16/01/2026
⁉️Солонгосийн цагаачлалын алба 32 Монгол иргэний визийг хүчингүй болгож, 2 монгол иргэнийг эрүүгийн хэргээр прокурорт шилжүүлжээ 😱
Удаан хугацаагаар Солонгос улсад оршин суухыг хүссэн 32 Монгол иргэнээс мөнгө авч, хуурамч патент ашиглан D-10-2 виз мэдүүлсэн захиргааны ажилтан A (Солонгос), орчуулагч/зуучлагч Б, С (Монгол) нарыг цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн хэргээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын газарт илгээжээ.
Патентыг шалгахад урт хугацаа шаарддаг сул талыг ашиглаж аль хэдийн хэвлэгдсэн патентыг хуулбарлах эсвэл нэгтгэх замаар хуурамч өргөдөл гаргаж, үүнийгээ визний шалгуурт ашигласан хэрэгт буруутгаж байна. А нэг хүнээс 4-6 сая воны төлбөр авсан нь тогтоогдсон. Зуучлагч Б, С нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан монголчуудыг элсүүлж, тэднийг А хүнтэй танилцуулж, хариуд нь төлбөрийн 30-40 хувийг авсан нь тогтоогджээ.
D-10-2 нь ажил хайх (Job Seeking) визийн тусгай ангилал бөгөөд инновац/стартап, нарийн мэргэжлийн ажил хайх, стартап-т бэлтгэх зорилготой гадаадын иргэдэд олгодог виз юм. Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, салбартаа ажилласан туршлага болон мэргэжлийн өндөр ур чадвартай, мөн патент, дизайн, программ хангамжийн эрх авч шинэ технологи боловсруулах үйл ажиллагаанд бэлтгэж буй хүмүүс энэхүү визийг хүсэх боломжтой.
https://www.incheonilbo.com/news/articleView.html?idxno=1314610&fbclid=IwY2xjawPWq4BleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeNUU1jN6LrIqJi7sUV95xuXHvmFbr-H4_a8GUebD-5YckKtQ6OsPCxFLdES8_aem_BFo0SjBuDLkv_TwjO3e3sg
장기체류를 원하는 몽골인들에게 돈을 받고 허위 특허 출원을 알선한 행정사와 모집책이 검찰에 넘겨졌다.15일 인천일보 취재에 따르면, 양주출입국·외국인사무소는 지난 7일 출입국관리법 위반 혐의로 행정사 A씨(45)와 몽골인...