15/10/2025
МЭДЭГДЭЛ
Эрхэм хэрэглэгч Танд баярлалаа.
Сүүлийн үеийн хууль, журмын өөрчлөлтийн дагуу БНХАУ 2025 оны 10-р сарын 1-нээс эхлэн экспортын бичиг баримт болон тайлагналын шаардлагыг шинэ түвшинд мөрдөж эхэллээ. Үүний дагуу экспортын агентууд бүх төрлийн татвар, хураамжийг бүрэн төлж байж барааг хилээр гаргах журам хэрэгжиж байна.
Энэхүү шинэчлэл нь манай байгууллагаас бус, гадаад талын бодлогын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд энэ нь тээврийн зардалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм.
Иймээс Юни Карго Тээвэр зууч нь хууль, журмын дагуу татварын баримтжуулалтыг бүрэн хангах үүднээс тээврийн тарифыг шинэчлэн, 2025 оны 10-р сарын 14-нээс эхлэн Хятад агуулахад бүртгэн хүлээн авсан бараанд шинэ үнийн тариф мөрдөж эхлэхээс өөр араггүй байдалд орж байгаад уучлалт хүсье.
‼️Тайлбар мэдээлэл:‼️
Энэхүү татвар нь гаалийн татвар биш бөгөөд Хятадын дотоодын борлуулалтын татварт хамаарна. Үүнийг АНУ-ын муж улсын “sales tax”-тай зүйрлэж ойлгож болно.
Хятадын цахим худалдаанд оролцдог олон жижиг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн татвар төлөгдөөгүй хэлбэрээр худалдаалагддаг байсан бол одоо гуравдагч байгууллага тэдгээрийг хууль ёсны дагуу бүртгүүлж, татварыг төлсний дараа экспортлох журмыг мөрдөж байна.
Манай зүгээс энэхүү өөрчлөлтийн хүрээнд үнэ нэмэгдэлтийг аль болох хамгийн бага түвшинд барьж, тээврийн үйл ажиллагааг хууль ёсны, саадгүй байдлаар үргэлжлүүлэх, мөн хэрэглэгчдийнхээ барааг түргэн шуурхай хүргэхийн төлөө бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдлыг ойлгон дэмжиж, хамтран ажиллаж буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Бид цаашид ч илүү найдвартай, ил тод, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэхийн төлөө байнга хичээн ажиллах болно.
Хүндэтгэсэн,
Юни Карго