
13/07/2025
Хоноцын жаргал хоногийн зугаагаа хайр гэж андуураад
Хоёр нүүрлэж далдуур муулахаа найз гэж эндүүрээд
Хойгуур урдуур савсагнаж гүйхээ сайхан ааш гэж яриад
Холдоод явахдаа мартдаг сэтгэлээ үүрдийнх гэж андуураад
Ууж идэж наргиж цэнгэхээ залуу насных
гэж далдлаад
Урагшлах амьдралаа бэлэнчлэх сэтгэлгээ сэргэлэн зан гэж хайцаалаад
Утсаа маажиж элийрэн суухаа орчин үетэй хөл нийлүүлээд гэж өмгөөлөөд
Уур омгоо барьж дийлэхгүй зандчихаа бардам зан гэж дэвэргээд
Уучлах сэтгэл байхгүй хэрнээ бусдын хатууг гайхах нь холгүй
Өөрийнх нь амьдрал худал хуурмагаар дүүрэн хэрнээ
Өрөөл бусдаас үнэнийг нэхэх нь өрөвдөлтэй
Мэргэдийн үгийг хуулбарлаж бичихээ цэцэн цэлмэг гэж бодоод
Мэдлэг боловсролоор дутмаг ухаанаа соёлч боловсон болгож дөвийлгөөд
Мөнгөний төлөө зусардаж бялдуучлахаа нийгмийн буруу гэж халхлаад
Миний нутаг сайхан гэж ухаж сэндийчээд
Моод хөөж байна гэж монгол ёс заншлаа сэгчлээд
Морин эрдэнэ адуун сүргээ танихгүй болтлоо хотжоод
Монгол минь гэж худал цурхирхаас ч цаашгүй бохир санаатнууд олширч дээ!
//copy//