Tentsver.mn

Tentsver.mn Тэнцвэртэй мэдээлнэ

Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааhttps://tentsver.mn/s/10254Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн ...
03/10/2025

Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

https://tentsver.mn/s/10254

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг онцоллоо.

ХЭМНЭЛТ: Гэрлийн чийдэнгээ өөрчилж цахилгаанаа хэмнэцгээе. #УБЦТС
03/10/2025

ХЭМНЭЛТ: Гэрлийн чийдэнгээ өөрчилж цахилгаанаа хэмнэцгээе.

#УБЦТС

 #ЦагУурОрчинШинжилгээнийГазар
03/10/2025

#ЦагУурОрчинШинжилгээнийГазар

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэвhttps://ten...
02/10/2025

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

https://tentsver.mn/s/10253

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан.

Н.ТАВИНБЭХ: III станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсонhttps://tentsver.mn/s/10252Засгийн газрын...
02/10/2025

Н.ТАВИНБЭХ: III станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон

https://tentsver.mn/s/10252
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулавhttps://tents...
02/10/2025

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав

https://tentsver.mn/s/10251
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.01/ хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв.

02/10/2025

Б.Алтанчимэг дэлхийн аварга боллоо🎉
Олон улсын холимог тулааны холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ий залуучуудын ангилалд Б.Алтанчимэг түрүүллээ. Эмэгтэйчүүдийн -65.8 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр шигшээ тулаанд Анголын Надир Вьераг буулган авчээ.

IMMAF - International Mixed Martial Arts Federation

Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Байдраг, Сэлэнгэ, Ерөө...
02/10/2025

Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Байдраг, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, бусад нутгаар +16…+22 градус дулаан байна.

30/09/2025

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж байна

СБД-ИЙН 16-Р СУРГУУЛЬД ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, РОБОТ КОДЧЛОЛЫН ИЖ БҮРЭН БАГЦЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨСүхба...
30/09/2025

СБД-ИЙН 16-Р СУРГУУЛЬД ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, РОБОТ КОДЧЛОЛЫН ИЖ БҮРЭН БАГЦЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16-р сургуульд шинэ зууны зорилтот чадваруудыг эзэмшүүлэх зорилготой ШИМТ (STEAM) хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцуудыг хүлээлгэн өгөөд байна. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид ашигласнаар физик, хими, биологийн туршилтуудыг хийж онолын мэдлэгээ бататгах, робот угсарч, програмчлан ажиллуулах, тэдний алгоритмын сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол бөгөөд асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хөтөлбөр юм.
#СБД

29/09/2025

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна

Тэтгэврийн бодлого, Зээлийн мэдээллийн сангийн хуулийг ахмадуудад танилцуулавМонгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ...
28/09/2025

Тэтгэврийн бодлого, Зээлийн мэдээллийн сангийн хуулийг ахмадуудад танилцуулав

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудад зориулсан ээлжит уулзалт, мэдээллээ өнөөдөр /2025.09.23/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
Намын дэргэдэх Ахмадын холбооноос улс төр, нийгэм, эдийн засаг, намын үйл ажиллагаатай холбоотой бодит мэдээллийг цаг тухайд нь ахмадуудад өгөх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдах албаны хүмүүсийг оролцуулсан ийм уулзалтыг 14 хоногт нэг удаа зохион байгуулсаар байна.
Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахмадын тэтгэврийн зээлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Зээлийн мэдээллийн сангийн хуулийн талаар ахмадуудад танилцуулсан юм.
Энэ 2025 оны наймдугаар сарын байдлаар дундаж тэтгэврийн хэмжээ 859 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 572 мянга, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 50 хувь нь зээлтэй гэсэн албаны тоо баримт байна. Засгийн газрын шийдвэрээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг зургаан хувиар нэмж байгаа юм.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, 1.5 сая төгрөгт хүргэх, зарим нь хэт бага эсвэл өндөр тэтгэвэр авдаг ялгаатай байдлыг арилгах, зээлийн хүүг бууруулах зэрэг нь ахмадуудын тавьж буй гол асуудал байлаа. Гэхдээ тэд зөвхөн өөрт тулгамдсан асуудлаас гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанар, төр, хувийн хэвшлийн боловсролын байгууллагын ялгаатай байдал зэргийг хөндөв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 70 мянга гаруй иргэн, аж ахуй нэгжийг банкны "Хар жагсаалт"-аас гаргах Монголбанкны ерөнхийлөгчийн захирамж гарсанд ахмадуудад талархалтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд ногдуулдаг 2.0 хувийн татвар хаашаа ордог талаар ахмадууд асууж байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хариулахдаа “Улсын төсвийн бүрдэл хэсэгт энэ татвар ордог. Иргэд олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр орон сууцынхаа хэмжээг томруулах гэж байгаа бол энэ 2.0 хувийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Харин нийтэд нь чөлөөлж болохгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж буй хүмүүс татвараа төлөх ёстой” гэв.
Зарим дэлгүүр, үйлчилгээний газар ибаримт хэвлэж өгөхгүй байгааг хэрхэх вэ гэсэн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Ибаримт өгөхгүй бол татварын байгууллагад гомдол гаргаж болдог. Гэхдээ торгож, шийтгэх гэхээс ибаримт өгдөг, авдаг тэмүүллийг нь нэмэгдүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор ажиллаж байгаа. Миний хувьд ибаримтыг цахимжуулах ажил хийж байгаа бөгөөд олон нийтэд зарлахад бэлэн болсон. Картаа зуруулангуут автоматаар бүртгэл үүсгэдэг болох юм” гэв.
Уулзалтад Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Address

Хаяг: Улаанбаатар-20, Их Тойруу, "Өдрийн Сонин"-ы байр 501
Ulaanbaatar
11000

Telephone

+97689116964

Alerts

Be the first to know and let us send you an email when Tentsver.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tentsver.mn:

Share