10/09/2026
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэл болгохоо танилцуулах үеэрээ ногоон байгууламж, цахилгаан автомашины дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон гэр хорооллын түлшний шилжилтийг онцоллоо
➡️Тээврийн салбарын түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах шийдлийн хүрээнд цахилгаан автомашины дэд бүтцийг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
➡️Цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийн “Ногоон өртөө” төслөөр энэ зун хоёр сарын хугацаанд 14 байршилд 38 цэнэглэгч суурилуулсан бөгөөд энэ онд нийт 80 цэнэглэгчтэй болох зорилт тавьсан байна.
➡️Нийслэлийн тооцоогоор Улаанбаатар дахь цахилгаан автомашины тоо 50 мянгад хүрвэл жилд 300 сая литр шатахууны хэрэглээг орлож, 200 сая ам.долларын зардлыг хэмнэх боломжтой.