Good Mongolian

Good Mongolian ig: 4m4rs4n4

14/09/2025

Муур нээрээ ёстой янзын элдэвтэй хөөрхөн амьтан шүү. Өмнө нь одоо яаж муургүй амьдарж байсан юм болдоо? 🥹

Одоо манай муурыг үзэн яддаг мангарууд гайгүй болж байгаа болов уу? 😏

Саяхан нэг салах ёслолтой кино үзээд нэг бодол орж ирсэн юм. Бас өчигдөр миний аавын хорвоог орхисон сүүлийн өдөр байсан...
11/09/2025

Саяхан нэг салах ёслолтой кино үзээд нэг бодол орж ирсэн юм. Бас өчигдөр миний аавын хорвоог орхисон сүүлийн өдөр байсан юм. Тэгээд тэр үед аавтайгаа салах ёс гүйцэтгэж байгаад маш их сэтгэл өвдсөнөө хуваалцмаар санагдсан юм.

Бид нэг л их цээжээ дэлдсэн цээж баян онгироо хүмүүс юм байж хайртай хүмүүсээ олигтой ч газар амраачихаж чаддаггүй өөдгүй арчаагүй амьсгаанууд юм байна гэж маш тодоор бодогдсон юм. Гадаадын кино үзэхээр л оршуулгын газар гэх үү үхэгсэдээ амраадаг газрууд нь үнэхээр гоё цэцэрлэгт хүрээлэнгүүд л байх юм.

Кинон дээр л тийм байдаг юм болов уу гэхээр үгүй. Гадны улсуудаар аялахаар ер нь л семетери, грэйвяард оршуулгын газрууд нь хот дотроо бараг музей үзвэрийн газрууд шиг л байдаг юм байна билээ. Манайх шиг хүнээ үхэнгүүт нь нэг хээр газар аваачаад булсан л болоо гэдэг орнууд африкын бас зарим арчаагүй буурай орнууд л байдаг юм шиг байна билээ.

Манай төлөгүүд гээд доромжлоод байдаг Вьетнамуудын амраадаг газрууд хүртэл үнэхээр гоё гэх юм уу цэвэрхэн тухтай газрууд байсан (сүүлийн зураг). Сүртэй бүтээн байгуулалт хийж гийгүүлдэггүй юмаа гэхэд ядаж хайртай хүмүүсээ амраадаг газраа ядаж жаахан аятайхан болгочих юмсандаа!

Зүгээр байгаа бродюр сольж байхын оронд өвөг дээдсүүдээ хүндэлж дээдэлсэн ажил хийдэг ч болоосой 🙏

НОХОЙ бүх эрх нь зөрчигддөг цорын ганц амьтан. Тэд хүний гарт орсон цагаас баах, шээх, ус уух, хоол идэх, гадаа гарч сал...
05/09/2025

НОХОЙ бүх эрх нь зөрчигддөг цорын ганц амьтан. Тэд хүний гарт орсон цагаас баах, шээх, ус уух, хоол идэх, гадаа гарч салхилах, гүйх, харайх бүх ЭРХ нь ХЯЗГААРЛАГДМАЛ болдог.
Амьдрах эрх нь тэр чигээрээ 100% ЭЗНИЙ үзэмжээр, цаг заваар, сэтгэлээр шийдэгддэг ХАМГИЙН ӨРӨВДМӨӨР амьтаны төрөл...

Тэд маш хүчтэй хэрнээ маш зөөлөн амьтад, учир нь тэд гомдоосон, зодсон хүндээ үхтлээ үнэнч байдаг цорын ганц амьтаны төрөл....
Тэд эзэнтэй болсон ч заримдаа өдөржин шээс баасаа барьж зовдог, хоолгүй бүр УС ч үгүй өнждөг ч өдрүүд олон. Заримдаа эзний гарт очсон цагаас алхах гүйх эрх нь насаараа хязгаарлагдаж 1 метр тойрогт ч амьдархад хүрдэг амьдрах эрхээ боолгосон өрөвдмөөр амьтад.

Тэгсэн ч тэд ХАТУУ, ХҮЙТЭН, АМИА БОДСОН ЭЗЭНДЭЭ үхтлээ ХАЙРТАЙ бас ҮНЭНЧ. Тэр эзэнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хоол гэхээсээ илүү хайр горьдсон харцаар эзнээ цаг минут бүр чавчихгүй харж чаддаг цорын ганц амьтан. Нохдыг ад үзээд араатан гэж үргэлж зандаг ХҮН ТА ӨР ЗӨӨЛӨН нохойноос АЙХ биш зүрх хатуу ХҮНЭЭСЭЭ Л АЙЖ яваарай.

Нохойг ад үздэг, хорвоод ганцхан хүн амьдрах гэж ирсэн мэт аашилдаг чулуун зүрхтэй хүн та өөрөө нохой тэжээх чадваргүйгээс хойш бурханы элч нохдыг хүүхэд шигээ халамжлан хайрлаж бүй нохдын ЭЗДИЙГ ХҮНДЭЛЖ ЧАДДАГГҮЙ юмаа гэхэд амаа татаад дуугай өнгөрч сураарай.

Ноход бол үйлийн үрийн зургаар өмнө насандаа аав нь, ээж нь, хүүхэд нь хэн ч байж мэдэх тэдний ХУВЬ ТАВИЛАНГИЙН шалтгаан ч байдаг юм. Үйлийн үрийн хууль хатуу, өнөөдөр та нохдыг ад үзсэн, зовоосон бол дараа төрөлд заавал НОХОЙН ТӨРӨЛИЙГ ТУУЛЖ мэдрэхийг санаж явахад илүүдэхгүй болов уу?

Учир нь хүн ярьсан, хэлсэн, хийсэн бүхнээ заавал өөрөө туулаад гардаг нь байгалийн жам болох " өөдөө шидсэн чулуу өөр дээр буухаас өөр буултгүй байдаг байгалийн хууль юм шүү дээ!
Бүх ноход амгалан амьдрагээ. Монгол улсад амьдарч буй ноход уянд насаараа бүү уягдаасай , нохой болж төрснийхөө төлөө хүмүүст илүү үзэгдэж, жил бүр БУУДУУЛДАГ ХАРГИСЛАЛ ТӨГСӨӨСЭЙ билээ!

Via: Алуурчин Лио 🙏

📲🖥️ Хүүхдэд гар утсаа өгч саатуулж байна уу? Мөн 🖥️тэр зурагт үзээд суугаад л байна уу?‼️‼️ Яг энэ мөчид хүүхдийн тархин...
28/08/2025

📲🖥️ Хүүхдэд гар утсаа өгч саатуулж байна уу? Мөн 🖥️тэр зурагт үзээд суугаад л байна уу?

‼️‼️ Яг энэ мөчид хүүхдийн тархины хамгийн юугаар ч сольшгүй үнэт хэсгүүд гэмтэж байдаг.

🧠 0-6 НАС — ТАРХИНЫ ХӨГЖЛИЙН АЛТАН ҮЕ

Энэ үед хүүхдийн тархи секунд тутамд 1,000,000 шинэ холболт үүсгэдэг. Гэтэл дэлгэц түүнд дараах нөлөөллийг үзүүлдэг.

🧠 Хэт хурдан солигдох зураг, гэрэл, дуу чимээ нь – тархины анхаарал төвлөрөх чадварыг шууд устгаж байна.

😣Бэлэн мэдээлэл, яриа, дүрс нь – хүүхэд өөрөө бодох, ярих, төсөөлөх хэрэггүй болгож байна.

🙇🏽Хөдөлгөөнгүй олон цаг суух – тархины хөдөлгөөн хариуцсан хэсгүүд хатингаршиж байна.

28/08/2025

Эвий минь эзнээ тэжээх гэсэн сэтгэл нь 🥹

🐶🌍 Өнөөдөр бол Олон улсын Нохойны өдөр! 🌍🐶Бидний хамгийн үнэнч анд, хамгийн дулаахан тэврийг өгдөг, хамгийн аз жаргалтай...
26/08/2025

🐶🌍 Өнөөдөр бол Олон улсын Нохойны өдөр! 🌍🐶

Бидний хамгийн үнэнч анд, хамгийн дулаахан тэврийг өгдөг, хамгийн аз жаргалтай инээмсэглэлийг бэлэглэдэг нохойнууддаа баярлалаа 🐾

Нохой бидэнтэй хамт амьдарснаар зөвхөн гэрийг гэр болгодоггүй, бас бидэнд хайр, хамгаалалт, аз жаргал, нөхөрлөл бэлэглэдэг 🥰

✨ Тиймээс өнөөдөр:
• Нохойгоо эрхлүүлээрэй 🦴
• Илүү их цаг гаргаарай 🐕
• Бас гэр оронгүй нохойнуудыг ганц өдөр ч гэсэн хоол ус өгөн асраарай ❤️

👉 Та ч бас өөрийн нохойнхоо зургийг хуваалцаад бидэнд харуулаарай!

#ОлонУлсынНохойныӨдөр #АзЖаргалынЭзэд

20/08/2025

Сүүлийн үед дэлхий даяар олон газарт газар хөдлөлттэй хүчтэй үер болсны улмаас олон хүн амьтад амь эрсдэж, алга болж, гэмтэж, гэр орноо алдсан.

Энэ жил болсон үер болон хохиролоос дурдвал:

1. 2025.01.12–13 – Бразил, Vale do Aço
Minas Gerais мужид хүчтэй борооноос үүдэлтэй үерийн улмаас 12 хүн амиа алдаж, 180 орчим хүн орон гэргүй болжээ. Үерийн ус олон байшин, замыг сүйтгэсэн.

2. 2025.03.07–09 – Аргентин, Bahía Blanca
Хүчтэй усархаг бороо, гэнэтийн үерийн улмаас 17 хүн нас барж, 1 хүн алга болсон. Мөн 200 гаруй хүн орон байргүй болж, онц байдал зарласан.

3. 2025.03 сараас хойш – Боливи (улсын хэмжээнд)
Улс даяар үер олон сар үргэлжилж, 55 гаруй хүн нас барж, 593,000 гаруй гэр бүл үерийн нөлөөнд өртжээ. Гэр хорооллууд, зам харилцаа, хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учирсан.

4. 2025.05.28–29 – Нигери, Mokwa (Niger State)
Хүчтэй үер, далан сэтэрсний улмаас 500+ хүн нас барж, 600+ хүн алга болж, 200 гаруй хүн гэмтсэн. Мөн 4,000 гаруй айлын орон байр устаж үгүй болсон.

5. 2025.06–07 сар – Пакистан (нийт улс даяар)
Хүчтэй үерийн улмаас 200 гаруй хүн нас барж, олон арван хүн алга болжээ. 560 орчим хүн гэмтэж, олон мянган хүн нүүлгэн шилжихэд хүрсэн.

6. 2025.07.01 орчим – Энэтхэг, Химачал-Прадеш
Гималайн бүс нутгаар хүчтэй аадар бороо орж, үер, хөрсний гулсалт үүссэн. Үүний улмаас 78 хүн нас барж, 29 хүн алга болсон байна. Зам, байр олон газарт нурж эвдэрсэн.

7. 2025.07.02 – Ирланд, Dromcollogher
Үерийн улмаас олон байшин усанд автсан ч албан ёсны нас баралт бүртгэгдээгүй. Гэвч онцгой байдлын албаныхан олон хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

8. 2025.07.03 – АНУ, Нью Жерси (Plainfield)
Хүчтэй үерийн улмаас 2–4 хүн автомашин дотор амь эрсдэж, олон байшин, машин эвдэрч сүйдсэн. Хотын зарим хэсгийг хааж, нөхөн сэргээлт хийж байна.

9. 2025.07.04 – АНУ, Техас (Kerr County)
Түүхэнд бичигдэхүйц том үер болсноор 134–135 хүн нас барж, 160 гаруй хүн алга болсон байна. Үер олон байшинг нурааж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

10. 2025.07.16–21 – БНСУ, Gapyeong, Sancheong
Сүүлийн долоо хоногт хүчтэй аадар борооноос үүдэн үер, хөрсний нуралт болж, 17 хүн нас барж, 11 хүн алга болжээ. Мөн 13,000 гаруй иргэн түр орогнол руу шилжсэн.

Манайх шиг ус зайлуулах системгүй улсад энэ аюул бол бүр их ноцтой. Тиймээс ард түмэн та бүхэн минь дор дороо үерийн энэ аюулаас сонор сэрэмжтэй байж аль болох гол уснаас болгоомжтой байхыг хүсье.

Хөдөө гадаа зугаалгаар явахдаа нуур, далай, голтой зэрэгцээ нам доор буудаллахгүй байсан нь өлзийтэй байхаа. Бага насны хүүхдүүддээ хором бүр анхаарал тавиарай.

Бас нохой муураа гадаа байлгадаг уядаг бол ядаж урт гинжтэй байлгаж аль болох дээшээ үсрээд гарах боломжтой тавцангууд байлгахыг хичээнгүйлэн гуйж байна.

Манайх шиг багахан ширүүн бороонд цагийн дотор балардаг хотод эдгээр улсууд шиг орвол маш том аюул нүүрлэнэ. Тиймээс аль болох анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй 🙏

Ихэнх хүмүүс хурд хэтрүүлсэн жолоочдоос болгоомжилдог. Гэхдээ судалгаагаар бодит аюул хамгийн удаан явдаг жолоочдоос гар...
20/08/2025

Ихэнх хүмүүс хурд хэтрүүлсэн жолоочдоос болгоомжилдог. Гэхдээ судалгаагаар бодит аюул хамгийн удаан явдаг жолоочдоос гарч болзошгүйг харуулжээ.

Судалгаагаар замын хөдөлгөөний урсгалаас ердөө 10 миль/цаг (ойролцоогоор 16 км/цаг)-аар бага хурдтай явахад осол гаргах магадлал зургаа дахин нэмэгддэг болохыг тогтоосон байна. Ихэвчлэн хурд хэтрүүлэлт л анхаарал татдаг ч, ялангуяа хурдны зам дээр хэт удаан явах нь илүү эрсдэлтэй. Энэ нь хөдөлгөөний жигд хэмнэлийг эвдэж, бусад жолоочдыг огцом тоормослох, огцом чигээ өөрчлөх, эсвэл аюултайгаар гүйцэж түрүүлэхэд хүргэдэг.

Асуудал бол болгоомжлол өөрөө биш—харин хурдны зөрүү юм. Хурдтай зам дээр “аюулгүй тоглож байна” гэж бодоод удаан явдаг жолооч нар санамсаргүй саад болж хувирдаг. Замын аюулгүй байдал гэдэг нь зөвхөн хурд хэтрүүлэхгүй байх биш, харин урсгалд нь таарч, урьдчилан таамаглаж болохуйц хөдөлгөөн хийх явдал юм. Ялангуяа хажуу уулзвараас орж ирсэн удаан жолооч хурдтай ирж байгаа машинд их саад учруулдаг.

Тиймээс дараагийн удаа жолоо барихдаа санаарай: аюулгүй байна гэдэг нь үргэлж удаан явах гэсэн үг биш—замын урсгалтайгаа нийцэж явах гэсэн үг юм.

Эх сурвалж: Institute of Transportation Engineers, RMD Law

19/08/2025

Хүн дээрэлхэх гэж байгаад өөрөө гоё болоош 🤣

2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлаас хойш нэг жилийн дараа АНУ-ын нэгэн сонинд богинохон нийтлэл гарчээ. ...
16/08/2025

2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлаас хойш нэг жилийн дараа АНУ-ын нэгэн сонинд богинохон нийтлэл гарчээ. Энгийн гэхдээ хүчтэй.

Анхааралтай уншаарай. Хэрэв та амьдралын жижиг зүйлсээс байнга бухимддаг хүн бол — магадгүй хоёр удаа уншаарай.

“Та томоохон компанийн гүйцэтгэх захирал тухайн өдөр хүүхдээ цэцэрлэгт хүргэх ээлж нь таарсныхаа ачаар халдлагаас амьд гарсан тухай сонссон байх.
Өөр нэгэн хүн тэр өдөр боов авчрах ээлж таарсныхаа ачаар амьд үлдсэн.
Нэгэн эмэгтэй сэрүүлэг нь дуугараагүй учраас хоцорчээ.
Нэг нь Нью Жерсигийн хурдны зам дээр түгжрэлд гацсан.
Нэг нь автобусанд амжаагүй.
Нэг нь цамцан дээрээ кофе асгачихсан тул хувцсаа сольсон.
Нэгний машин асахгүй байсан.
Нэг нь утасны дуудлагад эргэж орсон.
Нэг нь хүүхэд нь удаан бэлдсэн учир хоцорсон.
Нэг нь такси барьж чадалгүй хоцорсон.

Харин намайг хамгийн их цочроосон нь — нэгэн эр тухайн өглөө шинэ гутал өмссөн учраас амьд үлдсэн явдал.
Тэр гутал нь хөлийг нь цэврүүтүүлсэн тул эмийн санд орж наалт авчээ.
Тиймээс л тэр амьд үлдсэн.”

Одоо би өөрийгөө замын түгжрэлд гацахад, лифт хоцрох үед, гэртээ түлхүүрээ мартсан үед, эсвэл яг сүүлчийн мөчид утсаа авахад…
Би нэг хором зогсоод боддог:

Магадгүй би яг байх ёстой газраа л байна.
Магадгүй энэ саатал бол хэзээ ч ойлгогдохгүй хамгаалалт байх.

Тиймээс дараагийн удаа таны өглөө төлөвлөсөн шиг явагдахгүй бол —
Хүүхдүүд удаан бэлдэж байвал.
Та түлхүүрээ олохгүй байвал.
Бүх улаан гэрлээр таараад явбал…

Уурлах хэрэггүй. Сандрах хэрэггүй.
Цаг хугацаа таныг өөрийнхөөрөө хамгаалж байгаа ч юм бил үү….

Арлын Японд бяртай эрчүүд нь үндэсний спортоор нь нар үзүүлэлгүй аархдаг Арваадхан настай балчирууд нь ой тогтоолтын Гин...
31/07/2025

Арлын Японд бяртай эрчүүд нь үндэсний спортоор нь нар үзүүлэлгүй аархдаг
Арваадхан настай балчирууд нь ой тогтоолтын Гиннесийн Рекордыг хэдэн арваар нь эвддэг
Хү рок нь Таван Тивд байлдан дагуулдаг
Малчны хотноос тодорсон баритон сонгодог урлагийн тэргүүн сэнтийд залардаг
Эмээгийнхээ тэтгэврийн зээлээр ком угсарсан хүү и-спортоор цэнхэр гаригт гайхуулдаг
Их эрдэмтний даруухан суут хүү генетикийн ШУ-д тэсрэлт хийсэн нээлт хийдэг
Эгэл математикчийн балчир хүү шашны тэргүүн богдоор тодордог
3х3 эрэлхэг охид нь дэлхийд гангарч дэд аварга болдог
Хаяа нийлсэн их гүрнүүдийн завсарт хавчаад байхад торойгоод байдаг
Гуравхан сая хүний хаанаас нь гардаг халгиж цалгисан их Авьяас вэ!
Миний Монгол мандан бадраг 🇲🇳🇲🇳🇲🇳

Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3
Copy

Нүгэл үйлдэж, ийм дүр хармааргүй бол халуун наранд нохойгоо сүүдрэвчтэй байлгаж, ус сайн хийж өгөөрэй! Гуйж байна! Бид н...
21/07/2025

Нүгэл үйлдэж, ийм дүр хармааргүй бол халуун наранд нохойгоо сүүдрэвчтэй байлгаж, ус сайн хийж өгөөрэй! Гуйж байна! Бид нар ганцхан цаг ч гадаа наранд усгүй байж чадахгүй байх. 😔

5, 10хан минут туршаад үзээсэй л гэж бодож байна. Машинаас байр, байрнаас байрны хооронд хальт гарахад л яадаг билээ? Тэгэхэд эд нар маань өдөржингөө байхыг нь төсөөлөөд үздээ 🥵

Address

99/9 Muban Chao Wilai Sakhu, Thalang District
Ulaanbaatar
83110

Telephone

+97698067889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Good Mongolian posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Good Mongolian:

Share