Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл medeelel

📌 ЭМДҮЗ-ийн ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаа.✅ ЭМДҮЗ-ийн ажлын хэсэг ЭМДЕГ-ын үйл ажиллагаа болон ЭМД-ын сангийн 2024 оны сан...
01/04/2025

📌 ЭМДҮЗ-ийн ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаа.

✅ ЭМДҮЗ-ийн ажлын хэсэг ЭМДЕГ-ын үйл ажиллагаа болон ЭМД-ын сангийн 2024 оны санхүүгийн тайлантай танилцаж байна.

👉 Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга С.Энхболд эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал болон 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээлэлтийн үйл явц талаар танилцуулж, ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцох юм.

👆 Ажлын хэсэгт ЭМДҮЗ-ийн ажлын албаны дарга Ц.Сарантуяа, ЭМДҮЗ-ийн гишүүн Н.Одонгуа, Ж.Гэрэлмаа, Т.Баясгалан, Б.Алтанхуяг, Ш.Зоригоо болон ЭМДҮЗ-ийн ажлын албаны ахлах аудитор Н.Хишигсүрэн нар ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/12 тоот тушаалаа...
17/09/2024

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/12 тоот тушаалаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд болон Ажлын алба, Цахим хөгжил иноваци харилцаа холбооны яамны сайдын зөвлөх, шинжээч, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд 2024 оны 09 дүгээр сарын 11, 12, 13 ны өдрүүдэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Дархан детект эмнэлэг, Номуун эмнэлэг, Баянгол дүүргийн “Ариун чанар” ӨЭМТ дээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоол, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлыг судалж боломжит асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, үнэлгээ өгөх, санал боловсруулах, цахим програм хангамжийн хэрэглээ, салбарын цахим програм хангамжуудын уялдаа холбоог судлах чиглэлээр ажиллаж иргэн, даатгуулагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож ажиллав.

ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. ❖ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, ДЭМБ-ын зөвлөхүүд, Эрүүл мэн...
08/08/2024

ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

❖ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, ДЭМБ-ын зөвлөхүүд, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын төлөөллүүдийг оролцуулсан хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


❖ Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд ДЭМБ-ын Женев хот дахь төв оффист Эрүүл мэндийн системийн ахлах зөвлөх Д.Баярсайхан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн төвийн эдийн засагч Ц.Цолмонгэрэл нар “Эрүүл мэндийн даатгалын зарим асуудал” сэдвээр илтгэл танилцуулав. Илтгэлтэй холбогдуулан ДЭМБ-ын зөвлөхүүдээс уулзалтад оролцогч талууд сонирхсон асуултаа асууж, санал солилцлоо.

❖ Уулзалтаар оролцогч талууд эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, бодлогын шийдвэр гаргалтад салбар хоорондын хамтын ажиллагааны уялдааг нэмэгдүүлэх, мэргэжлийн холбоодыг түлхүү татан оролцуулах болон нотолгоонд суурилан тогтвортой бодлогыг боловсруулах, урт хугацаанд хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит 05 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.Эрүүл мэн...
30/07/2024

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит 05 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг бүх гишүүдээр хэлэлцүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүллээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “2024 оны төсвийн хуваарийг батлах тухай” 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан. ​


ЭМДҮЗ-ийн ажлын алба

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД ОРОН ТООНЫ БУС ТЕХНИКИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА.  ❖ Эрүүл мэндийн даатгалын...
21/05/2024

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД ОРОН ТООНЫ БУС ТЕХНИКИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА.


❖ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 08 дугаар тогтоолоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хорооны 9 гишүүнийг баталсан.

❖ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Техникийн хорооны анхдугаар хурлыг 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Ажлын албаны дарга Т.Батмөнх танилцуулав.

❖ Техникийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмын 3.7-д “Техникийн хорооны даргыг техникийн хорооны гишүүдийн олонхын саналаар томилох” гэж заасан тул Техникийн хорооны гишүүн, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл Ө.Анирыг техникийн хорооны даргад нэр дэвшүүлэн, гишүүдийн 100 хувийн саналаар сонголоо.

❖ Мөн Ажлын албанаас техникийн хорооны гишүүдэд хорооны чиг үүрэг болон ЭМДҮЗ-ийн үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллийг танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, цаашид хийх ажлын талаар харилцан санал солилцлоо.

❖ Техникийн хороог байгуулснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар нотолгоонд суурилсан дүгнэлт, зөвлөмжийг гаргаж, уг дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн Үндэсний зөвлөл бодлогын шийдвэр гаргах юм.

01/05/2024

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

29/04/2024

🏥 Та өөрт тохирох насны “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-д 2 жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлгүүдэд хандан хийлгэх боломжтой.
👇 Та доорх QR кодыг уншуулж өөрт тохирох насны багцад багтах оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.
#Урьдчилан #Сэргийлэх #Үзлэг #ЭМД #Даатгал #ҮнэТөлбөргүй

29/04/2024

📌 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг танилцуулж байна.

☝🏻 Та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.

✅ Таны төлсөн шимтгэл хайртай, дотны хүмүүсийн тань болон өвчиндөө шаналж яваа хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг.

Шимтгэлээ тогтмол төлдөг танд баярлалаа 🥰

#Шимтгэл #Хувьхэмжээ

ЭМДҮЗ-ИЙН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА. ▪ Ажлын хэсэг тус амаржих газр...
25/04/2024

ЭМДҮЗ-ИЙН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА.

▪ Ажлын хэсэг тус амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-ийн 2024 онд шинээр баталсан 06 дугаар тогтоолыг танилцуулах уулзалтыг зохион байгуулав. ЭМДҮЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэх талаар санал солилцож, эмч мэргэжилтнүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

▪ Ажлын хэсэгт ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан, Б.Алтанхуяг, Ажлын албаны аудитор З.Үнэнбат, ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг, ТҮЧТХГ-ын дарга Г.Ариунсайхан нар багтсан байна.

ЭМДҮЗ-ИЙН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА. ▪ Ажлын хэсэг...
18/04/2024

ЭМДҮЗ-ИЙН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА.

▪ Ажлын хэсэг тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-ийн 2024 онд шинээр баталсан 06 дугаар тогтоолыг танилцуулах уулзалтыг зохион байгуулав. ЭМДҮЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэх талаар санал солилцож, эмч мэргэжилтнүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

▪ Ажлын хэсэгт ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан, Ажлын албаны аудитор З.Үнэнбат, ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг, ТҮЧТХГ-ын НХХ-ийн дарга А.Төвшин, Бодлого төлөвлөлтийн газрын Тусламж үйлчилгээний багц, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Гантуяа нар багтсан байна.

17/04/2024

#ДаатгуулагчТаныМэдлэгт
📲 Та и-монголиагаас ЭМД-аараа авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ харахаас гадна авсан эрүүл мэндийн үйлчилгээнийхээ төлбөрийн мэдээллийг хянах боломжтой.
✅ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах.
✅ Сүүлийн 1 жилийн эмийн жорын мэдээллээ шалгах.
#имонголиа #ТусламжҮйлчилгээ #ИлТод #Мэдээллэх

Address

BZD Union Building Floor 7 Number 708
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл:

Share