Өрөг.mn

Өрөг.mn 🇲🇳Монголын анхны хувь эзэмшигчдээ зарласан, ил тод хэвлэл мэдээллийн платформ.🎙
📢 Ёс зүйтэй мэдээлнэ.
📩 Холбоо барих: [email protected] 76002244

Х.Нямбаатар: Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүй.Яармагийн гүүрний хойд хэсгээс Зайсангийн гүүр хүртэлх Ту...
29/09/2025

Х.Нямбаатар: Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүй.

Яармагийн гүүрний хойд хэсгээс Зайсангийн гүүр хүртэлх Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүйгээр хойд хэсгээр нь замын трасс гаргаж 3.6 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. Энэ зам Богд уулын арын зам болон Чингисийн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулна.

https://urug.mn/187464/Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохи...
29/09/2025

https://urug.mn/187464/

Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх биз ээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг цахим хуудсаараа дамжуулан хийлээ. -“Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан ....

29/09/2025

Ажлаа хийдэггүй ажлын хэсгүүд

📌Оюу толгойн гэрээг өөрчлөх боломж 12-р сарын 31-нд дуусна. Гэвч асар олон ажлын хэсэг байгуулж, хэн нь яг юу хийгээд байгаа нь тодорхойгүй л…

29/09/2025

МАН-ын даргыг “тойрсон” асуултад хариулт өгье

29/09/2025

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан. Харин ирэх жил бид хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгаж байгаа. Салбарын ажилчдын цалинг нэмсэн. Дахиад ч инфляцтай уялдуулж, жил бүр нэмээд явна. Техник тоног төхөөрөмжөө ч овоо шинэчилсэн. Одоо тэдгээр тоног төхөөрөмжөө илүү олон үйлдэлт болгох чиглэлд анхаарна.

Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтттэй зээлээр нийлүүлнэ. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохоор зорьж байна. Ингэж байж энэ салбарын компаниуд бойжиж илүү чанаржих учиртай. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь хангалттай хэмжээнд шийдэж байгаа учраас гүйцэтгэл, чанарыг маш өндөр түвшинд шаардаж ажиллана.

Шаардлага ба мэдэгдэл- Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй. Шүүх тогтоо...
29/09/2025

Шаардлага ба мэдэгдэл
- Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй. Шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй.

- О.Цогтгэрэл: УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой байж болзошгүй ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой.

https://urug.mn/187459/Дэлхийн энх тайвны чуулгын дараа энхтайвны төлөөх үйл явц идэвхжилээ
29/09/2025

https://urug.mn/187459/
Дэлхийн энх тайвны чуулгын дараа энхтайвны төлөөх үйл явц идэвхжилээ

Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтын 11 жилийн ойн баярыг дэлхийн улс орон бүрийн төлөөлөл 800 гаруй удирдагчдыг хамруулж энэ сарын 18-нд зохион байгуул...

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын цалинг инфляцитай уялдуулж, жил бүр нэмнэ.
29/09/2025

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын цалинг инфляцитай уялдуулж, жил бүр нэмнэ.

29/09/2025

🔴2025.09.29-ний 17:00 цагийн байдлаар нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээг шууд дамжуулж байна

29/09/2025

МАН-ын Бага хурлын гишүүдийг өрөөнд нь “түгжсэн”, “түгжээгүй”…

https://urug.mn/187448/П.Ганзориг: “Оюу толгойн” гэрээнд зарим асуудал нууц байхаар заасан
29/09/2025

https://urug.mn/187448/
П.Ганзориг: “Оюу толгойн” гэрээнд зарим асуудал нууц байхаар заасан

Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. -“Монгол Улс байгалийн баялгаа ашиглахдаа “Оюу толгой” дээр ноогдол ашиг авах байдлаар шийд...

📸Өрөгийн дуранд: "Улаанбаатарын намар" 2025.09.29 Зургийг Б.Уранзаяа
29/09/2025

📸Өрөгийн дуранд: "Улаанбаатарын намар"
2025.09.29
Зургийг Б.Уранзаяа

Address

Эрдэм тауэр 12 давхарт 1201 тоот Өрөг. мн
Ulaanbaatar

Telephone

+97676002244

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өрөг.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өрөг.mn:

Share

БИДНИЙ ТУХАЙ

Сэтгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нар Urug.mn контент сайтыг үүсгэн байгуулсан ба 2019.12-р сарын 06-нд нээлтээ хийсэн. Манай сайт нь хувь эзэмшигчдээ зарласан, ил тод ажиллаж буй Монгол дахь анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ онцлог. Urug.mn контент сайт нийт гурван хувь эзэмшигчтэй.

Urug.mn контент сайтын хувь эзэмшигч У.Болортуяа Urug.mn контент сайтын хувь эзэмшигч Б.Болорчимэг Urug.mn контент сайтын хувь эзэмшигч Ц.Түвшинтөгс нар юм. Б.Болорчимэг, Болортуяа нар нь сайтын Ерөнхий редактор, Гүйцэтгэх захирлаар ажилладаг ба Ц.Түвшинтөгс сайтын IT инженер юм.

Манай бүтээлүүд телевиз, сайт, Facebook, Twitter, IGTV, Youtube платформуудад тохируулсан байдлаар нийтлэгддэг.

Urug.mn контент сайтын РЕДАКЦИЙН БОДЛОГО