Цаг үеийн мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ мэдээлэл Тэнцвэртэй мэдээлнэ
(1)

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хүний сурч боловсрох эрхэд хүртэл халдах юм гэнэ...Би Германд 1997 онд 17 настайдаа анх Халле...
01/11/2025

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хүний сурч боловсрох эрхэд хүртэл халдах юм гэнэ...

Би Германд 1997 онд 17 настайдаа анх Халле/Заале хотын коллежид Германистик чиглэлээр 2 жил сурч төгссөн. Дараа нь 1999-2005 Ханновер хотын Их сургуульд суралцаж Улс төр судлал, түүх, нийгмийн ухааны магистр хамгаалсан.

Монголдоо ирээд ажлын гараанд гарч, нам Төрийн ажилд оролцож Удирдлагын академид суралцлаа, дараа нь Бизнесийн удирдлагын магистр, дараа нь мөн Докторын зэрэг ч хамгааллаа. Хоёр өвөө, эмээ, ээж, аав бүгд Докторын зэрэгтэй. Би яагаад дахин дахин суралцаж болохгүй гэж?

Боломж гарвал дахиад ч өөр чиглэлээр суралцах эрх минь байгаа даа.

Яагаад гэнэт "Гадаадад сурсан байж бас Монголд сурсан гэнэ. Энэ ер нь хуурамч дипломтой" бла бла гэсэн нийтлэл зарим хэвлэлийн пэйж дээр хүртэл бичдэг байна аа?

Шүүмжлэхийн дон туссан, ямар сонин хандлагатай сэтгүүл зүйтэй болчихсон юм бэ?

Галзуурал...

Д.Шүрэнцэцэг: “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүт...
01/11/2025

Д.Шүрэнцэцэг: “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ

Өчигдөр “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, худал хуурмаг мэдээлэл тараан, ажлаа хийж буй хүмүүсийг гүтгэн доромжилж байгаад гарчээ.
Мөн тэрээр намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь Монгол Улсын уул уурхайн салбарыг төлөөлж, олон улсын хурал, арга хэмжээнд оролцон, хамтын ажиллагаа хөгжүүлэх, төслөө сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой ба Гүйцэтгэх захирал С.Наранцогт нь Монгол Улсын уул уурхайн томоохон төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах чухал үүрэгтэй. Нэгдлийн хүрээнд албан томилолтын бүрэлдэхүүнд багтах ажилтан, мэргэжилтнүүдийг нарийн шалгуураар сонгодог. Энэ нь тухайн орны хөрөнгө оруулагчидтай мэргэжлийн түвшинд харилцах чадвар, боловсрол, туршлага, хэлний мэдлэг зэргийг шаарддаг бөгөөд хэн дуртайг хэн хүссэн нь аваад явдаг “зугаалга” биш.
Миний хувьд удирдлага, албан хаагчидтайгаа ямар нэгэн хувийн харилцаа байхгүй, зөвхөн ажлын хүрээнд ажил үүргээ өгөгдсөн журмын дагуу биелүүлж яваа албан хаагч.
Би Австралийн Вуллонгонгийн их сургуульд Олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалан Австралийн Marcus Evans болон CasCap Advisory зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудад бизнес хөгжил, маркетингийн чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан. 10 гаруй жилийн гадаад оронд суралцаж, ажилласан туршлага, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулах чин хүсэлтэй, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн боловсон хүчин юм.
“Мисс” гэдэг нэршил доор хэн нэгнийг гутаах, эмэгтэй хүнийг үл хүндэтгэх, мөрөөраа ажил үүргээ гүйцэтгэж байгаа нэгний албан тушаалд санаархсандаа улс төрийн золиос болгодгоо хэзээ болих вэ? Ийм худал мэдээлэл гүтгэлэг чинь хувь хүний нэр төр, гэр бүл, сэтгэл санаанд хохирол учруулдгийг ойлгох цаг болсон.
Манай нийгэмд “залуу боловсон хүчин дутмаг” гэж ярьдаг атлаа, эх орондоо ирж ажиллах чин сэтгэлтэй залуусыг ингэж улс төрийн золиос болгож байвал Монгол Улс яаж хөгжих вэ? Улс төрийн ашиг сонирхлоор бус, улс орныхоо хөгжил дэвшлийг бодож, бодит мэдээлэлд тулгуурлан ханддаг байя!
“Эрдэнэс Монгол” нэгдэл бол өндөр боловсролтой, туршлагатай удирдлага, мэргэжилтнүүдтэй байгууллага, миний хувьд ажиллаж буй албан байгууллагаараа бахархаж явдаг.
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ-д хандаж хэлэхэд:
Эрүүгийн хууль 13.8 дугаар зүйлд заасны дагуу -Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс
бичлэг хийж дамжуулах, тараах
- Бусдын нэр төр, алдар хүндэд хандах, худал мэдээлэл тараах гэхчлэн үйл явдалд тань хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдье!!!

Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр/2025.10.31/ “Рио ...
01/11/2025

Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр/2025.10.31/ “Рио Тинто” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснээр хэд, хэдэн асуудал дээр нааштай тохиролцоонд хүрээд байна. Тодруулбал, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрээд байгаа юм. Гэрээнд зааснаар энэ асуудлыг долоон жил тутамд хэлэлцэж, хүүг бууруулах боломж бий. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ердөө сар гаруйнхны хугацаа үлдэж байсан юм. Нэг ёсны долоон жилийн хугацаа нь дуусаж байсан гэж хэлж болно. Харин хоёр тал хэлэлцээг эхлүүлснээр дээрх хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Ингэхдээ дээр дурдсан асуудлыг арваннэгдүгээр сард багтаан судлан нягталж үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Харин Засгийн газраас тавьсан байсан Оюутолгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах саналыг “Рио Тинто” хүлээн аваагүй аж. Иймээс дээрх асуудлыг “Рио Тинто” тал судлах юм байна.

Монгол Улс дээрх асуудлыг өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлүүлж чадсан нөхцөлд Оюутолгой төслөөс хүртэх өгөөж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Дотоодын цэргийн штабын даргаар хошууч генерал Р.Чингисийг томилжээ. Хошууч генерал Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод я...
01/11/2025

Дотоодын цэргийн штабын даргаар хошууч генерал Р.Чингисийг томилжээ. Хошууч генерал Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2014-2016 онд тус газрын даргаар ажиллаж байсан юм. .

Харин 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга, 2022 оноос Дотоодын цэргийн штабын дарга зэрэг алба хашиж байв. Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. Үүний дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Харин хошууч генерал Р.Чингис дээрх асуудлыг няцааж шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандахад түүний талд шийдвэр гарч байсан удаатай юм.

Олон нийт хошууч генерал Р.Чингисийг Хууль зүй дотоод хэргийн сайд Дотоодын цэргийн штабын даргаар томилох болов уу гэж таамаглаж байсан нь ийн биеллээ олжээ.

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргыг томилж, чөлөөлдөг.

Засгийн газар дөрөв хоногийн өмнө ээлжит бусаар хуралдан Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилсон юм. Харин тэрбээр өчигдөр бригадын генерал Ц.Ням-Очирыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас чөлөөлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа....
01/11/2025

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

✅Монгол улсад хэрэгжиж буй хамгийн том төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ажиллалаа.
Төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын Элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулав.

✅Монгол улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж буй бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно гэж Ерөнхий сайд хэллээ.

✅Ерөнхий сайд Г.Занданшатар "Төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн удирдлага, хамт олны тууштай хичээл зүтгэл, төслийн менежментийн зөвлөх, ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн компаниудын шаргуу хөдөлмөр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй урагшлуулахад гол хүч болж байна. Төслийг гардан гүйцэтгэгч, оролцогч бүхий л компанийн хамт олон, чадварлаг инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, амжилт хүсье" гэв.

✅Засгийн газрын тэргүүн болон гишүүд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй, эрчтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

✅"2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2 сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Монгол Улсын Засгийн газар, АҮЭБЯ үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна." хэмээн АҮЭБ-ийн сайд хэллээ.

Энэтхэгийн Банглор хотод “FIBA Asia Mid-Term Assembly”-д эх орноо төлөөлөн МСБХ-ны генсек С.Төгсжаргал оролцов.Чуулганаа...
31/10/2025

Энэтхэгийн Банглор хотод “FIBA Asia Mid-Term Assembly”-д эх орноо төлөөлөн МСБХ-ны генсек С.Төгсжаргал оролцов.

Чуулганаар Азийн сагсан бөмбөгийн холбооны 2023-2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах үеэр “Монгол Улс өсвөр үе болон эрэгтэй эмэгтэй eFIBA, 3х3-ын тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, идэвхтэй оролцсон орнуудын нэг” хэмээн онцолжээ.

Мөн 3х3 төрлийг хөгжүүлэх талаарх сургалт, хэлэлцүүлгээр Монгол Улсын туршлага, амжилтыг дурдаад Монголын охидын АНУ-ын багийг хожсон түүхэн ялалт нь олон улсын сагсан бөмбөгийн хүрээнд “Боломжгүй зүйл гэж үгүй” гэсэн итгэлийг түгээсэн онцгой үйл явдал хэмээн үнэлсэн байна.

Чуулганы нээлтийн үеэр ФИБА-гийн ерөнхийлөгч Шэйх Сауд Али Ал Тани Монгол Улсад FIBA U16 Asia Cup болон FIBA 3x3 World Cup-ийг амжилттай зохион байгуулсанд онцгойлон талархал илэрхийлж, Монголын сагсан бөмбөгийн холбоонд баяр хүргэсэн аж. Түүнчлэн чуулганд оролцогчид ч манай улсыг “Олон улсын тэмцээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг, багууд нь амжилттай өрсөлддөг, дотоодын лиг нь идэвхтэй хөгжиж буй” хэмээн өндрөөр үнэлсэн байна.

Түүнчлэн энэ удаагийн чуулганаар Монголын сагсан бөмбөгийн холбооныхон ФИБА-гийн хоёр шинэ төслийг эх орондоо хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, ...
31/10/2025

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 953 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 917 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, эрүүгийн 2 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.

Эх сурвалж: АТГ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэр...
31/10/2025

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 25-30-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Дарьсүрэн: Ү:24 (Ургах наран хороолол эцэс-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилж байгаа "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-044 гарааш дугаартай автобусны жолооч Г.Бямбасүрэн нь автобусанд орхисон үүргэвчийг олж өгсөнд маш их баярлалаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Оюундолгор: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилж байгаа "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-105 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Батхуяг нь зорчигчтой маш сайхан харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайн хангаж хөдөлгөөнд оролцож байна.

Талархал: “Эмсид” ХХК-ийн “Улиастайн шинэ эцэс-Зам гүүрийн авто бааз” чиглэлд үйлчилж байгаа 19-068 гарааш дугаартай автобусны эмэгтэй жолооч их ганган явах юм. Буудлын зогсоолд орохдоо сэгсчүүлэхгүй, үнэхээр гоё явж байна.

Талархал: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 02-121 гарааш дугаартай автобус маш цэвэрхэн, жолооч нь чадварлаг жолоо барьдаг юм байна.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Цогзолмаа: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд үйлчилж байгаа “ГБУС” ХХК-ийн 23-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Нарангарвуу иргэдтэй зөв боловсон харилцдаг. Энэ жолоочтой олон удаа тааралдаж байсан. Нийтийн тээвэрт 29 жил ажиллаж байгаа гэсэн. Ажлын өндөр амжилт хүсье.

Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн У.Бүрэнжаргал: Д:6 “Гацууртын эцэс-Шар хоолойн ам” чиглэлд автобусны тоог нэмж өгнө үү. Хүүхдүүд автобусгүй хэцүү байна.

Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн Д:6 чиглэлд өдөрт 1 тээврийн хэрэгсэл 18 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдал үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.

Иргэний санал: Баянгол дүүргийн иргэн Б.Нармандах: Төв замаараа хороолол орох чиглэлд автобус нэмж өгнө үү. Офицеруудын ордон-3,4-р хороолол руу зорчигч багтахгүй байна.

Шийдвэрлэлт: Зорчигч урсгалаас хамааран тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр судлан ажиллаж байна.

Иргэний санал: Сонгинохайрхан дүүргийн иргэн И. Мөнхцэцэг: Ч:43 (Баянхошуу-Ард кино театр), Ч:48 (Зүүн салааны эцэс-МУБИС) чиглэлүүдийн өглөөний эх авах цагийг 06:00 цагаас эхэлдэг болгож өгнө үү. Баянхошуунаас төв рүү орох чиглэл байхгүй байна.

Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:43 чиглэлд өдөрт 8 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Зорчигч урсгалаас хамааран эх авах цагт өөрчлөлт оруулах талаар судлан ажиллаж байна.

Иргэний санал: Иргэн Тунгалаг: Ч:84 “Бага тэнгэр сити-120 мянгат” чиглэлийн автобусыг хойгуур явуулахгүй Хүннү2222 хорооллын урдуур явуулж өгөөч. Яг дундуур явдаг автобус нэг ч байдаггүй.

Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл нь хотхон, хороолол доторх авто замаар зорчих боломжгүй байдаг.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бат-Аргал: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол чиглэлийн 11-031 гарааш дугаартай автобусны жолооч Саппоро автобусны зогсоолоос хүнээ аваагүй орхиж явсан.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч О.Д-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-142 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьсан. Байнга утсаар ярьж, бууж байгаа хүнээ харахгүй хүүхэд гэмтээх шахсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Б.С-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т.Батбаяр: Х:7 (Туул тосгон шинэ эцэс-Хангарьд цогцолбор) чиглэлийн 15-044 гарааш дугаартай автобусны жолооч нялх хүүхэд тэврээд явган хүний гарцаар гарч байхад сигналдаад дайрах шахлаа.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд автобусны жолооч нь явган хүний гарцаар гарч байгаа иргэдэд зам тавьж өгч зогссон байхад замын хойд талаас 5 хүн, замын урд талаас өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуу гарч явсан бөгөөд жолооч сигнал дараагүй болно.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Цэцэгээ: Ч:76 (Архивын ерөнхий газар-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа 3-188 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Өргөө кино театр автобусны зогсоол дээр хүүхэд тэвэрсэн хүн бууж байхад харахгүй хавчсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч Х.Д-т торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баялаг-Эрдэнэ: Ч:52 (Дүүхээ дэлгүүр-Зайсан) чиглэлд явж байгаа 11-011 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Дунд хаалганы хажууд зогсож байгаад бууж байгаа хүнд саад болохгүй гээд буучхаад буцаад орсон чинь урд хаалгаар ор гэж загнасан.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч тухайн зорчигчийг буугаад эргэж суухыг анзаараагүй. Голын хаалгаар дайрч сууж байна гэж бодсон.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Золзаяа: Ч:18Б (МҮИС-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 5-268 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Ц.Г-т торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн З.Бямбасүрэн: Ч:80 (Халдвартын эмнэлэг-Хангарьд цогцолбор) чиглэлийн 15-073 гарааш дугаартай автобусны жолооч Хурд хороолол дээр буух гэтэл хавчсан.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад Хурд хороолол хойд буудал дээр суга таягтай иргэнийг буух гэхэд хаалгаа хаагаад нээсэн бөгөөд тухайн иргэнийг хавчаагүй.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Тэмүүжин: Ч:37 (Улаанхуаран эцэс-4-р хороол) чиглэлд явж байсан 1-168 гарааш дугаартай автобусны жолооч нь эцсийн зогсоол хүрэлгүй "4-р хороолол-Баруун" автобусны зогсоол дээр хүнээ буулгасан.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад чиглэлийн дагуу хэвийн явж байсан.

Иргэний гомдол: Иргэн Д.Эрдэнэзул: Ч:19Б (Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв) чиглэлийн 11-013 гарааш дугаартай автобусны жолооч нь Гадна тойруу 3 автобусны зогсоол дээрээс цаашаа явахгүй хэмээн хүнээ буулгасан.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч Б.О-т торгуулийн арга хэмжээ тооцсон.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө хянуулан, батлуулж ...
31/10/2025

Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө хянуулан, батлуулж 5 сард батламжаа хүлээн авсан.

ДМАЭМБ-аар батлуулснаар олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэй, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үүний үр дүнд улс орны эдийн засаг, махны экспорт, малчдын орлогод эерэг нөлөө үзүүлэх юм.

Энэ онд нийт 8.8 сая.толгой мал хамруулахаар төлөвлөж, хаврын дархлаажуулалтад 2.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг 95 хувийн гүйцэтгэлтэй 2,5 сая.толгой мал хамруулсан.

Намрын дархлаажуулалтад 4,9 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөж аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар шүлхийн дархлаажуулалт улсын хэмжээнд 45 хувьтай үргэлжилж байна.

Малчид та бүхэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтын арга хэмжээнд үхэр, гахай, цаа бугийн бүрэн хамруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшийг нийслэлийн хэмжээнд 400 гэрээт цэгээр борлуулж байгаа билээ. Гэтэл сү...
31/10/2025

Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшийг нийслэлийн хэмжээнд 400 гэрээт цэгээр борлуулж байгаа билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд иргэдээс түлшний талаарх гомдол мэдээлэл тасрахаа больсон. Тухайлбал, иргэдийн хэлж буйгаар 25 кг шуудай түлш бүрэн дүүргэлтгүй дутуу килограммтай зарагдаж байгаа талаарх гомдол их байв. 25 кг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөг, хагас коксон түлш 5000 төгрөгөөр гэрээт борлуулалтын 396 цэгээр борлуулж байгаа.

Тэгвэл энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэхдээ "нийслэлийн иргэдээс хоёр санал гомдол ихээхэн ирж байна. Үүний нэгээр сайжруулсан шахмал болон хагас коксон түлш килограммдаа хүрэхгүй 20-23 кг буюу 2-3 кг дутуу түгээгдэж байгаа талаарх гомдол ирсэн. Тиймээс нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Тавантолгой түлш компани дээр очиж уулзсан. Тавантолгой түлш компаний автомат машин 400 орчин тонн түлшийг тогтоосон жингээс дутуу савласан тохиолдол гарсан. Тиймээс түлш савлах автомат машины тохируулгыг шинэчилж 25-26 кг байхаар төлөвлөсөн. Харин дахиж иргэдийн зүгээс тогтоосон килограммдаа хүрэхгүй байна гэдэг гомдол мэдээлэл ирвэл Тавантолгой түлш компанид арга хэмжээ авна гэдгийг холбогдох албаныханд мэдээлсэн. Айл өрхүүдэд 1-3 кг түлш дутуу нийлүүлж болохгүй учраас түлшний асуудлыг шийдвэрлэж байна. Мөн бид газар дээр нь ажиллахад сайжруулсан шахмал түлш, коксон түлш 25 кг хүрч байсан. Тэгэхээр өмнөх өдрүүдийн зарим нийлүүлэлт автомат машины тохируулга алдагдаж нийлүүлэгдсэн гэдгийг олсон" гэв.

Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон түлшийг нийлүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Нийслэл Улаанбаатар хотын нэг өдрийн шахмал түлшний хэрэглээ 3100 тонн байдаг бол сарын үйлдвэрлэлийн дундаж тонн нь 75 мянган тонн байдаг ажээ. Улмаар өдрийн түлшийг 34 албан байгууллага гэрээт 400 цэгт нийлүүлэлт хийж байна.

Энэ жил нийт 240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ. Цахилгааны хөнгөлөлтийг хуулийн дагуу ирэ...
31/10/2025

Энэ жил нийт 240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ. Цахилгааны хөнгөлөлтийг хуулийн дагуу ирэх сарын 1-ээс буюу маргаашаас үзүүлж эхлэх юм.

Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар журамд өөрчлөлт орж, хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгажээ. Хуучин оройны 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хөнгөлөлт үзүүлж байсан бол өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн өглөөний 9 цаг хүртэл болгож өөрчилсөн байна.

Мөн хэрэглээний дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 220 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад 1500 кВт цагийн хөнгөлөлт үзүүлдэг болжээ. Харин 380 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад сард 3000 кВт цаг хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.

2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалснаас, 2...
31/10/2025

2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалснаас, 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж ирээд байна.

Сүүлийн 3 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор:
10 дугаар сарын 27-нд – 52 вагон,
10 дугаар сарын 28–29-нд – 64 вагон,
10 дугаар сарын 30–31-нд – 36 вагон,
нийт 152 вагон АИ-92 автобензин импортлогдсон байна.
ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлэх АИ-92 автобензиний ачилт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд:
10.26-нд – 103 вагон (6,134 тонн),
10.27-нд – 38 вагон (2,218 тонн),
10.28-нд – 51 вагон (3,064 тонн),
10.29-нд – 77 вагон (4,600 тонн) шатахуун тус тус ачиж, ойрын 2–3 хоногт Монгол Улсын хилээр нэвтрэхээр байна.
УБТЗ-ын 2025.10.31-ний 09:00 цагийн мэдээллээр:
Сүхбаатар өртөөнд нийт 60 вагон (Аршаант–6, Дархан–7, Эрдэнэт–4, Толгойт–37, УБ–6) байна.
Толгойт өртөөнд – 22 вагон
Аршаант өртөөнд – 8 вагон
Эрдэнэт өртөөнд – 8 вагон
Улаанбаатар өртөөнд – 6 вагон
Дархан өртөөнд – 2 вагон

Сайншанд өртөөнд – 2 вагон тус тус байна.
2025.10.30-ны өдрийн байдлаар “Содмонгол групп” ХХК-ийн агуулахаас УБ хотын 8 ШТС-руу 186 тонн, “Петровис” ХХК-ийн агуулахаас УБ хотын 34 ШТС-руу 287 тонн, “Шунхлай” ХХК-ийн агуулахаас УБ хотын 31 ШТС руу 387 тонн, “Тэс петролиум” ХХК-ийн агуулахаас УБ хотын 24 ШТС руу 353 тонн, “Газ ойл нефть” ХХК-ийн агуулахаас УБ хотын 10 ШТС-руу 141 тонн, “Монсуль” ХХК-ийн агуулахаас 1 ШТС руу 22 тонн, “Синчи ойл” ХХК-ийн агуулахаас 3 ШТС руу 75 тонн, “Тод петолиум” ХХК-ийн 2 ШТС руу 20 тонн, “Нью энержи стар” ХХК болон “Ундарга Увс” ХХК орон нутаг руу 268 тонн тус тус АИ-92 автобензиний орлого буусан.
Дээрх 10 аж ахуйн нэгжүүдийн агуулахаас Улаанбаатар хотын 109 ШТС руу давхцсан тоогоор 1477.3 тонн, орон нутгийн ШТС руу 268 тонн буюу нийт 1,745 тонн АИ-92 автобензин ачигдсан байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Address

Чингэлтэй дүүрэг, 1-хороо, Төв шуудан Рааш булаг төв , Mongolia
Улаанбаатар
976

Telephone

+97690248280

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цаг үеийн мэдээ мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цаг үеийн мэдээ мэдээлэл:

Share