Инжинаш Бархан - Injinash Publishing

Инжинаш Бархан - Injinash Publishing Инжинаш Паблишинг - МЭДЛЭГ ТҮГЭЭНЭ! Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийр хөшихийн хэрэг юун... - Ванчинбалын Инжинаш (1837-1892 он)

 #ШинэНом Өчигдөр хэвлэлтээс гарсан МОНГОЛ МАРКИЙН ДАЛД ТҮҮХ (The untold history of Mongolian postage stamps) номыг та б...
17/08/2024

#ШинэНом Өчигдөр хэвлэлтээс гарсан МОНГОЛ МАРКИЙН ДАЛД ТҮҮХ (The untold history of Mongolian postage stamps) номыг та бүхэнд танилцуулахдаа таатай байна. Ноднин хавар Лондонд номын дуу сонсох зуур Цахим өртөөч, Ардчиллын партизануудын нэг, зураач Otgonbayar Tod ахын гэр, урлангаар зочилсон билээ. Тэр үед Отгонбаяр ах Монгол маркийн 100 жилийн ойд зориулаад ах нь 4 жил бичиж байна гээд номын навтаргаа үзүүлэхэд нь багадаа марк цуглуулдаг байснаа дурсаж Инжинаш Бархан - Injinash Publishing-аар ивээн тэтгэж, хэвлэж өгөхөө амласан. Монгол маркийн түүх бол Монголын нийгэм, соёл, хөгжлийн түүх. Отгонбаяр ах 1983 оноос хойш Монголын шуудангийн маркийн уран сайхны удирдагчаар он удаан жил ажиллахдаа 200 гаруй маркийн загвар зохион бүтээж, 100 гаруй маркийг хамтран зохион бүтээж, 1000 гаруй шуудангийн маркийн загварыг гардан гүйцэтгэсэн байдаг. Энэ түүхийг өөрөө бичилцсэн хүн шүү дээ.

Монгол маркийн 100 жилийн ойгоор хойч үед маш үнэтэй өв болж үлдэх түүх өгүүлсэн Тодын Отгонбаяр ахдаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье! Номын өмнөх үгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Цэндийн Баатархүү анд маань бичиж, эрхэм ахын олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн нь онгод хийморийг мялаасанд баярлалаа!

Монгол шуудангийн нийт хамт олон, Монголын маркийн загвар зохион бүтээгчид, шуудангийн марк, дугтуй, ил захидал сонирхогч, цуглуулагч нарт болон Монголын үе үеийн филателистуудад Монгол маркийн 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Жич: Удахгүй номын дэлгүүрүүдээр тавигдана. Онлайн захиалга хүлээн авна.

07/04/2024
29/01/2024

Тэр эхлээд эцэг, эхээ хайсан. Эцэст нь харин ӨӨРИЙГӨӨ олсон.
RETURN TO SEOUL
-----------------
Бүх IPTV, Streaming үйлчилгээний Видео сангаас хүлээн авч үзээрэй.

29/01/2024

"How To Have Sex"-г кино театрт үзэх үү?
Энэхүү бүтээл нь 2023 оны Каннын кино наадмын Un Certain хэсэгт Баавгай болохсон кинотой хамт өрсөлдөж шилдгээр шалгарсан билээ.

29/01/2024

RETURN TO SEOUL I СӨҮЛ РУУ БУЦСАН НЬ
7 жил хүлээсний эцэст......
Бүх IPTV, Streaming үйлчилгээний Видео сангаас хүлээн авч үзээрэй.

Address

Zaisan Toiruu 21/1, MM Property Building, Suite 304
Ulaanbaatar
17023

Alerts

Be the first to know and let us send you an email when Инжинаш Бархан - Injinash Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Инжинаш Бархан - Injinash Publishing:

Share

Category