
20/05/2025
Өрсөлдөгч өөрсдийн сурах бичиг болго!
🇲🇳🇲🇳🇲🇳😎😎😎
Дэлгүүр супермаркетын худалдагч та дэлгүүрт ажиллахын өмнө зочин үйлчлүүлэгч байсан биз дээ?
🤔🤔🤔
Тэгэхээр олон янзын дэлгүүр супермаркетаар үйлчлүүлж, олон хүнтэй харилцаж үзсэн байх!
Таны орж үзсэн дэлгүүр супермаркет болон худалдагч нарын харилцааны соёлын байдал зэрэг нь та бүхэнд бэлдсэн бэлэн сурах бичиг юм.
Та хэрвээ худалдааны салбарт ажиллаж байгаа бол олон дэлгүүр супермаркетаар орж үзэж, олон худалдагч нартай харилцаж үзсэн нь дээр!
Ерөнхийдөө бол ажлын бус цагаараа ижил үйл ажиллагаа явуулдаг өөр дэлгүүр супермаркетуудаар орж үзэж судалгаа хийж үзээрэй!
Бусад дэлгүүр супермаркетуудын алдаа дутагдалтай талуудыг сайн ажиглаж харж мэдэж аваарай!
#Үүнд:
- Дэлгүүр супермаркетын бараа өрөлт
- Худалдагч нарын харилцааны соёл
- Бараа бүтээгдэхүүний мэдлэг
- Ажлын байрны хувцаслалт
- Худалдагч нарын ажлын байран дээрх биеэ авч яваа байдал гэх мэт жижиг зүйлсийг нэг бүрчлэн ажиглан
хараарай!
Ингэж явахад танд янз бүрийн зүйлс бодогдоно.
#Тухайлбал:
- Энэ дэлгүүрийн худалдагчийн харилцаа муу юм байна.
- Үйлчилгээний соёл төлөвшөөгүй юм байна.
- Тэр асуудлыг ингэсэн дээр харагдаж байна.
- Хэрвээ би байсан үүнийг ингэж зохицуулах байсан.
- Энэ барааг ингэж тавьбал илүү зарагдах боломжтой гэх мэт.
Тухайн дэлгүүр супермаркетын 00-ийн өрөөнөөс эхлэн худалдагчийн өмссөн гутал оймсыг нь хүртэл нягталж шалгаж хараарай!
Хэрвээ та маш олон алдаа дутагдлыг олж харж чадаж байвал “мэргэшсэн худалдагч” болоход нэг алхам ойртож байна гэсэн үг юм.
Дээр нь саяны ажигласан алдаа дутагдлуудыг засаж сайжруулах аргачлалыг нь мэдэж байвал өндөр түвшний мэргэжилтэн болж байгаагийн илрэл!
Ажлаа мэддэг мэргэшсэн хүн биш бол алдаа дутагдлыг засаж сайжруулах аргаа мэддэггүй!
Мэргэшсэн худалдагч нар бол замд таарсан дэлгүүрээр орох төдийд хэрэгтэй мэдээ мэдээллийг харж байнга суралцах чадвартай болсон байдаг.
Дахин сануулж хэлэхэд бусад дэлгүүр супермаркетууд бол худалдагч таны хувьд бэлэн сургалтын материал гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.
Тиймээс худалдагч та өөрийн ажиллаж буй дэлгүүр супермаркетаас бусад дэлгүүрүүдээр явахдаа тэдний алдаа дутагдалтай талыг байнга эрж хайгаарай!
Хэрвээ сайн талууд их байвал түүнийг нь ажил дээрээ дуурайж хэрэгжүүлээрэй!
🇯🇵🇲🇳🇯🇵🇲🇳🇯🇵🇲🇳
А.Галбадрах 2025 05.20