Арвайхээр Чөлөөт Суваг Тв

Арвайхээр Чөлөөт Суваг Тв 2004 оны 5-р сарын 21-нд анхны эфирээ үзэгчиддээ хүргэж одо

Орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг нь хангасан, шинэ санаа шилдэг бүтээл, өвөрмөц шийдэл, монгол ухаан иргэншисэн соёлыг орон нутгийн түмэн олондоо түгээсэн, нутаг орноо дээдэлж харилцагчидаа хүндэлсэн, шударга тэнцвэртэй мэргэжлийн телевиз байх нь бидний эрхэм зорилго.

16/11/2025

ЧИН ХАЙР ТОГЛОЛТ

МУСТА: ДУУЧИН Э.Чинбаярын "ЧИН ХАЙР" аялан тоглолт Монгол орон даяар үргэлжилсээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод хүрэлцэн ирлээ.

Урилгаар түүний төрсөн ээж МУГЖ Д.Энхзул оролцож ая дуугаа өргөнө.

Тоглолт: 2025 оны 11 сарын 17 өдөр 19:00 цагаас ганцхан удаа Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театр -т болно.

Тоглолтын тасалбарыг ХДТ-ын кассаар хулдалдаж байна.

📞Лавлах утас:95336129 89894808
☎️Хүргэлтийн утас :55157478

2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛААЭэдрээтэй нөхцөл байдал, завгүй хэлэлцүүлэг дуусч төсөв батлагдлаа. Цалин тэтгэвэ...
13/11/2025

2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Ээдрээтэй нөхцөл байдал, завгүй хэлэлцүүлэг дуусч төсөв батлагдлаа. Цалин тэтгэвэр, тэтгэмжүүдийг нэмэх, зарлагыг хязгаарлаж зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийг дэмжиж оролцлоо.

Тэр дундаа УИХ-ын гишүүнээр итгэл үзүүлж сонгосон хангайн бүсийн иргэдийнхээ төлөө бусад 8 гишүүдийнхээ хамтаар 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд дээр анхаарч ажилалаа. Үүний үр дүнд Хангайн бүсийн хэмжээнд шинээр 361 тэрбум 301.1 сая төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжин, барилга байгууламж баригдахаар болж энэ оны төсөвт 113 тэрбум 684 сая төгрөг суулаа.
Мөн өмнө эхлүүлсэн 423 тэрбум 852 сая төгрөгийн төсөл арга хэмжээг үргэлжлүүлэхэд зориулж 168 тэрбум 459 сая төгрөгийг батлуулсан нь нийлбэр дүнгээрээ чамлахааргүй тоо юм.

Бүсийн аймгуудаас жишээ болгож Өвөрхангай аймагт шинээр хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээг дурьдвал;
- Арвайхээр Баянхонгор чиглэлийн автозамаас Уянга сум хүртэлх 50 км хатуу хучилттай авто замын эхлэл (10.000.0 сая төг)
- Арвайхээр-Богд сум чиглэлийн 170км хатуу хучилттай авто замын эхлэл (10.000.0 сая төг)
- Хужирт сумын төвийн хатуу хучилттай авто зам болон Хавцалын голын гүүр (2.000.0 сая төг)
- Шанхын хийдийг сэргээн засварлах зураг төсөв (500.0 сая төг)
- Баруунбаян-Улаан суманд 250 суудал бүхий спорт залны барилга
- Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (3.098.9 сая төг)
- Хархорин сумын Номын хүрдэн сургуулийн спорт заалны барилга (1.200.00 сая төг)
- Уянга, Зүүнбаян-Улаан сум Онги-Цагаан бургастай төсөл (9.000.0 сая төг)
- Боловсролын салбарын тоног төхөөрөмж хангайн бүс (1.000.0 сая төг)
- Сургуулийн лабораторийн танхимын тоног төхөөрөмж хангайн бүс (2.000.0 сая төг)
- Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж хангайн бүс (8.000.0 сая төг)
- Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж хангайн бүс (2.000.0 сая төг)
- Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга/Энэхүү барилга баригдах хүрээнд хаус хорооллын дулааныг шийдвэрлэх зорилготой (3.104.5 сая төг)
- Арвайхээр суманд гал түймэх унтраах, аврах ангийн барилга (2.059.2 сая төг)

зэрэг болно. /Бусад аймгийн шинэ хөрөнгө оруулалтуудыг зургаар хавсаргав/

Өмнөх оны төсөл, арга хэмжээнүүд мөн үргэлжилнэ. Бүсийн аймгуудын нийт дүн, жагсаалтыг зураг хэлбэрээр хавсаргаж оруулсантай танилцна уу.

Хамтдаа зүтгэсэн бүсийн гишүүд болон асуудалд нааштайгаар хандаж дэмжсэн Б.Дэлгэрсайхан, П.Наранбаяр, Б.Жавхлан болон С.Амарсайхан сайд нарт сонгогчдынхоо өмнөөс талархлаа илэрхийлье.

Аймгуудын төсвийг жигд хэмжээгээр танасантай холбоотойгоор орон нутгийн удирдлагуудаас саналаа илэрхийлсэн, энэ удаагийн төсөвт багтаагүй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж, тэдэнтэйгээ тогтмол хамтран ажиллах болно.

САЙХАН  МЭДЭЭӨвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.0...
07/11/2025

САЙХАН МЭДЭЭ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.

ШУУРХАЙ: ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ МАЛДАА ЯВААД ТӨӨРСӨН 13 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНАӨвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус 2-р ...
06/11/2025

ШУУРХАЙ: ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ МАЛДАА ЯВААД ТӨӨРСӨН 13 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус 2-р багийн нутагт малдаа явсан 13 настай хүү төөрсөн дуудлага 2025.11.06-ны өдөр 16 цагийн орчимд сумын захиргаанд иржээ. Бид тус сумын захиргаанаас тодруулахад “Одоогоор дуудлагын дагуу сумаас 2 автомашинтай нийт 8 хүн хүүг эрэн хайж байна. Шөнийн 00 цагийн байдлаар сураг гараагүй байна” гэв. Өвөрхангай аймгийн Төгрөг, Нарийнтээл, Баянгол сумдын нутгаар их хэмжээний цас орсон байна. Иймд малчид, иргэд та бүхэн малаа ойр хариулага, маллагаатай байлгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

03/11/2025

АЖИЛ ХАЯЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн ЕБС-ын багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна.

Тэд төр засаг ямар нэгэн шийдвэрт хүрч хүсэж буй цалин нэмэхгүй , хүлээгдэж байгаа үр дүнд хүрэхгүй бол ажил хаялт цаашид зогсохгүй гэж хэллээ.

27/10/2025

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАД НЭГДЛЭЭ

Өнөөдрөөс эхлээд Өвөрхангай аймгийн ЕБС-ын багш нар хугацаагүйгээр ажил хаяж эхэллээ.

Багш нарын ажил хаялтын тэмцэл нь үндсэн цалинг 3.5 саяд хүргэхийг төр засагт шаардаж байна.

Тэдний тавьсан шаардлагыг хүлээн авч зөвшилцөлд хүрч цалин нэмтэл ажил хаялтын тэмцлээ үргэлжлүүлнэ гэж хэллээ.

23/10/2025

Address

Ulaanbaatar

Telephone

+97688037048

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Арвайхээр Чөлөөт Суваг Тв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Арвайхээр Чөлөөт Суваг Тв:

Share

Category