ХЭН ЮУ ХЭЛЭВ

ХЭН ЮУ ХЭЛЭВ Хүний хэлсэн үгийг тунгаан бод...

01/12/2025

Сая монголд байхдаа гэнэт ханиад тусаад сүүлчийн лекцээ цуцалсан. Азаар уламжлалтын сайн эмчтэй танилцсан бсан тул ханиадны уур дарах, ганц удаагийн зүү, нэг тан уух аргаар эмчлүүлсэн. Гурав хоног гэрээр байж сайн унтаж амраад нэгдэх өдөр анд нөхөдтэйгөө нэгэн кафед уулзсан, сүртэй ханиалгаагүй, ханиад тэгсгээд зүгээр болчихсон. Хүн намайг ханиад хүрлээ гэж худал ярьлаа гэж хардаж мэдэхээр тийм л хурдан эдгэсэн. Би ханиад томуу тусаад ер эм ууж мэддэггүй, өөрийнхөө дархлаагаар эдгэдэг, цэр ховхлох, амьсгалын замын салст бүрхэвч тайвшруулах эмт ургамал хандлаж уудаг, их унтдаг. Сая монголд энэ ханиаданд сургуулийн насны хүүхдүүд их нэрвэгдэж халуурч эмнэлэгт хэвтсэн тухай яриа их бсан. Хүмүүс хүүхдэд багаас нь ханиад тусуут л антибиотик, элдэв эм өгч бие эрүүл мэндийг нь сүйтгэж байгаад харамсаж гаслаж явдаг. Харамсах ч юу ч биш, яг үнэндээ жигшиж зэвүүцэж уур хүрч явдаг. Хүүхдийн дархлаа хөгжихөд саад болохоор барахгүй биеийг нь ноцтой хордуулж хүчтэй эмнээс хараат болгож бгаа нь мунаг мунхагийн туйл. Ханиад вирусных харин антибиотик бактерийн эм гэдгийг ч мэдэхгүй байж хүүхдийн бие сүйтгээд байх юм. Мөөгөнцөртөж арьсаар нь мөөгөнцрийн хорны эсрэг туурч арьсны хайрст үлдтэй төстэй маажууртай, чонон хөрвөстэй болно. Насанд хүрсэн хүмүүс ч антибиотик мөн тодорхойгүй элдэв эмэнд элэг нь хордож залуугаараа муухай шар ногоон нүдтэй, элэгний өөхлөлттэй, том гэдэстэй болсон бгаа нь газар авсан бна билээ. Энэ янзаараа манай улс мөд үр удмаа үлдээх чадваргүй хүн амтай болох аюул ойртсон бна. Хүмүүст яаж хэлбэл ойлгож ухаарах юм бол? Хүүхдүүдээ ч өөрсдийгөө ч вакцин, антибиотик хэмээх шинэ зэвсгээс хамгаалж эрүүл энх амьдрах наад захын ойлголттой болохгүй бол бид чимээгүй үхэлд залгиулж дуусах нь байна шүү. Антибиотик их хэрэглэдэг хүмүүс сүнсгүй, муу юм шүгэлсэн мэт болдгийг анхаарна уу, архинд донтохтой яг адил. Амьралд хэрэгтэй ашигтай бактери нь бие махбодод нь устаж үгүй болдог тул мөөгөнцөртөж элдэв эмгэгтөрөгч тараагч болдог. Муу юм шүгэлсэн шиг бдаг нь үүнтэй холбоотой. Хүүхдүүддээ ханиад хүрлээ гэж антибиотик өгч байгаа хүмүүст үнэн голоосоо зэвүүцдэг, уучлаарай, ийм хоёр хөлтэй малнаас 5 хошуу мал минь хавьгүй буянтай, хүн шиг амьдрахад сонсдог чих хардаг нүд уян хатан ухаан хэрэгтэй.

01/12/2025

ТАНИХГҮЙ ХҮНИЙ МАШИНД СУУХГҮЙ,
БҮР ЦАГДАА БАЙСАН Ч!.. #Эрт харанхуй болдог энэ үед бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх, хүйтний эрч чангарч буй тул дулаан хувцаслуулж, эцэг эхчүүд та бүхэн ажлаа зохицуулан хүүхдээ заавал тосч авч байхыг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас анхааруулан ажиллаж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя.
Source: Gtime

Бөглөрөөнд охинтойгоо улстөр ярилаа: - Миний охин хотын даргаа таних уу?- Царайг нь танина, нэрийг нь санахгүй байна. Их...
01/12/2025

Бөглөрөөнд охинтойгоо улстөр ярилаа:
- Миний охин хотын даргаа таних уу?
- Царайг нь танина, нэрийг нь санахгүй байна. Их л ууртай агаа юм биш үү. Гудамжаар яваад өөрийнхөө хийх ёстой ажлыг хараад уурлаад, загнаад яваад байдгийм биш үү, өөрийгөө загнаад байгаамуу, би ойлгодоггүй шт...
- Ха ха ха. Нямбаатар шүү, цээжлээрэй!
- Ерөнхий сайдаа мэдэх үү?
- Мэднэ ээ, байнга таймлайн дээр гарч ирээд байдаг. Бас өөрийнхөө хийх ёстой ажилтай танилцаад, гайхаад л "Хөөх, тийм үү, 4 цаг хүлээж байна уу, хн..." гээд л яваад байх шиг байдгийшт!
- Ха ха. Их хурлын даргаа мэдэх үү?
- Мэдсэн, Тимон!
- Ерөнхийлөгчөө?
- Мэднэ, намайг төрөхөд ном бэлэглэсэн.
- Пөөх миний охин чинь бараг улстөрч юм биш үү?!
- Улстөр судлалаар сурдаг юм бил үү тэгвэл?
- Тэг л дээ, улстөрд оролцохгүй ажиглаад л, судлаад л...
- Тэгээд удахгүй гудамжаар яваад өөрийнхөө хийх ажилтай танилцаад, гайхаад яваад байдаг бронуудтайгаа адилхан болох уу...

“Согтуудаа гэртээ орж болохгүй” гэдэг заалтын тухай Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 о...
01/12/2025

“Согтуудаа гэртээ орж болохгүй” гэдэг заалтын тухай

Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 онд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-р батлуулж чадсан. Энэ хууль 2024 оны 9-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд

• Анх удаа хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан
• Анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан
• Анх удаа цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хуульчилсан
• Хүүхэд хамгааллын цахим системтэй болж хүүхэд хаана ч амьдарсан бүртгэл, мэдээлэлтэй болох асуудлыг хуульчилсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтнууд одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна.
• Сум, хороо бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болж хүүхэд хамгааллын асуудал хорооны засаг дарга, сумын цагдаагийн хавсран хийдэг ажил биш мэргэжлийн хүн 100% хариуцан хийдэг ажил болсон.
Энэ хуулийг мэргэжлийн судлаачид, хүүхэд хамгааллын ТББ-ууд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулж, одоо ч хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хуулийн 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.” гэдэг заалт орсон.
Энэ заалт хуульд орохоос өмнө Зөрчлийн тухай хуулийн “6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих 7. Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
гэсэн заалт байсан бөгөөд энэ заалтын дагуу хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг торгох зохицуулалт үйлчилж байсан (одоо ч үйлчилж байгаа).
Эрх нь зөрчигдөж, эрсдэлд орж байгаа хүүхдүүдийн 70% орчим нь гэртээ, үүний цаана ахуйн архидалт, эрхийг нь хангаж, хамгаалахгүй байгаа, эрсдэлд оруулж байгаа асран хамгаалагчид байна. Үүнийг бид бууруулахгүйгээр хүүхдийн эрх ярих боломжгүй юм. Тиймээс хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулсан хэмээн үзэж хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Та архи уугаад гэртээ хариад хүүхэд, гэр бүлээ хүчирхийлэхээр байвал хариад хэрэггүй байх. Хүүхэд, гэр бүл тань гэртээ аюулгүй байх эрхтэй, та түүнийг хангах үүрэгтэй.
Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол улс төржих асуудал биш, сошиалаар намайг гутаан доромжлоход ашиглах сэдэв биш. Бид хүүхдийн хүчирхийлэл болохоор сошиалаар сэвээд, бухимдаад өнгөрөх биш хүүхдийг эхнээс нь эрсдэлд оруулахгүй байхад бүх хүн, бүх талаар ажиллах ёстой.

.Үг амьтай. Хэлсэн эзнээ дагадаг. Алт амьтай Авсан эзнээ мэрдэг. Эрдэнэс амьтайШунасан хүнийг хараадаг. Уул амьтайУхсан ...
30/11/2025

.Үг амьтай.
Хэлсэн эзнээ дагадаг.
Алт амьтай
Авсан эзнээ мэрдэг.
Эрдэнэс амьтай
Шунасан хүнийг хараадаг.
Уул амьтай
Ухсан хүнийг шоглодог
Ус амьтай
Бузарласан хүнийг шийтгэдэг.
Хүмүний бодгаль Бурхан болон Чөтгөр гэсэн хоёр дүртэй. Аль дүрдээ хувирч амьдрал ахуйгаа авч явах нь тухайн хүний асуудал ч эцэг эх тухайн гэр орны хүмүүжил нөлөөлдөг 🤟

28/11/2025

С.Цэнгүүн: Сүүлийн 15 жилд 5 ИХ НАЯД төгрөгийг утаатай тэмцэхэд ЗАРЦУУЛСАН байна‼️‼️

5 их наяд төгрөг зүгээр салхинд хийсээд алга болж байхад хэн ч энэ дээр хариуцлага хүлээж байгаагүй‼️‼️

Э. Болормаагийн яриад байсан хэргийн эзэн Б. Пүрэвдорж байжээ.Ховдоос сонгогдсон Э.Болормааг сонгуулийн үеэр гадаадын ко...
28/11/2025

Э. Болормаагийн яриад байсан хэргийн эзэн Б. Пүрэвдорж байжээ.

Ховдоос сонгогдсон Э.Болормааг сонгуулийн үеэр гадаадын компаниас санхүүжилт авч хууль зөрчсөн тул эргүүлэн татах асуудал яригдсан. Харин тэрээр нэг тойргоос сонгогдсон нөгөө намын Б. Пүрэвдоржийн эсрэг сөрсөн базаа хийжээ.
Үүнээс өөр хийх ажил, зовних зүйлгүй жаргалтай удирдагчид шүү

28/11/2025
28/11/2025

Бөөн л ажлын хэсэг. Нэг л их хуралд суусан хүмүүс. Тэр гишүүн дуудсан, энэ ажлын хэсэг дуудсан, засаг дуудсан гээд яаман дээр чинь ажил хийдэг хүн алга. Ажил хийдэг хүн алга. Би өнөөдөр захирамж гаргаж одоо байгуулагдсан байгаа 58 ажлын хэсгийг бүгдийг нь цуцална. Юу хийхээ мэдэхээ болилоо гэхэд юу хийхгүйгээ ядаж мэддэг байя.

26/11/2025

Өнөөдрийн харсан хамгийн гоё мэндчилгээ

Д.Бум-Очир: Бурхан Халдун хайрхан дээр гарахгүй байхыг уриалж байнаУИХ-ын гишүүн Д.Бум-Очир: -Их эзэн Чингис хааны мэндэ...
26/11/2025

Д.Бум-Очир: Бурхан Халдун хайрхан дээр гарахгүй байхыг уриалж байна

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрхан дээрээ гарахгүй байхыг олон нийтдээ уриалж байна. Ийнхүү уриалж байгаа нь дараах учир шалтгаантай болохыг тайлбарлая.

Чингис хаан Бурхан Халдун хайрхнаас эх авдаг “гурван мөрний тэргүүнээ хэнийг ч бүү буулгагтун” (Онон, Хэрлэн, Туул) хэмээн зарлиг гаргасан нь “Монголын нууц товчоон”-ы 179-р зүйлд тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс бид хайрхан дээрээ гарахгүй байх нь Чингис хааны зарлиг болгосон зүйл гэж ойлгох учиртай.

Монголчууд бид Бурхан Халдун хайрхны оройд их хааны онгон байгаа хэмээн итгэж сүсэглэдэг. Хэдийгээр зарим талаар маргаантай байдаг боловч үнэндээ Чингис хааны онгон Бурхан Халдун хайрханд байх боломжтой. Учир нь Бурхан Халдун хайрхан руу өгсөх зүг Их хориг, Дунд хориг, Мухар хориг гэдэг газруудаар дайрдаг бөгөөд үүнийг судлаачид ноёд язгууртнуудыг оршуулаад хөл хорьсон газар учир ийнхүү нэрлэгдсэн байна гэж тайлбарладаг. Хэрвээ Бурхан Халдун хайрхан ихэсийн хоригийн газар юм бол тэнд Чингис хаанаа онголсон байх бүрэн боломжтой. Тэр тусмаа хайрхны оройн их бомбогор чулуун дор их хааны шарил байх болох ч гэж таамагладаг. Үүнийг үнэн гэж үзвэл бид их хааныхаа онгон дээр бүү хэл оршуулгын газар буй хэний шарил дээр ч гарах, гишгэхийг цээрлэдэг уламжлалтай.

Бурхан Халдунаас нааш, Цагаан арлын наана, Мухар хоригийн харалдаа гэмээр газар Хамбын эрээн гэх нэртэй өндөрлөг газар байдаг бөгөөд эндээс Хайрхан дунд биеэсээ дээш харагддаг. Энэ газрын нэрийн түүхийг сөхөж үзвэл лам нар Бурхан Халдунд ирж мөргөхдөө эндээс мөргөж, өргөлөө өргөдөг байсан тул ийнхүү Хамбын эрээн гэдэг нэртэй болсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ Хамбын эрээн гэх газар Мухар хориг буюу хамгийн наад талын хоригийн газартай харалдаа байгаа. Өөрөөр хэлбэл, Мухар хоригоос хориг эхэлж байгаа агуулгатай бөгөөд түүнээс цааш хүн явахыг цээрлэж байсан тул лам нар эндээс хайрхандаа мөргөж байжээ гэж бодогдоход хүргэж байгаа юм.

“Уулыг бэлээс нь, усыг эхээс нь тахидаг” эртний монгол уламжлал байдаг. Энэ бол эрхэмлэн дээдэлж, шүтэж тахидаг уул хайрхнаа тахиж, сүсэглэн мөргөхдөө дээр нь гаралгүй бэлээс нь юм уу тухайн уул хайрхны бараа нь харагдах (аль болох өмнө талын зүгээс нь) тахиж, мөргөж, хүндэтгэлээ илэрхийлдэг уламжлалыг хэлж байгаа хэрэг юм. Харамсалтай нь энэ уламжлал 1990-ээд оны үеэс ихээхэн алдагдаж Бурхан Халдун хайрхан дээрээ хүртэл гардаг болсныг бид залруулах нь зүйтэй. Энэ жил Их хааны мэндэлсэн 863 жилийн ойд зориулан МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар дээр дурдсан Мухар хоригийн Хамбын эрээн хэмээх хайрхан урдаасаа үзэгддэг өндөрлөг газарт Бурхан Халдун хайрхны хүндэтгэлийн цогцолборыг өглөг хандиваар барьж байгуулсан нь Их хайрхандаа бараалхахаар зоригсод эндээс өргөл мөргөлөө гүйцэтгэж байх хилийн дээсийг нь тогтоож өгсөн утга агуулгатай. Тус цогцолборт Бурхан Халдун хайрхны овооноос төлөөлүүлэн чулуу авч ирэн овоо босгож, овоон дээр нь хараа ихт, дөрвөн хөлт хар сүлдээ залсан нь Чингис хааны онгон, хаад язгууртнуудынхаа хоригийг бас Бурхан Халдун хайрхнаа хамгаалуулсан утгатай. Цогцолборын гол хэсэгт Их Монгол Улсыг бэлгэдсэн 12.06 метр өндөр хөшөө сүндэрлэх бөгөөд тус хөшөө дөрвөн хэсгээс бүрдэж байна. Хамгийн доод талын суурь хэсэг Евроазийн өргөн уудам газар нутагт түгэн дэлгэрсэн буган чулуун хөшөө болон монгол нутгийн хадны зургийн гол дүрс зургуудыг оруулсан байх бөгөөд энэ нь бидний өвөг дээдсийн төрт улсын түүх гурваас илүү мянган жилийн түүхтэй болохыг бэлгэдсэн хэрэг. Түүний дээдэх хэсэгт Модун хааныг дүрсэлж, түүний хэлсэн “Газар бол улсын үндэс” гэх гэх бичээстэй, нөгөө талд нь Бөрт чоно, Хоа Марал Бурхан Халдунд ирж нутагласан түүхийн өгүүлэмжтэй, нөгөө талд нь Алан гоо эхийн таван хөвгүүний эв нэгдлийг бэлгэдсэн үйл явдлын өгүүлэмж оруулсан нь Чингис хаан болон Их Монгол Улсын үндэс суурийг бэлгэдсэн байна. Түүний дээд талын баганат хэсэгт тойроод Чингис хааны бага наснаас эхлээд их хаан ор залгасан түүх, есөн өрлөг жанжид, түүний хар, цагаан сүлд их шүтээнийг нь дүрсэлжээ. Харин хамгийн дээд дөрөв дэх хэсэгт Чингис хааны онгин тамга дээрээ нар, сар, галтай, дунд нь цагаан шонхор шүтээн шувуу орж суусан байдлаар дүрсэлсэн нь монгол үндэстний чухал бэлгэдэл, шүтээнүүдийг бүрэн дүүрэн оруулсан урлагийн хосгүй сайхан бүтээл болжээ.

Тагнуулын байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг шалгаж эхэлжээ‼
25/11/2025

Тагнуулын байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг шалгаж эхэлжээ‼

Address

Ulaanbaatar
11000

Telephone

+97691917435

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХЭН ЮУ ХЭЛЭВ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share