Sor News

Sor News Соруудыг сорчилно! Content&Digital нэвтрүүлэг бүтээнэ.
Хамтдаа дэвжих утас: 86020906

Самандын Жавхлан чамгүй уншиж судалсны эцэст  5 хүүхэддээ өөрөө нэр хайрласан гэдэг. Том охиндоо Юмь-Агь хэмээн хатны нэ...
23/07/2026

Самандын Жавхлан чамгүй уншиж судалсны эцэст 5 хүүхэддээ өөрөө нэр хайрласан гэдэг. Том охиндоо Юмь-Агь хэмээн хатны нэр өгсөн бол, Г.Эрдэнэчимэгээс мэндэлсэн хүүхдүүд нь Үжингүнж, Өдрийнцолмон, Цэгц, Цэлмүүн хэмээн дуудах нэртэй аж. 8-20 насны таван хүүхэд нь Ардын жүжигчин аавынхаа эд эсээ зориулсан Монгол ёс уламжлалыг шингээж амьдраасай хэмээн Самандын хүү үнэн сэтгэлээсээ хүсдэг гэсэн.
@Соруудыг сорчилно@

@Соруудыг сорчилно@Поп хатагтай Сарааг  Зууны сайхан эмэгтэй Л.Цогзолмаа гуайн бэр байхад тэрээр олон үнэт зөвөлгөө өгдө...
23/07/2026

@Соруудыг сорчилно@
Поп хатагтай Сарааг Зууны сайхан эмэгтэй Л.Цогзолмаа гуайн бэр байхад тэрээр олон үнэт зөвөлгөө өгдөг байсан гэдэг.
-Урлагийн эмэгтэй хүн сайн унтаж, хоолой арьс хоёроо амрааж бай
-Цаг нь болсон үедээ тайзнаас бууж сурах
- Хайр дурлал, урлаг хоёроо эрэмбэлж сур
гэх үнэт зөвөлгөө нь Ардын жүжигчин Б.Сарантуяаг бий болгосон гэмээр.
Үнэндээ ч 13-насны зөрүүтэй дуучин Н.Ганхуяг, Б.Сарантуяа нарын хувьд 90-ээд оны хамгийн дуулиант хосын нэг байв.
Ай залуу насаа гэж….

“Хил хэл мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян “ хэмээн тунхаглаж чадсан Зундуйн Дорж агсны гаажтай нэвтрүүлгүүд о...
16/07/2026

“Хил хэл мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян “ хэмээн тунхаглаж чадсан Зундуйн Дорж агсны гаажтай нэвтрүүлгүүд одоо ч үгүйлэгддэг. Түүний нэгэн адил тайз дэлгэцийн бүтээлд жүжигчин Амбийгийн час хийсэн уран бүтээлүүд дурсамж болон үлджээ. Амьд ахуйдаа бие биенээ хайрлах Монголчууд бидний амин чанар яг энэ цөвүүн цагт ихээр дутагдаж байгааг ахмадууд маань онцолсоор байна.
@ Соруудыг сорчилно@

Бөхдөө  хайртай Монгол түмэн хэдхэн өдрийн дотор нэг баярлаж, нэг гонсойсон нь үнэн. Үнэндээ олонх нь шинэ даян аваргаа ...
16/07/2026

Бөхдөө хайртай Монгол түмэн хэдхэн өдрийн дотор нэг баярлаж, нэг гонсойсон нь үнэн. Үнэндээ олонх нь шинэ даян аваргаа ерөөл бодон “ харамлаж” байгаа болохоос мууг нь үзэх гэсэн хүн нэг ч байхгүй гэдгийг онцлох нь зөв.
Одоогоос 4-н сарын өмнө олон уншигчтай сэтгүүл Б.Орхонбаярын хүүгийн ээжийг анхлан танилцуулж байв.
1. Б.Орхонбаяр нь цагдаа аав, малын эмч ээжийн хоёр дахь хүү юм байна.
Нутаг усандаа нэр сайтай Баярсайханы хоёр хүү нь хар багаасаа бөхөд дурлаж, шүлэг уншиж, дуу дуулах дуртай хөвгүүд байв. Тэр тусмаа шинэхэн даян аварга эссе бичих хоббитой юм байна.
2. Бар жилтнийг бардаггүй” гэгчээр Б.Орхонбаяр өөрийн хүслээр “Аварга” сургуульд элссэн нь өдгөөгийн гайхам түүх бичигдэж эхэлсэн аж.
3. Тун удалгүй 24-насандаа Улсын арслан цол хүртсэн цагаас эхлэн түүний тухай ам дамжин яригдаж эхлэв. Бүр тодруулбал хувийн амьдралынх нь тухай жив жув гэх нь олонтаа байв.
4. Яг энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа өөрийн найзын охин Ш.Мөнхцэцэгийг туслахаар авсан төдийгүй, чамгүй бэлтэй нэгэн болохыг ордны туслахууд ярилцдаг байсан.
1991 оны хонь жилтэй энэ бүсгүй цаг бусаар өөд болсон ахынхаа ажлыг үргэлжлүүлж М Жи Өү гэх нүүрс тээврийн компанийг удирддаг байлаа.
5. Сонирхолтой нь энэ компани Улсын аварга О.Хангайг ивээн тэтгэдэг төдийгүй волейболын спортод гэр бүлээрээ цаг заваа зориулдаг тэдний хобби Ш.Мөнхцэцэгийн сонирхолтой яв цав нийцэж байлаа. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Үенч сумынхаа волейболын багийн эзэн болсон Ш.Мөнхцэцэгийнх гэр бүлээрээ спортод хайртай айл юм санж.
6. Амьдрал зохиож хоёр хүүхэдтэй болсон бүсгүй энэ үед огцом шийдвэр гаргаж, өөрөөсөө 7-дүү Б.Орхонбаярт хайраа өгсөн нь 2021 он аж.
7. Унаган багынх нь найзууд хүртэл танихааргүй болтол өөрчлөгдсөн бүсгүй өнгөрсөн 2-р сард Интермед эмнэлэгийн жирэмсний хяналтанд байхдаа ийн дуранд өртжээ.
8. Ийнхүү 3-сард Б.Орхонбаяр даян аваргын маань хувьд анхны хүүгээ тосч авсан гайхам агшин байсан төдийгүй, монгол бөхөө дэлхийд сурталчилсан онцгой жил байв.
9. Энэ бүх баяр баяслын хажуугаар тэдний адармаатай түүх ил болох нь цаг хугацааны асуудал байсан болохоор өдгөө Монгол түмэн хайр харуусал зэрэгцүүлж байгааг буруутгах аргагүй.
Бөхдөө хайртай түмний өхөөрдөн хайрладаг Б.Орхонбаяр минь муу бүхнээс холуур явж, манлайн баясгалан болж үргэлж дүүлж яваарай гэж ерөөе!

Урлагийн ертөнцийн цуутай хосууд болох Сэвжидийн  Сүхбаатар, уртын дуучин Д.Оюунжаргал, Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, А...
14/07/2026

Урлагийн ертөнцийн цуутай хосууд болох Сэвжидийн Сүхбаатар, уртын дуучин Д.Оюунжаргал, Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нар 16 н жилийн өмнө ийн алхаж явж. Урлагт хамаг амьдралаа зориулсан тэд эдүгээ тус тусын мөрөө хөөсөн ч, хойч үедээ өв үлдээн хөдөлмөрлөж яваа нь гайхалтай. “Зовлонг нь даахгүй бол од болоод хэрэггүй” хэмээн Зууны сайхан эмэгтэй Л.Цогзолмаа гуай зүгээр нэг хэлээгүй гэлтэй…

Юм болгон учиртай гэж. Тэр тусмаа Монголчууд бөх морио дээдлэн хүндэлдэг болохоор ёс уламжлалыг сайтар сахьдаг шинжтэй. ...
14/07/2026

Юм болгон учиртай гэж. Тэр тусмаа Монголчууд бөх морио дээдлэн хүндэлдэг болохоор ёс уламжлалыг сайтар сахьдаг шинжтэй. Жишээ хэлэхэд л MCS ийн Ж.Оджаргал улсын арслан Э.Батмагнай нар жилтэй. Харин шинэ даян аварга Б.Орхонбаярын хувьд АПУ гийн П.Батсайхан захиралтайгаа ивээл жилтэй.
Бүр тодруулбал 1966 оны гал морин жилд төрсөн “Шунхлай” н ерөнхийлөгч наадмын өмнө Хөдөлмөрийн баатар болсон нь баяр дээр баяр нэмжээ. Ёстой л арга билэг нийлж байж амжилт ойрхон бололтой.
@ Соруудыг сорчилно@

Хүү төрж хүч нэмжээ🧑🏻‍🌾1998 оны шороон бар жилтэй залуус ивээл морин жилдээ амжилт ололтоороо тив дэлхийг цуурайтуулж ба...
13/07/2026

Хүү төрж хүч нэмжээ🧑🏻‍🌾
1998 оны шороон бар жилтэй залуус ивээл морин жилдээ амжилт ололтоороо тив дэлхийг цуурайтуулж байна.
Б.Орхонбаяр аваргын хувьд сая 3-р сард анхны хүүхдээ өлгийдөж авсан баярт жил байв. Монголчуудын ярьдагаар “ хүү төрвөл хүч нэмдэг” гэдэгчлэн олон жилийн хүлээлтийг арслан хүү “давуулан биелүүлж” Даян аварга боллоо. Монголчуудын билэгшээл, амны билэг гэдэг үнэхээр ондоошил болохыг олон жишээ батлан харуулсаар…
@Соруудыг сорчилно@

Комедиан Б.Идэр-Одын онцгой мэдрэмж энэ урлагийг бидэнд таниулсан. Харамсалтай нь койны асуудлаас болж багагүй хэл аманд...
11/07/2026

Комедиан Б.Идэр-Одын онцгой мэдрэмж энэ урлагийг бидэнд таниулсан. Харамсалтай нь койны асуудлаас болж багагүй хэл аманд орсон тэрээр ээж дээрээ ч ирж чадахгүй байгаа нь үнэн. Ц.Оюунгэрэл хатагтайн хувьд “Жорлонгоо өөрчилье” гэдгээс аваад цочир сонин олныг барьдаг. Интерполд хүртэл нэр цохогдсон Б.Идэр-Од инээгээд эх орондоо ирэх өдөр ойрхон гэж ээж нь итгэж суугаа даа…

Наадмаар найзыгаа мартсан эрхмээр Хар Сарнай С.Амармандах тодров. “Миний нутаг” дуугаа хамтдаа дуулах гээд найз Маадай н...
11/07/2026

Наадмаар найзыгаа мартсан эрхмээр Хар Сарнай С.Амармандах тодров. “Миний нутаг” дуугаа хамтдаа дуулах гээд найз Маадай нь дээл юугаан бэлдээд дэвэрч баясч байсан аж. Харамсалтай нь Амараа ганцаараа гандан бууршгүйгээ батлав. Амьдрал олон янз өнгөтэй гэж…

2009 оны наадмын зураг Sor News ийн архивт байна. Зүлэг ногоон дэвжээг эзэгнэн, зодог шуудгаа өмсөн зогсох Монгол бөхчүү...
08/07/2026

2009 оны наадмын зураг Sor News ийн архивт байна. Зүлэг ногоон дэвжээг эзэгнэн, зодог шуудгаа өмсөн зогсох Монгол бөхчүүд маань жудаг юугаан сахин барилдах нь хичнээн таатай.
Эрүүл явбал улсын наадам үзнэ…@Соруудыг сорчилно@

Address

Khan Uul
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sor News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share