаахан хүүхэд битгий хэл хамаагүй явбал би ч бүдрээд унахаар газар байсан. Гэсэн ч бид 2 уулын араар нэлээн сайн явлаа. Даанч ямар ч сэжүүр гарсангүй. Хүүгийн дүү гээд 5 сартай жижигхээн хөөрхөн хүүхэд Балто бид 2-ыг харж инээд алдаад юм ярихыг харсан хүмүүс энэ 2 чинь бараг ойлголцоод байгаа юм биш үү гээд л өхөөрдөөд байсан. Балто хүүхэд рүү ойртохдоо ямар ч хүн айж сандрах үйлдэл гаргаагүй ёстой онц байсан. Дүү нарын маань жижигхэн хөөрхөн хүүхдүүдээс ялгаа юу байхав гэж санаад зовоод, 2-т Лупо минь алга болоход би ёстой хайна гэж самарснаа бодоод зүгээр хараад сууж чадсангүй ээ. Гэхдээ л минийхээр бол тэр ойд байхгүй мэдрэмж төрөөд байсан. Хэн нэг нь машинаас аваад явсан байх л гэж бодогдоод салдаггүй. Эсэн мэнд л байвал 🙏. Онцгойгийн хүн “Бүлээн амьтай л олдоосой” гэж хэлсэн нь чихэнд сонсогдоод л байна. Бид 2 бас хамаагүй явж байгаад хүн амьтны санааг зовоох вий гээд уулнаас буугаад явлаа гэдгээ мэдэгдээд явсан. Бас ээжийг, гэрийнхнийг санаа нь зовох вий гээд хэлээд явсан. Манайхан ч миний ямрыг мэдэж байгаа болохоор “болгоомжтой яваарай” гэсэн ч харанхуй болмогц ээж над руу залгаад санаа нь их зовсон гэнэ. Сүлжээ оронгуут залгаж санааг нь амраалаа. Захирал бас санаа нь зовоод залгаж. Яг чамайг тийшээ л явсан байх гэж бодсон гэнэ. Хүмүүс замд зөрөөд л яваад байна лээ, зарим нь зам асуухдаа “нөгөө газар хүрэх зам мөн үү” гээд хамаагүй үг хэлэхээс цээрлэж байгаа нь хүндэлмээр байсан. Зөндөө л юм бодлоо. За эсэн мэнд л олдоосой 🙏. Удахгүй сайхан мэдээ дуулдаасай 🙏💖. Нээрээ зарим хүмүүс мэргэлдэг хүн амьтнаас асуусныг нь хаха хихи гээд шоолоод байсан. Битгий тэгээрэй. Аргаа барсан хүмүүс бүх арга чаргыг хэрэглэдэг. Би ч тэгж л байсан.

УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа явагдаж буй Тариалан сумын Баянбэлчирийн Сайхан мод...
20/09/2025

УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа явагдаж буй Тариалан сумын Баянбэлчирийн Сайхан мод гэдэг газарт ажиллаж байна.
Тэрээр тус ажиллагаанд оролцож буй иргэдэд хүнс болон шаардлагатай зүйлсээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.
2025.09.20. Өглөөний 10 цаг
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ээлжийн 2 сайхан залуугаа бахархаж бахдаж бичмээр санагдлаа…Энэ зураг дээр 2 настай хүүхэд ...
19/09/2025

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ээлжийн 2 сайхан залуугаа бахархаж бахдаж бичмээр санагдлаа…
Энэ зураг дээр 2 настай хүүхэд ар гэрийн асуудал их, ээж нь архины хамааралтай болоод дуудлага өгч хүүхдийг 108-д хүлээлгэн өгөх агшин.
2 сайхан мөрдөс зүүсэн дүү нараараа үнэндээ л бахархаж баярлаж байсан шүү.
Тэр жижигхэн зүрхийг саатуулан тэвэрч, амттан авч өгч, халуун бүлээн шингэн уулгав.
Тэр жаахан хүүхдийг ээлжлэн тэвэрч саатуулж, 108-ийг хүлээж байна аа ахаа гээд зүрх сэтгэлд хайр халамж ямар гоё юм бэ гэтэл анхаарал хандуулж байсан та 2-тоо ажлын амжилт хүсэн ерөөе.
Чин сэтгэлийн талархалыг минь Удирдлага хамт олонд хүргэж шэйр хийж, зүрх дарж өгөөрэй
Удирдлагууд нь ийм мундаг залуусдаа урам хайрлаж дэмжиж ажиллах байхаа гэж хүсэж байна.
Та 2 бол сэтгэлдээ хүн чанар, хайр халамж дүүрэн тээсэн Мөрдөс зүүсэн эрчүүд шүү,
амжилт хүсье.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар: Сураггүй болсон хүүхдийн мэдээллийг төлбөртэй авна‼️‼️‼️2025 оны 9 дүгээр сарын 17-ны ...
19/09/2025

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар: Сураггүй болсон хүүхдийн мэдээллийг төлбөртэй авна‼️‼️‼️

2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй алга болсон тул энэ талаарх мэдээллийг Хууль зүй, дотоодын хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс төлбөртэй авна.
Мэдээлэл авах утас: 7038102, 94560102
Нууцыг чандлан хадгална.🙏🙏🙏

Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа а...
19/09/2025

Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан🙏
Тус хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан юм
Улмаар эл хэргийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 16-ны 2025.09.16 өдөр болж тав хоног завсарласан байна. Завсарласан шалтгаан нь Ц.Отгонбат нь хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авсан байна
Завсарласан шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм

Ц.Содномдорж: Хууртагдаж амьдарснаас, салж амьдарсан дээр,Шүлсээ үсэргэж шүүснээс, хөлсөө урсгаж хөдөлмөрлөсөн нь дээр…
19/09/2025

Ц.Содномдорж: Хууртагдаж амьдарснаас, салж амьдарсан дээр,
Шүлсээ үсэргэж шүүснээс, хөлсөө урсгаж хөдөлмөрлөсөн нь дээр…

🔵МУГТ П.Орхон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан боллоо
18/09/2025

🔵МУГТ П.Орхон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан боллоо

БҮЛЭГ ЗОДООНЫ ХЭРГИЙН СЭЖИГТЭН Б.АМАРСАЙХАНЫГ БАНГКОК ХОТОД БАРИВЧИЛЖЭЭ‼️"Говь" компанийн гүйцэтгэх захирал Баатарсайхан...
18/09/2025

БҮЛЭГ ЗОДООНЫ ХЭРГИЙН СЭЖИГТЭН Б.АМАРСАЙХАНЫГ БАНГКОК ХОТОД БАРИВЧИЛЖЭЭ‼️

"Говь" компанийн гүйцэтгэх захирал Баатарсайханы Амарсайхан нь өнгөрсөн долдугаар сард болсон зодооны хэрэгт холбогдсон ч тэр шөнөдөө Монгол Улсаас БНСУ руу ниссэн. Хэдийгээр тухайн үед удахгүй ирнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэн ирээгүй зугтаж буй учир эрэн сурвалжлагдаж байсан юм. Харин түүнийг Тайландын Бангкок хотод интерполын шугамаар баривчилсан бололтой. Сэжигтэн этгээдийг ирэх долоо хоногт Монгол Улсад шилжүүлэн авчрах гэнэ.

МУГЖ Б.Батцэцэглэн: Хэн гээч, ямар эрх мэдэлтэй болоод бас ямар их завтай болоод ганцхан надад анхаарлаа хандуулаад байг...
18/09/2025

МУГЖ Б.Батцэцэглэн: Хэн гээч, ямар эрх мэдэлтэй болоод бас ямар их завтай болоод ганцхан надад анхаарлаа хандуулаад байгаа учрыг олно оо ‼️

Тэрбээр “Энэ удаад дахиад л чадахгүй нь...
Ямар учраас нутагтаа очиж дуулах эрхгүй болсноо бодоод бодоод олохгүй олон жил боллоо. Нутгийн хамааралтай ямар нэг арга хэмжээнд уригдахаа больсон. Дуулахаа больсон. Нутагт зохиогдож буй арга хэмжээнд уригдаад дуулахаар очиход хөтөлбөрт байхгүй байна аа гээд тайзанд гаргалгүй буцаадаг. Нутагт тоглогдох жүжгийн хөгжмийн зохиолч нь залгаад дуулна шүү. Хоолойнд ороорой гэсэн байхад болиулаад тэр төслөөс хасуулдаг. Миний зураг байршчихсан байсан постероос хүртэл хасуулдаг. Нутгийн шинэ жил болоход дуулахгүй юм чинь битгий ирээрэй гэж залгуулдаг.

Одоо зохиогдох гэж буй "Тэнгэрийн хутагт" фестивалд оролцоод өгөөчээ гэж зохион байгуулагчдыг холбогдоход "Дуртайяа, зөвшөөрч хотод төлөвлөсөн байсан пянзныхаа баярыг хойшлуулан байж очиж бүх арга хэмжээнд нь дуулж өгнө өө, эрхэм сайхан шагнал хүртэснээс хойш нутагтаа дуу хуураа өргөөгүй байгаа. Равжаа хэмээх хүний нэрээр, оюуны бүтээлээр өдий зэрэгтэй уран бүтээлч яваагийн хувьд ая дуугаараа баярлалаагаа илэрхийлье гэж зорьсон бас юмсан. Талаар боллоо.

Өт хүртэл хүрэхээр үрчийдэг. Хэн гээч, ямар эрх мэдэлтэй болоод бас ямар их завтай болоод ганцхан надад анхаарлаа хандуулаад байгаа учрыг олно оо. Олон жил үргэлжилсэн энэ үйл явц хэзээ дуусч, нутагтаа очиж ая дуугаа өргөх юм болдоо. Удахгүй учран золгох ерөөл өргөе дөө” гэжээ.

Сануулахад, тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул иргэн юм.

Address

Чингисийн өргөн чөлөө
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when IQ.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to IQ.mn:

Share

Category