Ezen.mn

Ezen.mn Эх орны эзэн нь БИД! Аливаа улс төрөөс хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй...

24/04/2026

Гэрэлт ирээдүй-2026

Өнөөдөр тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчиддаа спортын өрнүүн их амжилт хүсье. Волейболчдын өргөлт нь оновчтой, цохилт нь хүчтэй, шидэгчдийн шидэлт бүр нь тор шатааж, даамчдын нүүдэл нь алсын хараатай байх болтугай.

Дэмжигч : BESTCUP MONGOLIA
Аяга дүүрэн-Аз жаргал BEST COFFEE
LOOKS HAIR SALON Mongolia
Зөвхөн танд зориулж хүссэн дүр төрхийг чинь бүтээж өгөх болно.

Санаачлагч : НИТХ-ын төлөөлөгч
Батбилэгийн МӨНХБААТАР

Тэмцээнийг зохион байгуулах Мэргэжлийн зөвлөл
Багийн спортын үндэсний шидэгчид холбоо

23/04/2026

ОМОГШИЛ...

БУРХНЫ ЭЛЧ Варшавын гетто бол үхлийн хүлээлгийн өрөө байв. Тэнд 400.000 гаруй еврейчүүд өлсгөлөн, өвчин, үхлийг хүлээн х...
18/04/2026

БУРХНЫ ЭЛЧ

Варшавын гетто бол үхлийн хүлээлгийн өрөө байв. Тэнд 400.000 гаруй еврейчүүд өлсгөлөн, өвчин, үхлийг хүлээн хоригдож байхад Ирена СЭНДЛЕРОВА хэмээх 32 настай нийгмийн ажилтан эмэгтэй "Тиф" өвчнийг шалгах зөвшөөрлөөр тийшээ нэвтэрдэг байлаа. Тэрээр нялх хүүхдүүдийг багажны хайрцагт нууж, арай том хүүхдүүдийг авс, шуудай, эмнэлгийн тэрэг, тэр байтугай ариутгах татуургын хоолой ашиглан геттоноос гаргадаг байв. Эцэг эхчүүдэд нь "Би хүүхдийг чинь аварч чадна. Гэхдээ та нар дахин хэзээ ч уулзахгүй байх эрсдэлтэй" гэж хэлэх нь түүний хувьд хамгийн хүнд даалгавар байсан юм.
Ирена аварсан хүүхэд бүрийн жинхэнэ нэр болон шинээр өгсөн польш нэрийг нарийхан цаасан дээр бичиж, шилэн лонхонд хийн цэцэрлэгтээ булдаг байв. Энэ нь дайны дараа хүүхдүүдийг гэр бүлтэй нь эргэн уулзуулах цорын ганц найдвар байлаа.

1943 онд Гестапо/Нацистын нууц цагдаагийн газар/ түүнийг баривчилж, Павиак шоронд тамлажээ. Нацистууд түүний 2 хөлийг хугалж, хэрцгийгээр зодсон ч тэр нэг ч хүүхдийн нэр, нэг ч нууц газрыг хэлээгүй юм. Үхлийн ял сонссон ч, түүний хамтран ажиллагсад харуулд хахууль өгснөөр тэрээр "цаазлагдсан" хүмүүсийн жагсаалтад орж, нууцаар зугтаж чадан, дайны дараа лонхонд нуусан нэрсээ ухаж гарган, олон хүүхдийг ахан дүүстэй нь уулзуулж чадсан юм. Ирена Сэндлер өөрийнхөө хийсэн зүйлийг хэзээ ч баатарлаг үйлс гэж бодож байгаагүй. Тэрээр "Би хангалттай олон хүүхэд аварч чадаагүй" гэж насан туршдаа харамсаж явсан гэдэг. Түүний аварсан 2500 хүүхдээс өнөөдөр 6000 гаруй үр удам нь энэ дэлхий дээр амьдарч байна..

Эцгийнх нь захиас : "Хэрэв хэн нэгэн живж байвал чи сэлж чаддаггүй байсан ч түүнийг аврах гэж оролдох ёстой" гэсэн аавынх нь үг түүний амьдралын луужин нь байлаа.

#ИренаСэндлер #ДэлхийнХоёрдугаарДайн
#Түүх #ШударгаЁс

16/04/2026

Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон 101 гишүүний 57 нь буюу 56,4% нь дэмжив.

ХАВРЫН УЛС ТӨР ТӨВ ТАЛБАЙД...Сар шинийн баяр өнгөрөөд, Засгийн газар солигдож, парламентын спикер өөрчлөгдөн, төрийн тэр...
14/04/2026

ХАВРЫН УЛС ТӨР ТӨВ ТАЛБАЙД...

Сар шинийн баяр өнгөрөөд, Засгийн газар солигдож, парламентын спикер өөрчлөгдөн, төрийн тэргүүний санаачилсан "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай" хуультай зэрэгцээд, жагсагчид тэмцэгчид төв талбай руу гарцгаав. Ахмадууд тэтгэврийн мөнгөнөөсөө илүүчлээд байна уу, төлбөртэй жагсаалын мэргэжилтнүүд цаанаасаа санхүүжилтэй, сугалаатай жагсаал хийгээд байна уу?! Зарим жагсагчид ёндоогоо үзэх гээд мандат авсан гэх. Энэ хаврын Монголын улс төр нэг иймэрхүү л өрнөлтэй байна.

ХҮН ТӨРӨЛХТӨН САНСРЫН УУДАМД АЯЛСАН ӨДӨР1961 оны 4-р сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09 цаг 07 минутанд Байконурын са...
12/04/2026

ХҮН ТӨРӨЛХТӨН САНСРЫН УУДАМД АЯЛСАН ӨДӨР

1961 оны 4-р сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09 цаг 07 минутанд Байконурын сансрын буудлын 1-р талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарин "Восток-1" хөлгөөр хөөрч, дэлхийн гадаргаас гадагш гарсан анхны хүн болон түүхэн үлдэж, агаарын хөлөг 108 минутанд дэлхийг нэг удаа тойрсон билээ. Үүнээс өмнө ЗХУ 1957 онд анхны хиймэл дагуул болох "Спутник-1"-ийг хөөргөн, улмаар 1960 оны 5-р сараас 1961 оны 3-р сарын хооронд "Восток" хөлгийн хэд хэдэн туршилт, тэр тусмаа хүн нисгэх капсулын туршилтууд хийж, туршилт бүр амжилттай болоогүй ч сүүлийн 3 туршилт болох Корабль Спутник 4 ба 5 нь амжилттай болсон тул анхны хүн суулгасан нислэгийг үйлдэх боломжтой гэж үзсэн. Ганц хүнийг тээвэрлэх зориулалттай хөлгөөр 27 настай Юрий Гагаринтай хамт нөөц нисгэгчээр Герман Титов, Григорий Нелюбов нар бэлтгэгдэж байв. Гагариныг нислэгээс ердөө 4 хоногийн өмнө сонгосон юм. Жингийн хязгаарлалтаас болж аврах хөлөг багтаагаагүй бөгөөд нислэг бүтэлгүйтвэл 10 хоног сансарт амьдрах нөөц байсан аж. Мөн хөлгийн дэлхийд буух капсул шийдэгдээгүй байсан тул хөлөг буцаж дэлхийн агаар мандалд ороод нисгэгчээ 7000 метрийн өндрөөс суудалтай нь шидэн шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байв. Тиймээс ч түүнийг амьд мэнд эргэж ирэхгүй гэсэн таамаг мэргэжилтэүүдийн дунд байж. Хамгийн сонирхолтой нь Гагариныг хөөргөх талбай руу шилжих үеэр инженер Герман Лебедев дуулга дээр нь гараараа СССР гэж бичсэн ба энэ нь өөр улсын нутагт буувал тагнуул биш, сансрын нисгэгч гэж харна гэж үзжээ. Сансрын хөлгийг зохиогч С.П.Королёв цурам хийлгүй хоносон, сансрын хөлгийн таг дутуу хаагдсан тул инженер Олег Ивановский өөрийн биеэр туслан бүрэн хаасан, Гагарин хөөргөх цагийг хүлээнгээ хөгжим явуулж өгөхийг хүссэн, өмнөх туршилтуудын тал нь буюу 12/24 нь амжилтгүй болж байсан гээд асуудал, түгшүүр мэдээж их байжээ. Москвагийн цагаар 09:07 цагт Королёв “Хөдөлгүүрүүдийг асаа... хөөргөөд өг. Танд сайн нисэхийг хүсье! Бүх зүйл хэвийн байна” гэж радио холбоогоор хэлсэн бол Гагарин ердөө л “Поехали”гэж хэлснээр нислэг эхэлсэн юм. 09:17 гэхэд түлшний бүхий л савнууд капсулаас салснаар "Восток-1" хөлөг тойрог замдаа орсон. Ю.Гагарин “Бүх зүйл маш тод харагдаж байна, системүүд хэвийн, үргэлжлүүлье” гэж хэлж байсан ба “Заря-1, Заря-1 би чамайг сайн сонсохгүй байна. Сэтгэл санаа сайхан байна, Би нислэгээ үргэлжлүүлье” гэснээр сансрын хөлөг Байконурын газрын станцын радио хүрээнээс гарчээ. Тойрог зам Оросын нутаг дээгүүр үргэлжлэн, Камчаткын хойг хүрч, Номхон далайн хойд хэсгээс урагшлан Өмнөд Америкын урд үзүүрээр тойрч, Африкийн дээгүүр өнгөрснөөр буцаж, Европын нутагт ирж газардахаар төлөвлөгдсөн. Гагарин байнга холбоо тогтоож нислэг хэвийн, маршрутын дагуу үргэлжилж байгаа тухай мэдээлэл дамжуулж байсан боловч зарим мэдээллийг нь газрын станцууд хүлээж аваагүй юм. Хөлөг Африк тив дээгүүр явж байх үед буюу 10 цаг 25 минутаас газардуулах ажил эхэлсэн. Хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтэв. Гэвч Египетийн орчимд явж байх үед буюу 10:35 цагийн орчимд хөлгийн 2 хөдөлгүүр ахин ажиллаж, дэлхийн агаар мандал руу хүчтэй орж ирэв. Ингээд 10:55 цагийн орчимд "Восток" газраас 7000 метрийн өндөрт ирсэн үед Гагариныг шидэв. Газрын гадаргаас 2,5 км-ийн зайд үндсэн шүхэр задарсан ба Саратов мужийн Энгельс хотоос 26 км-ийн зайд 11:05 минутад Гагарин эсэн мэнд газардаж чадав. Түүний энэхүү буултыг сургуульдаа явж байсан 2 охин харсан бөгөөд “2-3 метрийн хэмжээтэй том бөмбөг газарт унасныхаа дараа ойгоод, ахин газардсан. Тэнд нь маш том хонхорхой үүссэн” гэжээ. Газардсаны дараа шүхэр дороос цагаан дуулга, улбар шар хувцастай нэгэн гарч ирэхийг харсан нутгийн фермер охины хамт айн ухрахыг харсан Гагарин “Бүү ай. Би тантай адил Зөвлөлтийн хүн, Би Москваруу утсаар ярих ёстой” гэж хэлжээ. Ийнхүү Юрий Гагарины сансарт өнгөрүүлсэн 108 минут дэлхий ертөнцийн хөгжилд эргэлт болсноос гадна түүнийг дэлхийн хамгийн алдартай хүн болгож, амьдралыг нь өөрчилсөн билээ.

ЮУ л бол ЮУ Social news

БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ӨМНӨ БҮГД ХҮЧИН МӨХӨСДДӨГ1966 оны үерээр Туул голын усны түвшин ердийнхөөсөө хэд дахин нэмэгдэж, хоты...
08/04/2026

БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ӨМНӨ БҮГД ХҮЧИН МӨХӨСДДӨГ

1966 оны үерээр Туул голын усны түвшин ердийнхөөсөө хэд дахин нэмэгдэж, хотын төв болон голын ай сав газрын айл өрх, барилга байгууламжууд нэлэнхүйдээ усанд автсан. Гамшгийн улмаас 100 гаруй хүний амь нас эрсдэж, олон мянган хүн орон гэргүй болж, төв цахилгаан станц, үйлдвэрүүд, гүүр, замууд ихээр эвдэрч, улс оронд асар их эдийн засгийн хохирол учруулсан. Үерийн дараа Улаанбаатар хотыг үерээс хамгаалах далан сувгуудыг барьж байгуулах ажил эрчимжсэн байдаг. Харамсалтай нь 1990-ээд оноос хойш замбараагүй газар олголтын уршгаар тэрхүү далан сувгийн багагүй хэсгийг устгасан нь өдгөө 60 жилийн өмнөхтэй адил гамшиг, үер нүүрлэвэл ямар хор уршиг тарихыг таашгүй.

ЮУ л бол ЮУ Social news

САНСРЫН УУДМЫН ГАЙХАМШИГСансрын нисгэгч бүр ямар ч хүн сансраас эх дэлхийгээ хараад өмнө нь бодож, харж, төсөөлж явдаг б...
07/04/2026

САНСРЫН УУДМЫН ГАЙХАМШИГ

Сансрын нисгэгч бүр ямар ч хүн сансраас эх дэлхийгээ хараад өмнө нь бодож, харж, төсөөлж явдаг байсан бүх зүйлс нь нурдаг гэж хэлдэг. Сэтгэлзүйчид үүнийг Overview Effect гэж нэрлэдэг бөгөөд хүний мэдэрч болох хамгийн гүнзгий сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн нэгт тооцогддог. Учир нь ямар ч хүн сансрын уудмаас тээр тэнд харагдах бяцхан үзэм шиг дэлхийгээ харах үед тархи нь урьд өмнө огт бэлдээгүй зүйлтэй нүүр тулдаг буюу ямар ч хил хязгааргүй, улс орнуудын төрийн далбаагүй, ямар ч үзэл сурталгүй, хов хоосон огторгуйд хаашаа ч юм хөвөх нэгэн бүхэл гариг усан үзэмний хальс шиг нимгэн агаар мандлаар л орчноосоо хамгаалагдсан, зээрийн нялх янзаганаас ч эмзэгхэн мэт харагддаг аж. Хамгийн гол нь хүн төрөлхтөн нэг бүтэл, нэг гэр бүл, нэг завин дээр сууж яваа хамт олон шүү гэдгээс гадна хүн гэдэг бодгаль юу ч биш хумхын тоос гэдгийг сансрын нисэгчид хамгийн хүчтэй мэдэрдэг г гэнэ.

Эх сурвалж : Zul Sergelen

ХЭЛ АМ ДАГУУЛСАН ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ТҮР ЗОГСООСОН ШАЛТГААНТөслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур ...
07/04/2026

ХЭЛ АМ ДАГУУЛСАН ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ТҮР ЗОГСООСОН ШАЛТГААН

Төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн”ХХК-ийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтын эхэнд салбарын сайд “Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх нь яамны үүрэг. Иймд холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой”-г онцолсон бол яамны холбогдох албан тушаалтнууд Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалттай холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг дурьдаж, байр сууриа илэрхийллээ. Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдэгдлээ. Мөн тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул "Туулын хурдны замын төсөл нь УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл болохыг танилцуулсан байна.

Уг төсөлд зааснаар Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол,Сонгинохайрхан гэсэн 4 дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж байгаа аж. Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна. Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдлээ. Үүнд :

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;

Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгожээ.

ХАНШ НЭЭГДЛЭЭМонгол түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэн, зул өргөж буян үйлддэг за...
05/04/2026

ХАНШ НЭЭГДЛЭЭ

Монгол түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэн, зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай билээ. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай Тиймээс энэ өдөр нас бурхан болоочдынхоо хойноос буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч, эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг.

Сэрээд хэлэх үгс нь ерөөл байг
Босоод хийх үйлдэл нь буян байг
Сэтгэлээс сэтгэл сэргэж
Итгэлээс итгэл ундардаг...

Монголчуудын түүх History Mongolia

ИРГЭНИЙ ҮГ/Damchoisuren Baldandorj/Манай байрны тоглоомын талбай. Ямар ч л гэсэн нэг хүн бол сууна. Хүн бүр шударга нийг...
03/04/2026

ИРГЭНИЙ ҮГ
/Damchoisuren Baldandorj/

Манай байрны тоглоомын талбай. Ямар ч л гэсэн нэг хүн бол сууна.

Хүн бүр шударга нийгмийн төлөө

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ezen.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share