1day.mn

1day.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 1day.mn, News & Media Website, Ulaanbaatar.

09/05/2025
Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүд гаргалаа-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВ...
30/04/2025

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүд гаргалаа

-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

-Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.

-Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулна.

-Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Булган, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилга барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

-Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө.

-“Хойд бүсийн тээвэр логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.

-Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.

-Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

-Хойд бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.

-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

-Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ.

-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

-Монголын Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.

-Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгоно.

Булган аймагт АН олонхи болж орон нутгийн удирдлагыгӨнгөрсөн намрын орон нутгийн сонгуулиас хойш Булган аймгийн улс төр ...
29/04/2025

Булган аймагт АН олонхи болж орон нутгийн удирдлагыг
Өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулиас хойш Булган аймгийн улс төр тогтворгүй байлаа. Сонгуулийн үр дүнгээр МАН 15, АН 14 суудал авч хүч тэнцсэн. Улмаар МАН Д.Пүрэв-Очирыг Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болж өнөөдрийг хүртэл маргаантай байсан юм. Тэгвэл МАН-аас ИТХ-д Баяннуур тойргоос нэр дэвшсэн Л.Одончимэг намынхаа хууль бус үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэмээн намаасаа түдгэлзэж АН-ын бүлэгтэй хамтран ажиллахаар болсон. Ийнхүү АН Булган аймагт олонхийн байр суурийг авч ИТХ-аа өчигдөр хуралдуулсан байна. Хурлын 100 хувийн саналаар АН-ын ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболдыг ИТХ-ын даргаараа томилж Ардчилсан нам удирдлагыг аваад байна. Удахгүй ИТХ нь дахин хуралдаж Засаг дарга томилох асуудлыг хэлэлцэх товтой байна.

28/03/2025

ГАЗАР ХӨДЛӨЛТ : 2025 оны 3-р сарын 28-ны Баасан гарагт Мьянмарын төв хэсэгт болсон 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт.

🇲🇳🇲🇳төрд тэтгэвэрт гардаггүй хэдэн дагз байна.Засагт сайд тролл хийснийхээ шагналыг авч байна ийм засаг байгаад яах юмГа...
12/03/2025

🇲🇳🇲🇳төрд тэтгэвэрт гардаггүй хэдэн дагз байна.
Засагт сайд тролл хийснийхээ шагналыг авч байна ийм засаг байгаад яах юм
Гадаад улсад 1. Элчин сайд 2. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд 100 яманд 60 ухна гэж...
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг 8 хүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайдад даалгажээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр Дипломат албаны тухай хуулийн 13.2-т заасны дагуу Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Сэтгүүлч Н. Өнөрцэцэг: Ижий, Аав, хоёр үрдээ ирлээ.Надад санаа тавьсан бүгдэд баярлалаа
08/03/2025

Сэтгүүлч Н. Өнөрцэцэг: Ижий, Аав, хоёр үрдээ ирлээ.
Надад санаа тавьсан бүгдэд баярлалаа

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when 1day.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 1day.mn:

Share