Sky.mn

Sky.mn Sky.mn мэдээллийн сайт

22/04/2026

Айрагны амт зөвхөн исгэлтээс хамаардаг гэж үү? Үнэндээ бол үгүй. 🍶✨
Айрагны тэрхүү гайхалтай амт, чанар нь бэлчээрийн ургамал, өвс, ундаалж буй устай холбоотой. Харин тэрхүү өвс ургамлын шим тэжээл нь тухайн бүс нутгийн хөрсний эрдэс бодис, геологийн тогтоцтой шууд холбогддог.
#ЯгҮнэндээ

22/04/2026

Халз тулаан...😱
🐕Нохой VS Могой🐍

21/04/2026

Автобусны эгнээг ингэж шийдэж ээ🚌⁉️

21/04/2026

Бидний өдөр тутмын амьдралын ард геологийн суурь судалгаа ямар том "хүч" болон оршдогийг та мэдэх үү?
Энэ бол зөвхөн чулуу шинжлэх төдий ажил биш юм. Технологи, хот байгуулалт, байгаль орчин, хүнс гээд салбар бүрийн хөгжлийн үндэс суурь нь эндээс эхэлдэг.
#ЯгҮнэндээ

21/04/2026

Улаанбаатараас Дархан явах замд замын хашлага эвдэрчээ!!!

🟣Иргэдийн зээлийн муу түүхийг нэг удаа хүчингүй болгохыг та дэмжиж байна уу❓1. Дэмжинэ - 👍2.Дэмжихгүй - 😡
20/04/2026

🟣Иргэдийн зээлийн муу түүхийг нэг удаа хүчингүй болгохыг та дэмжиж байна уу❓
1. Дэмжинэ - 👍
2.Дэмжихгүй - 😡

20/04/2026

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ
БОУАӨЯ-аас Туулын хурдны замын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй гэсэн шалтгаанаар төслийг түр зогсоох шийдвэр гаргасан. Тус төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж, БОУАӨЯ-ны холбогдох албан тушаалтнуудаар батлууллаа. Улмаар тус яамнаас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ

20/04/2026

Хүний алаг үр гэдэг нь энэ үү 👇🫣⁉️

🟣Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт "UB food festival" өдөрлөгийг түр зогсоолоо‼️Өнөөдрөөс 4-р сарын 2...
18/04/2026

🟣Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт "UB food festival" өдөрлөгийг түр зогсоолоо‼️

Өнөөдрөөс 4-р сарын 20-ныг хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэд та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
Ирэх даваа гарагаас "UB food festival 2026" хоолны өдөрлөг хэвийн үргэлжилнэ.

🟣Сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор металлын хөгжлийг соргог ажиглахыг даалгав.Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улса...
18/04/2026

🟣Сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор металлын хөгжлийг соргог ажиглахыг даалгав.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.

Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.

Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.

Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив.

Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.

Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав гэж Засгийн газрын Хэвлэлийн алба мэдээлэв.

18/04/2026

Сэрэмжлүүлэг: Дархан-Уул аймагт шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна‼️

Шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2...
17/04/2026

Шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жилийн хорих ял оноолоо‼️

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.04.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд таь дахь өдрөө үргэлжиллээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус оноолоо. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ. Түүнлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцно. Мөн шүүгдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг нь энэ өдрөөс тооцож эхлэхээр шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад,З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Address

СДБ 11-р хороо, Хоймор оффис, 5 давхар
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sky.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share