logicnews.mn

logicnews.mn BNEWS- Үнэн хүчтэй, баримт нотолгоо
BNEWS- Real facts, strong voice

04/02/2026
ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна..Халиа тошин үүссэн байрш...
04/02/2026

ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна..Халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.
https://ulaanbaatar.mn/news/22386

Н.УЧРАЛ: ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 20 КВТ ХҮРТЭЛХ НАРНЫ ХАВТАН, БАТАРЕЙН СИСТЕМИЙГ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОХОД 9-15 ШАТ ДАМЖЛАГАТАЙ ...
04/02/2026

Н.УЧРАЛ: ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 20 КВТ ХҮРТЭЛХ НАРНЫ ХАВТАН, БАТАРЕЙН СИСТЕМИЙГ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОХОД 9-15 ШАТ ДАМЖЛАГАТАЙ БАЙСНЫГ ЧӨЛӨӨЛСӨН.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНАИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг гэмт хэр...
04/02/2026

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар уулзалт хийж, бодит нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлэж байна.
📊 Анхаарал татсан тоо баримт
Сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхдэд холбогдсон гэмт хэрэг тасралтгүй өссөн
2024 онд дээд цэгтээ хүрч,
2025 онд өмнөх оноос 18.2 хувиар буурсан ч эрсдэл бүрэн арилаагүй байна
Нийслэлд 800,000 орчим хүүхэд амьдарч байгаа нь бодлого, хяналт, хамтын ажиллагаа илүү шаардлагатайг харуулж байна.
Уулзалтаар ;
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлууд
- Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит шийдлүүд болон нийслэл, дүүргийн түвшинд хамтарч хэрэгжүүлэх ажлуудын уялдааг хэлэлцэж байна.
👩‍⚖️👩‍💼

Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэвУлаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй...
04/02/2026

Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн.
Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан. Тодруулбал, эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буураад байна. Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв.
https://ulaanbaatar.mn/news/22381

📌Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусг...
04/02/2026

📌Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө. Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 11-10 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм.
Иймд иргэн, албан хаагч та бүхэн авлигыг мэдээлэх шаардлагатай үед 11-10 тусгай дугаарт холбогдох боломжтой.

Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байнаАгаарын бохирдлыг бууруулах чиглэлэ...
04/02/2026

Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орж, 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна.
https://ulaanbaatar.mn/news/22382

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна..Өнөөдрийн байд...
04/02/2026

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна
..Өнөөдрийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
https://ulaanbaatar.mn/news/22384

🚌2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1167 автобус иргэдэд үйлчилж байна.
04/02/2026

🚌2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1167 автобус иргэдэд үйлчилж байна.

📌Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар:🔹PM2.5 тоосонцор 13-151 /бага бохирдолтой/🔹PM10 тоосонцор 18-114 /бага бох...
04/02/2026

📌Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар:
🔹PM2.5 тоосонцор 13-151 /бага бохирдолтой/
🔹PM10 тоосонцор 18-114 /бага бохирдолтой/
🔹NO2 азотын давхар исэл 2-46 /цэвэр/
🔹SO2 хүхэрлэг хий 4-38 /цэвэр/ байна.
📍Хайлааст, МҮОНРТ, Ургах наран, Налайх орчмын агаарын чанарын индекс бага бохирдолтой.
📍Яармаг, Монгол газар, 1-р хороолол, Баруун 4 зам орчмын агаарын чанарын индекс хэвийн.
📍Нисэх, Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа, 5 буудал, Шархад, 100 айл, Бөхийн өргөө орчмын агаарын чанарын индекс цэвэр байна.

Угаарын хийн хордлогоос сэргийлье!
04/02/2026

Угаарын хийн хордлогоос сэргийлье!

Хоёр  жилийн өмнө Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэр өнөөдөр ч хохирлоо барагдуулаагүй бай...
04/02/2026

Хоёр жилийн өмнө Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэр өнөөдөр ч хохирлоо барагдуулаагүй байна. Тэд төрийн 3 өндөрлөгт хүсэлт хүргүүлсэн. 1 сарын 30 хүртэл хариу өгөхийг хүссэн ч ямар нэг хариу өгөөгүй тул суулт зарлахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Address

Amarsanaa Chingunjav
Ulaanbaatar
976-11

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when logicnews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category