Otoch.mn Эрүүл мэндийн сайт

Otoch.mn Эрүүл мэндийн сайт www.Otoch.mn Монголын эрүүл мэндийн сайт otochmn

👉 Ходоодны ХАТИНГАРШИЛ гэж юу вэ?👉 Ходоодны салстын архаг үрэвсэл даамжирч, ходоодны шүүрэл ялгаруулдаг булчирхайлаг эсү...
05/12/2025

👉 Ходоодны ХАТИНГАРШИЛ гэж юу вэ?
👉 Ходоодны салстын архаг үрэвсэл даамжирч, ходоодны шүүрэл ялгаруулдаг булчирхайлаг эсүүд үхжиж цөөрөх эмгэг юм. Ходоодны салст бүрхэвч гэмтэж, нимгэрч, ходоодны эсийн нөхөн төлжих үйл ажиллагаа алдагдаж, шүүрэл ялгаруулдаг булчирхайн эсүүд хатингаршиж сорвижиж эхэлдэг.
👉 Архаг даамжирсан үрэвслийн улмаас ходоодны салстын хучуур эсүүд гэдэсний хучуураар солигдож, хавдар үүсэх эрсдэлтэй болно.
👉 Илрэх шинж тэмдэг:
- Ходоод цанхайх
- Дотор муухайрах бөөлжих
- Хоолны шингэц муудах
- Хоолны дуршил буурах
- Шалтгаангүй турах
- Ходоодны шархлаа үүсэх
- Төмөр болон Витамин 12 дутагдлын цус багадалт
👉 Шалтгаан:
- Хеликобактерийн халдвар
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Аутоиммуны өвчин
- Тамхи татах
- Цөсний сөөргөө байдаг
👉 Урьдчилан сэргийлэхийн тулд
- Зохисгүй эмийн хэрэглээг зогсоох
- Ходоодны дуран оношилгоо
👉Өөрт тохирох эмчилгээ, зөвлөгөөнд тогтмол хамрагдаарай

🟢 ВИТАМИНУУДЫГ ХЭЗЭЭ УУВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ВЭ?Витамин уухдаа хамгийн чухал зүйл бол тогтмол уух. Харин зарим витамин өглө...
05/12/2025

🟢 ВИТАМИНУУДЫГ ХЭЗЭЭ УУВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ВЭ?

Витамин уухдаа хамгийн чухал зүйл бол тогтмол уух. Харин зарим витамин өглөө, заримыг нь хоолтой эсвэл орой уух нь илүү тохиромжтой байдаг.

🌞 ӨГЛӨӨ УУВАЛ ИЛҮҮ САЙН ВИТАМИНУУД
1️⃣ Витамин B бүлэг
• Эрч хүчийг нэмэгдүүлдэг
• Өглөө уувал илүү идэвхтэй, сэргэлэн болдог
2️⃣ Витамин C
• Өглөө хоолны дараа уухад ходоодыг цочроохгүй
• Дархлааг дэмжинэ

🍽 ХООЛТОЙ ХАМТ УУВАЛ САЙН ВИТАМИНУУД
3️⃣ Витамин A, D, E, K (Тосонд уусдаг витамин)
• Тостой хоол, эсвэл өөх тос агуулсан зүйл идсэний дараа уувал шимэгдэлт өндөр
• Ялангуяа витамин D тослогтой хоолтой хамт уухад илүү үр дүнтэй

🌙 ОРОЙ УУВАЛ САЙН ВИТАМИН
4️⃣ Магни (Magnesium)
• Биеийн булчинг суллаж, тайвшруулдаг
• Орой уувал нойронд сайн нөлөөтэй

⚠️ САНАМЖ
• Хэрвээ эмч витамин бичиж өгсөн бол түүний зааврыг дагаарай.
• Хоолны оронд витамин уух нь боломжгүй — витамин бол зөвхөн нэмэлт.
• Ходоод мэдрэмтгий бол хоолтой хамт уувал илүү зөөлөн нөлөөтэй.

👶📵 Хүүхдийг төлбөртэй сургууль, олон дугуйланд явуулахаас илүү хамгийн том давуу тал нь утасны донтолтгүй өсгөх.📌 Гэр бү...
05/12/2025

👶📵 Хүүхдийг төлбөртэй сургууль, олон дугуйланд явуулахаас илүү хамгийн том давуу тал нь утасны донтолтгүй өсгөх.
📌 Гэр бүлийн амралтад олон эцэг эх хүүхдээ хооллохдоо YouTube-ийн богино “brain-rot” видеогоор дуугүй болгож байгааг харахад маш санаа зовоосон.
📌 Ийм төрлийн байнгын өдөөлт нь хүүхдийг анхаарал төвлөрөл багатай, нэг төрлийн донтолттой болгож, ирээдүйд өрсөлдөх чадварыг нь сулруулна.
📌 AI хөгжиж, энгийн түвшний ажлын байрыг орлох үед анхааралтай, бодолтой, тэвчээртэй хүн илүү үнэ цэнтэй болно.
📌 Тиймээс эцэг эхчүүд залхууралгүйгээр хооллох, харилцах бүтээлч аргыг хайж, хүүхдээ дэлгэцийн хамааралгүй өсгөх нь ирээдүйн хамгийн том давуу тал юм.

М.Мандах эмч

05/12/2025

Ямар эрдэс дутагдахад ямар эмгэгүүд үүсдэг вэ?
- Түрэмгий чанар: Иод, магни.
- Архинд донтох: Цайр.
- Харшил: Иод, кальци.
- Цус багадалт: Төмөр, иод, кальци, магни, зэс.
- Хайхрамжгүй байдал: Иод, кальци, цайр.
- Үе мөчний үрэвсэл: Кальци, цайр.
- Судасны хатуурал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
- Үргүйдэл: Иод, кальци, цайр
- Даралт багасах: Иод, кали, кальци, магни
- Толгой эргэх: Төмөр, иод, кальци, магни, натри.
- Нүдний өвчин: Цайр.
- Мөөгөнцрийн өвчин: Кальци, кобальт.
- Сэтгэл гутрал: Иод, кали, кальци, магни, зэс.
- Арьс сулрах: Иод, кобальт, цахиур.
- Өсөлтийг удаашруулах: Иод, кали, кальци, магни, селен, хром, цайр.
- Өтгөн хаталт: Төмөр, кали.
- Бахлуур: Иод, кальци.
- Гар, хөл хөрнө: Иод, кальци, магни.
- Бэлгийн сулрал: Иод, селен, цайр.
- Зүрхний шигдээс: Иод, кальци, магни.
- Шүд цоорох өвчин: Кальци, магни, фтор.
- Дасан зохицох чадвар: Кальци, цайр.
- Хумсны хэврэг байдал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
- Арьсны пигментацийн эмгэг: Кальци, зэс, селен. - Мэдрэл: Иод, кали, кальци, магни.
- Нойргүйдэл: Иод, кали, кальци, магни.
- Бронхит: Иод, кальци.
- Үс уналт: Иод, кальци, цахиур, магни, зэс, цайр.
- Цусархаг өвчин: Магни.
- Гепатит: Кальци.
- Цусны даралт ихсэх өвчин: Иод, кальци, магни.
- Гемоглобин бага: Төмөр, иод, зэс.
- Таргалалт: Иод, кальци, цахиур, магни.
- Гарын хөл бадайрах: Иод, кальци, цайр
- Дархлаа сулрах: Иод, кальци, цахиур, магни, селен, хүхэр, фосфор.
- Хаван: Иод.
- Үе мөчний эмгэг: Цахиур, хүхэр, цайр.
- Хаг: Цахиур.
- Зовхи татах: Магни.
- Ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлнэ: Кали.
- Хоолны дуршил алдагдах: Төмөр, магни, натри, фосфор, цайр.
- Жин хасах: Иод, манган, фосфор.
- Амт алдах: Натри, цайр.
- Үнэр алдах: Цайр.
- Түрүү булчирхайн үрэвсэл: Магни, цайр.
- Хялгасан судасны нэвчимхий чанар: Иод, кали, цахиур.
- Хорт хавдар: Иод, кали, цахиур, натри, цайр.
- Ревматизм: Кали, кальци, цахиур, цайр
- Зүрхний хэм алдагдах: Иод, кали, магни
- Ядаргаа: Иод, кали, кальци, магни, фосфор.
- Нойр булчирхайн үйл ажиллагаа буурах: Селен.
- Таталт: Кали, кальци, магни.
- Тууралт: Марганец, зэс, натри, цайр.
- Тахикарди: Иод, кали, кальци, магни.
- Ой тогтоолт муудах: Иод, кали, натри, цайр.
- Батга: Кали, цахиур.
- Ядаргаа: Иод, кали, магни, зэс, натри, фосфор, хром, цайр.

Сайн хүүхэдтэйгээ ярилцаж байх л хэрэгтэй шүү утсаа ширтээл байлгүй утас  өгч өөрсдийн жаргалыг бодож байхгүйгээр 😋
04/12/2025

Сайн хүүхэдтэйгээ ярилцаж байх л хэрэгтэй шүү утсаа ширтээл байлгүй утас өгч өөрсдийн жаргалыг бодож байхгүйгээр 😋

Оджи Одгэрэл: Цөс: Цөсний хүүдий жижигхэн хэрнээ маш их үүрэгтэй эрхтэн.УАУ-нд цөс нь шарын орон.👉Гоо сайхан талаас:- Ар...
04/12/2025

Оджи Одгэрэл: Цөс: Цөсний хүүдий жижигхэн хэрнээ маш их үүрэгтэй эрхтэн.
УАУ-нд цөс нь шарын орон.
👉Гоо сайхан талаас:
- Арьсыг уян зөөлөн, толигор цэвэр тунгалаг
чийглэг байлгах
- Харшилаас сэргийлэх
- Нүдний үүл тунгалаг цагаан байх
👉Дотор хоол боловсруулалтанд:
- Өөх тос мах шарж хуурсан хүнсийг задлах
хайлуулах үүрэгтэй
- Биеийн илч дулааныг үүсгэх
- Нойр булчирхайд очих ачааллыг бууруулах
- Ходоодонд хоол шингээлтэнд оролцоно
👉Оюун санаад:
- Омог бардам
- Бүтээлч
- Зориг г.м сэтгэл зүйн байдалд хүртэл нөлөөлдөг байна.

Намар цөсийг туулгаж хүйтэн өвлийг давах биеийн илчийг үүсгэж, өөх мах хүнд хоолыг шингээхэд бэлддэг.(Өвөл цөс туулгадаггүй)

Иймээс цөсөө шингэн байлгаж өтгөрөх чулуужих, зогсонгошил үүсхээс сэргийлээд өглөөд цайгаа ууж явдаг байгаарай.
Хүүхдийг өлөн битгий явуулаарай .

Мөн УАУ-нд цөсөнд уух тангууд элбэг байдаг мэдээж эмчийн заалтаар ууна.

🦴 Өвдөгний мениск — АнатомиӨвдөгний хоёр мениск (дотоод ба гадна мениск) нь femur–ын бүл(trg) хонхор гадаргыг tibia–гийн...
04/12/2025

🦴 Өвдөгний мениск — Анатоми

Өвдөгний хоёр мениск (дотоод ба гадна мениск) нь femur–ын бүл(trg) хонхор гадаргыг tibia–гийн хавтгай талтай нийцүүлэх үүрэгтэй фибр-картиллаг бүтэц бөгөөд өвдөгний үеийн хэвийн механик ажиллагаанд чухал нөлөөтэй.

Мениск нь:
• сар хэлбэртэй,
• хөндлөн огтлол нь гурвалжин / шаантаг хэлбэртэй,
• гадна уулзвар хэсэг нь зузаан, дотор ирмэг нь нимгэн, чөлөөтэй төгсдөг.

Дээд (femur–руугаа харсан) гадарга нь хонхор, доод (tibia–руугаа харсан) тал нь хадуувтар/хавтгай байдаг.


🟥 Дотоод (medial) менискийн анатоми
• Бараг хагас дугуй хэлбэртэй, илүү том.
• Арын эвэр нь өмнөдөөсөө өргөн.
• Хавсарга нь:
• Өмнөд эвэр: ACL-ийн бэхэлгээний өмнө, tibia–гийн урд завсрын талбайд
• Арын эвэр: PCL-ийн өмнө, хойд завсрын талбайд бэхлэгдэнэ
• Үеийн капсул болон MCL–тэй нягт холбогдсон → хөдөлгөөн багатай → гэмтэх нь элбэг.


🟦 Гадна (lateral) менискийн анатоми
• Бараг дугуй хэлбэртэй, жижигхэн.
• Өмнөд ба арын эвэр хоорондын зай богино.
• Үеийн капсулд сул бэхлэгдсэн, LCL–тэй наалдаагүй → илүү хөдөлгөөнтэй → гэмтэх магадлал бага.
• Арын эвэр нь meniscofemoral ligaments–руу (Humphrey ба Wrisberg) холбогддог.


🧷 Холбогч бүтэц, бэхэлгээ
• Менискийн хоёр эвэр (anterior & posterior horns) нь tibial plateau-д үндсэн бэхлэгдэлттэй.
• Захын хэсэг capsule–тэй coronary ligament–аар холбоотой.
• Хоёр менискийн өмнөд эвэрийг холбосон transverse meniscal ligament байх нь түгээмэл.


💉 Цусны хангамж
• Захын 1/3 (“red zone”) нь судасжилттай → эдгэрэх боломж сайн
• Дунд ба дотор 2/3 (“white zone”) нь авascular → өөрөө эдгэрэх чадвар муу
→ Энэ нь менискийн урагдлын эмчилгээний тактик (оёх уу, тайрах уу)-д маш чухал.


🎯 Менискийн үндсэн үүрэг
1. Ачаалал хуваарилалт — femur ба tibia–гийн харилцан тулгардаг гадаргыг томруулж, даралтыг бууруулна.
2. Шок шингээлт — алхах, гүйх, үсрэх үед үүсэх хүчийг сааруулна.
3. Тогтвортой байдал — өвдөгний үеийн congruency-г сайжруулж тогтвортой байлгана.
4. Үений шингэний тархалт — үений мөгөөрсний тэжээл, тосолгоонд тусална.
5. Proprioception — мэдрэхүй, хөдөлгөөний хяналтанд оролцдог мэдрэхүйн төгсгөлүүдтэй.


⚕️ Клиникийн ач холбогдол
• Менискийн гэмтэл → тогтвортой байдал буурна, мөгөөрс элэгдэнэ → удаан хугацаанд остеоартрит үүсэх эрсдэл нэмэгддэг.
• Эмчилгээ сонгохдоо гэмтлийн байрлал (red vs white zone), хэлбэр, тогтворжилт, холбоосын гэмтэл давхар байгаа эсэхийг харгалзана.

Гэмтлийн эмч М.Лхагважав

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ Энэ бол ясны өвчинЭрүүл ясны дотор тал нь зөгийн үүр шиг жижиг зайтай байдаг. Остеопорозын үед эдгээр жи...
04/12/2025

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ Энэ бол ясны өвчин

Эрүүл ясны дотор тал нь зөгийн үүр шиг жижиг зайтай байдаг. Остеопорозын үед эдгээр жижиг зай нь томрох бөгөөд ясны бат бэх, нягтрал алдах шалтгаан болдог. Ингэснээр ясны гаднах холтослог давхрага нимгэрч, бат бэх чанараа алддаг

Ходоодны шарх эдгэнэ. Гэхдээ зөв дэглэм барьж чадвал л эдгэнэ. Зүгээр эм уух биш, дараах зүйлсийг анхаарах ёстой.✅ЮУН ДЭ...
04/12/2025

Ходоодны шарх эдгэнэ. Гэхдээ зөв дэглэм барьж чадвал л эдгэнэ. Зүгээр эм уух биш, дараах зүйлсийг анхаарах ёстой.
✅ЮУН ДЭЭР Анхаарах Ёстой вэ?👇

1. Зөв хооллолт
Өдөрт бага багаар ид, хоосон удаан явбал хүчил нэмэгдэж шарх сэдэрнэ.
Хэт халуун, хэт хүйтэн хоол, хүнсээс татгалзах.
2. Эм, кофе, тамхи, архи хамгийн сөрөг нөлөөтэй
Шарх эдгэхгүй байх шалтгаан: кофе, тамхи, архины хэрэглээтэй шууд холбоотой.
3. Хоолоо зөв сонгох
Идэж болох: Шөл голлосон, жигнэж болгосон удамшилт ээлтэй хүнсийг маш сайтар удаан зажлаж идэх. Махыг 60 удаа, ногоог 25-ш дээш удаа зажлаж, амтархаж идэх
Хориглох: шарсан хуурсан, тос ихтэй, даршилсан, амтлагчтай хүнс, чихэрлэг ундаа, амттангаас татгалзах
4. Стрессгүй байх
Ходоод бол сэтгэлийн толь эрхтэн. Стресс нь ходоодыг хамгийн ихээр гэмтээдэг тул сэтгэл зүй дээр анхаарах.
5. Хеликобактерын шинжилгээ өгч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх
6. Эмчийн зааврыг сайтар дагах
Эмчийн зааврын дагуу эмчилгээг анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөхөд ямар ч шарх 2 сарын дотор эдгэдэг

 #ЭМЯ: 📌Гадаад улсад эмчлүүлэх болон эмчлүүлсэн иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сэтгэл ханамжийн талаар судлах, үй...
04/12/2025

#ЭМЯ: 📌Гадаад улсад эмчлүүлэх болон эмчлүүлсэн иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сэтгэл ханамжийн талаар судлах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор асуумж авч байна.
📱Та доорх QR кодыг уншуулан хариулах боломжтой.

Address

Монголын залуучуудын холбооны байр 313 тоот
Ulaanbaatar
14250

Alerts

Be the first to know and let us send you an email when Otoch.mn Эрүүл мэндийн сайт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Otoch.mn Эрүүл мэндийн сайт:

Share