Bulgan.nutag.mn Булган аймаг

Bulgan.nutag.mn Булган аймаг Булган аймгийн мэдээ мэдээллийн сайт

20/10/2025
17/10/2025

🇲🇳 Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. УИХ-ын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар НИЙТ ИРГЭН, УЛСЫН АШИГ СОНИРХОЛ юм.

⚖️ Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийгээ умартаж, хэсэг бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдаж байна.

📌 Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхын санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдэе.

🏛️ УИХ-ын даргын ажлыг хийхдээ би үзэл бодлоо ил тод, тов тодорхой илэрхийлж Гурван төгөлдөршлийн үзэл санааг дэвшүүлж, хэрэгжүүллээ. Олонхын бүлгээс санал болгож УИХ-ын даргаар сонгогдож ажилласан хэдий ч УИХ-ын үйл ажиллагаанд бусад нам, эвслийн бүлгийн оролцоог жигд хангахад ихээхэн анхаарч ажилласныг тухайлан тэмдэглэе.

📣 УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа.

✅ Бид жил гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж, УИХ-ын илүү цомхон бүтэцтэй боллоо.

✅ Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор УИХ-ын гишүүдийг 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Үүний үр дүн гарч,
Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад байна.
✅ Энэ чуулганаас эхлэн УИХ-ын цомхон шинэ бүтэцтэй ажиллах болсон.
✅ Шинэтгэл хийгдсэн бас нэг асуудал бол төсвийн хэлэлцүүлэг юм. Төсөв хэлэлцэхэд хэт богино хугацаа зарцуулдаг байсныг больсон.
✅ Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

📌 Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно.

🇲🇳 Монгол Улс маань хөгжин дэвжиж, ард иргэдийн маань амьдрал өөдлөн дээшилж, ардчилсан парламентын засаглал улам батжин төгөлдөржих болтугай.

17/10/2025
16/10/2025

Багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна

13/10/2025

Дундад зуунд Францын нэгэн хотод эмэгтэйчүүд өглөө нөхрийнхөө өглөөний цайнд зөөлөн хор хийдэг байв. Орой нөхөр нь оройтож ирэхэд тэдэнд нь эсрэг үйлчилгээтэй эм өгдөг байсан. Энэ хор хүний биед үнэхээр аюултай биш байжээ.

Гэвч нөхөр гэртээ ирэхгүй, өөр газар хоноглох юм бол эсрэг эм өгөх хугацаа хойшилж, тэд толгой өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах, гутрах, өвдөх, бөөлжих зэрэг шаналалд автдаг байлаа. Нөхөр гэрээсээ холдох тусам өвчин нь улам дорддог байв. Харин эцэстээ гэртээ ирэхэд нь, өөрөө мэдэлгүйгээр эхнэр нь эсрэг эмийг өгч, хэдхэн минутын дараа бие нь сайжирдаг байжээ.

Ингэж аймшигтай арга хэрэглэн эрчүүдийг гэрээсээ холдох нь өвчин, шаналал авчирдаг гэж итгүүлж, улмаар тэд гэр орондоо, эхнэртээ улам бүр дасацгаасан байна.

12/10/2025
12/10/2025

АНУ-ын Техас мужийн 12 настай охин өөрийн гөлөг өө аврахын тулд аймшигтай байдалд оржээ. Ээж нь утсанд нь хариу өгөхгүй, харин түүний гөлөг нүдэн дээр нь үхэж байв.

Самгардсан тэрээр шийдвэртэйгээр машины түлхүүр авав. Тэр урьд нь хэзээ ч машин барьж үзээгүй ч жолоо барьж хамгийн ойрын мал эмнэлэгт бараг 1 милийн зайтай очоод байхдаа ард нь цагдаагийн машины гэрлэн дохио анивчихад л зогсжээ.

Түүнийг зогсоосон цагдаагийн офицер юу болоод байгааг шууд л ойлгов. Ямар нэгэн бодолгүйгээр тэрээр гөлөгийг авч мал эмнэлэг рүү авч явав. Түүний сэтгэн бодох чадварын ачаар гөлөг амь аврагджээ.

Гэм хийснээ ойлгосон охиныг дараа нь ээжийнх нь ажил руу аваачжээ. Явахынхаа өмнө цагдаагийн офицер ээжид нь хандан:

Ер нь би танд лекц ярьж өгөх ёстой ч та маш сайн хүүхэд өсгөж байна. Хатагтай та үнэхээрийн гайхалтай, хүчтэй, ухаантай бүсгүйг өсгөжээ. Тэр охиныг хэдэн жилийн дараа замын аль талаар жолоо барих ёстойг мэддэг болно гэдэгт л итгэцгээе гэж хэлжээ. 😱😱😱

10/10/2025
10/10/2025

2021 оны дөрөвдүгээр сард исэлдсэн нүүрсний олон улсын жишиг үнэ буюу Австралийн эргийн ханш нэг тонн нь 90–120 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан тухай баримт байна. Гэвч энэ үед Монголын зарим компанийн зүгээс БНХАУ-ын талтай нэг тонн нүүрсийг ердөө 8 ам.доллараар, нийт 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Ийнхүү уг гэрээний улмаас улсын эдийн засагт 11.2 сая ам.доллар буюу ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн хохирол учирсан байж... http://www.bolod.mn/News/265187.html

09/10/2025
07/10/2025
06/10/2025

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bulgan.nutag.mn Булган аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bulgan.nutag.mn Булган аймаг:

Share

Category