Utga.mn

Utga.mn UTGA.MNWeb site

10/07/2025

Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан-Азарга 2025-07-10

Баяр наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо барих утасны дугааруудыг та бүхэндээ хүргэ...
09/07/2025

Баяр наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо барих утасны дугааруудыг та бүхэндээ хүргэж байна ‼️🏥☎️

Хадгалаад аваарай, бусдадаа түгээгээд өгөөрэй👌

Та бүхэн осол гэмтэл, хоолны хордлого, зам тээврийн ослоос хайртай бүхнээ, бусдыг хамгаалан анхаарал болгоомжтой байж сайхан наадаарай 🇲🇳

Баяр наадмын үеэр ажлаа хийж, хариуцлага үүрэх салбарынхандаа маш их баярлалаа, амжилт хүсье😊🫶

Иргэн : Өөр дээр нь тулж ирэхлээр л ойлгодог гэгчээр...Крокс /өөр бусад адил/ өмссөн хүүхэдтэйгээ урсдаг шатаар гарахдаа...
09/07/2025

Иргэн : Өөр дээр нь тулж ирэхлээр л ойлгодог гэгчээр...

Крокс /өөр бусад адил/ өмссөн хүүхэдтэйгээ урсдаг шатаар гарахдаа маш анхааралтай бүр маш анхааралтай явж байгаарай. Хүүхдүүд шатанд углаашаа тулгаж зогсоод өнөөх шат тэгшрэх үед шууд зажлаад авчихдаг юм байна. Золтой л охиноо хөлгүй болгочихсонгүй бурхан минь!

Хүүхэд гэлтгүй том хүн байсан урсдаг шатаар крокстой маш болгоомжтой яваарай.

Крокс бол хөлд маш эвтэйхэн гоё углааш би ч бас байнга өмсдөг. Ямар нэгэн байдлаар нэр хүндэд нь халдах гэсэнгүй ээ. Анхааруулж байгаа юм шүү.

09/07/2025

ОРХОН АЙМАГ: Сархиа уулын Сархиагийн аманд шинээр байгуулсан морь барианы газарт хүрэх замын маршрут

💚🇲🇳Эх орноороо аялахдаа дараах газруудыг заавал үзэх хэрэгтэй шүү🇲🇳💚_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _1...
09/07/2025

💚🇲🇳Эх орноороо аялахдаа дараах газруудыг заавал үзэх хэрэгтэй шүү🇲🇳💚
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
1. АРХАНГАЙ АЙМАГ
Чулуутын гол
Хоргын тогоо
Тэрхийн цагаан нуур
Суварга хайрхан уул
Тамирын гол
Булган уул
Тайхар чулуу
Хар балгас
Билгэ хааны цогцолбор
2. БАЯН - ӨЛГИЙ АЙМАГ
Ёлтын сав газар
Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
Потаны мөсөн гол
Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
Бага Түргэний хүрхрээ
Толбо нуур
Ачит нуур
3. БАЯНХОНГОР АЙМАГ
Цагаан агуй
Бичигт хад
Шатар чулуун хөшөө
Түрэгийн үеийн бичээс
Бүгийн цавийн хоолой
Шаргалжуутын халуун рашаан
Их Богд уул
4. БУЛГАН АЙМАГ
Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
Уран тогоо уул
Шивээт улааны цогцолбор
Хар бухын балгас
Чин толгойн балгас
Бий булгын балгас
Могойн шинэ ус
5. ГОВЬ - АЛТАЙ АЙМАГ
Ээж хайрхан уул
Бурхан буудай уул
Сутай хайрхан уул
Цагаан голын хадны зураг
Монгол элс
Хасагт хайрхан уул
Аж Богдын нуруу
Эрээн нуур
Шаахар толгой
6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Чойрын Богд уул
Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
Цагаан дарь эх
Дагвасүндэл бурхан
Хүүхдийн овоо
Дугар мээрэнгийн хөшөө
Цоорхойн рашаан
7. ДАРХАН - УУЛ АЙМАГ
Тахилгат их дархан уул
Дурлалын мод
Шарын голын зосон зураг
Буурал уулын булш
Дүрс нарс
Лам Дондовын рашаан
Хүйтний голын хадны бичээс
8. ДОРНОГОВЬ АЙМАГ
Хамрын хийдийн цогцолбор
Цагаан дарь эх
Сүйхэнт, Өлгий хийд
Цонжийн чулуу
Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
Эргэлийн зоо
Нүдэнгийн хонхор
9. ДОРНОД АЙМАГ
Чингисийн хэрмэн цав
Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
Буйр нуур
Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
Их бурхант чулуун бурханы цогцолбор
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
Хамар даваа дээрх ялалтын хөшөө
Халх гол
Вангийн цагаан уул
10. ДУНДГОВЬ АЙМАГ
Их газрын чулуу
Дэл уул
Бага газрын чулуу
Онгийн хийдийн туурь
Морин хуур
Өөш манхан
Дэлгэрхангай уул
11. ЗАВХАН АЙМАГ
Отгонтэнгэр хайрхан
Хар нуур
Загастайн давааны хүн чулуу
Бор хярын элсэн манхан, Мухартын гол
Тэсийн гол Нисэхийн шугуй
Их хайрхан уул
Дааган дэлийн буган чулуун хөшөө
Идэр голын буган хөшөөт дурсгал
Сангийн хэрмийн туурь
12. ОРХОН АЙМАГ
Зэргэлээ
Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар
13. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Арц богд
Хужиртын рашаан
Монгол түмний морины их шүтээн
Хархорум хот
Эрдэнэ зуу хийд
Тэвш уул
Төвхөн хийд
Орхоны хүрхэрээ
14. ӨМНӨГОВЬ АЙМАГ
Говь гурван сайхан
Баянзаг
Нэмэгт, Хэрмэн цав
Галбын говь
Ноён богд, Толь хад
Алгуй улаан цав
Хонгорын элс
Сангийн далай
Галбын гурван хийд
15. ХОВД АЙМАГ
Сэнхэрийн агуй
Хар-Ус нуур
Мөнххайрхан уул
Баянзүрхийн буган хөшөө
Төрийн тахилгат Алтан Хөхий уул
Харуул овоо
Ямаан усны хадны сүг зураг
Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
Ишгэн толгойн хадны зураг
16. УВС АЙМАГ
Увс нуур
Хяргас нуур, хэцүү хад
Алтан элсний дархан цаазат газар
Хан хөхий уулс
Чандмань уулын дурсгал
Гоожуурын хүрхрээ
Мөнгөт цахир уул
Дэглий цагаан уул
Зураагийн улаан хадны зураг
17. ХӨВСГӨЛ АЙМАГ
Соёны бүс нутаг
Хөвсгөл нуур
Даян дээрхийн агуй
Уушгийн өврийн буган хөшөө
Улаан толгойн буган хөшөө
Дархадын 13 овоо
Цаатны нутаг
18. СЭЛЭНГЭ АЙМАГ
Амарбаясгалан хийд
Соронзон хад
Хувьсгалын өлгий Алтанбулаг
Халуун рашаан
Тужийн нарс
Дуут хад
Сайханы хөтөл
Гүн нуур
19. СҮХБААТАР АЙМАГ
Алтан овоо
Шилийн богд
Монголын хүн чулууд
Таван толгойн археологийн цогцолбор
Ганга нуур, Оргихын булаг
Хунгийн чуулган
Егүзэрийн хийд
20. ХЭНТИЙ АЙМАГ
Бурхан Халдун уул
Балдан Бэрээвэн хийд
Чингисийн гэрэлт хөшөө
Дэлүүн болдог
Хар зүрхний хөх нуур
Хэрлэнгийн хөдөө арал
Өглөгчийн хэрэм
Рашаан хад
Дуурлиг нарсны Хүннүгийн булш
21. ТӨВ АЙМАГ
Манзушир хийдийн туурь
Хустайн байгалийн цогцолборт газар
Гүнжийн сүм
Зоргол хайрхан уул
Чингис хааны морьт хөшөө
Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!🔔Үндэсний баяр наадмын эхний 2 өдөр буюу 7-р сарын 11, 12-ны өдөр нийт нутгаар үүлгүй, үүл багатай, хур бор...
09/07/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!🔔
Үндэсний баяр наадмын эхний 2 өдөр буюу 7-р сарын 11, 12-ны өдөр нийт нутгаар үүлгүй, үүл багатай, хур бороогүй, салхи шуургагүй, цаг агаарын хувьд тааламжтай өдрүүд тохионо.🥰
✅ ГЭВЧ!🔔
⚡7-р сарын 13-ны Ням гаригийн өглөө Говь-Алтай, Завхан, Архангайн нутгаар, өдөртөө Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булганы нутгаар, үдээс хойш дээрх аймгуудаас гадна Төв, Сэлэнгэ, Дундговийн нутгаар, үдэш оройдоо Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг аадар бороо ⛈️🌧️ үргэлжлэн орж, улмаар голын усны түвшин ихээхэн нэмэгдэх, уулын гуу жалга, судгийн дагуу гэнэтийн үер 🌊💧 буух эрсдэл үүсэхээр байна.🔔🔔🔔
⚡ Иймд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар амарч наадамлаж яваа аялагчид, амрагчид, малчид, нийт иргэд үер усны 🌊💧аюулаас урьдчилан сэргийлнэ үү!☝️☝️☝️
⚡Архангайн Өгийнуур, Батцэнгэл сум, Булганы Могод, Гурванбулаг, Рашаант сум, Өвөрхангайн Бүрд сум, Сэлэнгийн Ерөө, Хүдэр зэрэг сумдын нутгаар аялаж, амарч байгаа иргэд онцгой анхаарал болгоомжтой байгаарай!☝️☝️
⚡Үерийн эрсдэл нэмэгдэхээр байгаа тул ОБЕГ, дээр дурьдсан аймаг, сумдын удирдлагын зүгээс ард иргэд, тээвэрчид, аяланчдад зориулсан сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол түгээж, 13-14-ний өдрүүдэд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай болохыг урьдчилан анхааруулъя!🔔🔔🔔

09/07/2025

Монгол улсын гавьяат жүжигчин Дашнямын Бямбацогт: Шагналаа авсныхаа дараа Д.Бямбацогт "Ерөнхийлөгч маань шагнасныхаа дараа "Чамаар ард түмэн их бахархаж байна. Олон уран бүтээл хийгээрэй" гэж хэлсэн. Би хичээнэ ээ: Шагнал авсныхаа дараа багш нарыгаа боддог юм байна. Би найруулагч Г.Доржсамбуу, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Лхасүрэн
гэсэн агуу хүмүүсийн шавь. Багш нар маань шавийгаа тэнгэрээс харж байгаа болов уу. Хүмуүүс намайг их удаж шагналаа авлаа гэж их ярьж байна. Гэхдээ багш нар маань уран бүтээл хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй гэж хэлдэг байсан. Тэнгэрт байгаа ээж, аав хоёр минь "Миний хүү олонтойгоо яваарай" гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь биелүүлж явна" гэж ярилаа.

БУЛГАН АЙМАГ: Булган аймгийн Хялганат тосгоны түүхт 50 жилийн ой 7-р сарын 7, 8, 9 нд болно. Төрж өссөн Хялганат тосгоны...
05/07/2025

БУЛГАН АЙМАГ:
Булган аймгийн Хялганат тосгоны түүхт 50 жилийн ой 7-р сарын 7, 8, 9 нд болно.
Төрж өссөн Хялганат тосгоныхоо түүхт 50 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хялганат тосгоны ЗДТГ

05/07/2025

ОРХОН АЙМАГ: МЭДЭГДЭЛ‼️
Орхон аймагт хэрэглээний халуун хүйтэн ус хязгаарлагдах тухай мэдэгдэл.

Хугацаа: 2025 оны 07-р сарын 07-ны өдөр 09:00-13:00 цагийн хооронд түр хугацаанд халуун болон хүйтэн ус хязгаарлана.

Орон сууц хорооллууд:
• 4-р хороолол
• 5-р хороолол
• 7А хороолол
• 11-р хороолол А, Б, В, Г хэсгийн бүх айл өрх
• Их хаадын цуваа
• Эко хороолол
• 260 айлын орон сууцны хороолол
• Гок Гарден
• Төгөл Гарден
• Classic Residence
• Seoul Castle
• Залуус хороолол
• Lux хотхон
• Саруул хотхон
• Амарсу-1
• Жаргалант-Өргөө

ААН байгууллагууд:
• Молор-Эрдэнэ
• Монгол банк
• Монгол Ардын Намын байр
• Идэр төв
• Амгалан оршихуйн ордон
• Хуримын ордон
• Ардчилсан Намын байр
• Нийгмийн даатгалын хэлтэс
• Татварын газар
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
• Баян-Өндөр мед
• Бадархундага эмнэлэг
• Элит эмнэлэг зэрэг нэр дурдагдсан бүх хорооллын ААНБ хамаарна‼️

Үер усны аюулаас сэрэмжлээрэй!7-р сарын 9, 10-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг аада...
05/07/2025

Үер усны аюулаас сэрэмжлээрэй!

7-р сарын 9, 10-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг аадар бороотой өдрүүд тохиох тул иргэд, аялагчид, тээвэрчид, малчид үер усны аюул, ослоос сэрэмжилж, аялагчид хоноглох газраа зөв сонгоорой!
Улаанбаатар хотод 9-10-ны өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байна!

Эхний шатанд таван хүүхдийн мэдээллийг БНСУ-ын Сэжун эмнэлэг хүлээн авч өнөөдөр 2 настай М охинд эхний хагалгаагаа амжил...
03/07/2025

Эхний шатанд таван хүүхдийн мэдээллийг БНСУ-ын Сэжун эмнэлэг хүлээн авч өнөөдөр 2 настай М охинд эхний хагалгаагаа амжилттай хийлээ.

Монгол улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудын нэг болох Хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг, эмгэг, судлалын чиглэлээр БНСУ-ын Хэвон эмнэлгийн с...

ОРХОН АЙМАГ: Мэдэгдэл📣📣“Сэнгүн констракшн” ХХК нь “Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх” ажлыг 2025 ...
03/07/2025

ОРХОН АЙМАГ: Мэдэгдэл📣📣
“Сэнгүн констракшн” ХХК нь “Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх” ажлыг 2025 оны 6 сарын 16-ны өдрөөс 2025 оны 9 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэнэ.
Уг ажлын хүрээнд 3-16, 3-17, 3-22, 3-12, 3-11, 3-13-р байр болон 8-р цэцэрлэгийг хамарсан цэвэр, халуун усны шугам солих ажил эхэлж байна.
2025.07.02–2025.07.09-ны өдрүүдэд:
• 3-11, 3-12, 3-13-р байр
• 8-р цэцэрлэг гэсэн байршлуудад 7 хоногийн хугацаанд цэвэр халуун ус түр хязгаарлагдана.

2025.07.02–2025.07.03-ны өдрүүдэд:
• 3-16, 3-17, 3-22-р байр
Халуун усны хаалт солих ажил хийгдэх тул энэ хугацаанд халуун ус түр хязгаарлагдана.

Иргэд та бүхнээс түр хугацааны хязгаарлалтыг ойлгон хүлээж авахыг хүсье

Address


Telephone

+97688351636

Alerts

Be the first to know and let us send you an email when Utga.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Utga.mn:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share