22/09/2025
Гэр бүлийн хүчирхийллийн хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээний гадна үлдэж байна.
“Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулж холбогдох яамд, ЦЕГ, ХЭҮК, ТББ-ууд, ХБиргэд болон хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй оролцогч нэг дор уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Миний бие гадаад улсад олон улсын хуралд илтгэл тавихаар уригдсан тул хүртээмжтэй нээлтийн үг бэлдэж зайнаас оролцлоо. Иймд манай хуулийн зөвлөх Г.Оюунболд Гэр бүлийн хүчирхийлэл ба эрхзүйн орчны талаар илтгэл тавьж панел хэлэлцүүлэгт оролцов.
Өөрийгөө илэрхийлэх болон хамгаалах чадвар сул хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд далд, удаан хугацаагаар өртөх тохиолдол цөөнгүй. Хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ авахад олон саад бэрхшээлтэй байнга тулгарч байна. Үүнд:
- Мэдээллийн хүртээмжгүй байдал,
- Харилцааны хүндрэл, дохионы хэлмэрчгүй байдал,
- Эрх зүйн хамгаалалт, үйлчилгээний талаархи ойлголтгүй,
- Үл хайхрах, ялгаварлан гадуурхах хандлага,
- Эдийн засгийн хараат байдал, орон гэргүйдэл,
- Байгууллага хоорондын уялдаа холбоо сул байдлаас болж орхигдох
Иймээс зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж гаргаж байгаа ба холбогдох төрийн байгууллагууд руу илгээж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм.
Мөн ХЭҮТ-ийн захирал Н.Арвинтариа нь манай багийн эксперт зөвлөх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хамтран судалж байна.