Taivanaas Taivan

Taivanaas Taivan #ТайванАмьдралыгТаБүтээнэ

#Тайванаас
🎨🎬💗💪

29/08/2026
27/08/2026

25/08/2026
20/08/2026
18/08/2026

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ!

Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, сав зэрэг нь хүнс, унд хадгалах зориулалттай биш бөгөөд ус, сүү, айраг, тараг зэрэг хүнстэй удаан хугацаанд хүрэлцэх үед химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлтэй байдаг. Ялангуяа нарны гэрэл, өндөр температур, олон дахин ашиглалт нь энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс ус, сүү, айраг болон бусад цагаан идээг хадгалах, тээвэрлэхдээ хүнсний зориулалтын 304/316 маркийн зэвэрдэггүй ган сав, шилэн сав, бүрээс нь гэмтээгүй паалантай сав, уламжлалт модон хөхүүр, хүнсний зориулалтын тэмдэглэгээтэй сав ашиглахыг зөвлөж байна.

09/08/2026

Хөтөлбөрийн материал авах сүүлийн хугацаа: 2026.08.10-23:59!!! https://form.jotform.com/zorigfoundation/dsc-2026-application

Өнгөрсөн жил DSC буюу Ардчиллын зуны зусланд хамрагдсан нь миний хувьд гаргасан хамгийн зөв шийдвэр байсан.

Миний бодлоор энэ хөтөлбөр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг ойлгож, нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийг хүсдэг бүх залууст зориулагдсан.

DSC надад шинэ мэдлэг, шинэ танилуудаас гадна аливааг өөр өнцгөөс харж, өөрийн үзэл бодлоо эргэцүүлэн бодох боломж өгсөн. Тиймээс оюутан байх хугацаандаа DSC-д заавал хамрагдаарай гэж чин сэтгэлээсээ уриалж байна.

Хөтөлөрийн материал авах сүүлийн хугацаа 2026.08.10-23:59 https://form.jotform.com/zorigfoundation/dsc-2026-application

23/07/2026

Манай нэвтрүүлгийн тусгай дугаар энэ долоо хоногт TenGer TV-р та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Зочноор уригдсан Доктор М.Саранзаяа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын London South Bank University-ийн Бизнесийн сургуулийн менежментийн ахлах багш бөгөөд сургуулийнхаа гадаад харилцааны албаны дарга хийхээс гадна МВА хөтөлбөрийнх нь захирлаар ажилладаг. 1892 онд байгуулагдсан Английн энэ их сургууль дотроо 8 салбар сургуультайгаас гадна 10 жилийн сургууль, өөрийн технологийн коллежтэй, нийт 10 мянган эрдэмтэн багштай боловсролын аварга том институт ажээ. Сараа доктор энэ 10 мянган багш нараасаа шалгаран сургуулийнхаа "Оны шилдэг багш"-аар тодорч шагнуулжээ.

Шинэ дугаарыг 7 сарын 23-ний Пүрэв гарагийн 21 цаг, 7 сарын 24-ний Баасан гарагийн 18 цаг, 7 сарын 25-ны Бямба гарагийн 19:30 цаг, 7 сарын 26-ны Ням гарагийн 22 цаг цагаас тус тус хүлээн авч үзээрэй!

 #тэтгэлэг
09/07/2026

#тэтгэлэг

Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр 2026-2030 оны тэтгэлэгт шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл нээгдлээ.

“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаас хойш өнгөрсөн 7 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан одоогоор нийт 133 оюутанд тэтгэлэг олгосон байна. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан, 2022 онд 30 оюутан, 2023 онд 33 оюутан, 2024 онд 16 оюутан, 2025 онд 15 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 30 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутнууд суралцаж байна.

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:
-Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
-Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;
-Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
-Багаар ажиллах чадварт суралцах;
-Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2026-2030 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2026 оны 07 сарын 06-нд эхэлж 07 сарын 17-ны 23:59 цагт хаагдана.

Хэн хамрагдаж болох вэ?
-Монгол улсын 17-18 настай иргэн
-Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
-Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,
-Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат
1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог.

Бид бүртгэлд шаардагдах зүйлс болон бусад мэдээллийг фэйсбүүк хуудас дээрээ оруулсан байгаа.

Өргөдөл илгээх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdB_pwcnLCYifty_Re5HE3w8hdc76vGSu-0cKk-4cq9syTfKA/viewform?usp=header

08/07/2026

Япончууд яагаад урт насалдаг вэ?
Япон бол дэлхийд хамгийн урт наслалттай улсуудын нэг. Гол ялгаа нь тэдний удамшил биш, харин тэдний өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаас шууд шалтгаалдаг.
1. Япончууд өдөр тутмын хоол хүнсэндээ натто, тофу, мисо, загас, жимс, ногоон цай, хүнсний ногоо зэрэг эрүүл мэндэд хэрэгтэй хүнсээ түлхүү хэрэглэдэг. 93000 хүнийг 15 жил ажигласан судалгаагаар исгэсэн шар буурцаг их хэрэглэдэг хүмүүс зүрх судасны шалтгаанаар нас барах магадлал бага байсан. Яагаад гэвэл натто доторх Наттокиназа гэдэг фермент нь цусны бүлэнг задалж, даралт бууруулдаг гэдэг нь тогтоогдсон.
2. Далайн замаг япон хоолны салшгүй хэсэг. Эрдэс, кальци, эслэг, иодоор баялаг. Ялангуяа иод нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй. Монгол хүнд далайгаас хол байдгаас байнга дутдаг чухал эрдэс.
3. Давс бага хэрэглэдэг. Нагано муж хамгийн урт наслалттай болсон нь давсаа зорилготойгоор бууруулсантай холбоотой. Урьд нь давс ихтэй даршилсан ногоо их хэрэглэдэгээс болж цус харвалт өндөр байсан ч давсны хэрэглээг хэмжиж, багасгаж эхэлснээр цусны даралт ихсэлт огцом буурсан.
4. "Хара хачи бу" зарчим буюу 80% цадсан үедээ хооллохоо зогсоох. Хэт их идэхгүй байх нь эрүүл байхтай шууд холбоотой гэдгийг судалгаа харуулсан. Одоо зуны цагт Монголчууд хооллолт, махны хэрэглээгээ багасгаж, сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь эрүүлжиж авах нэг боломж юм.
5. Байнгын идэвхтэй амьдрал. Өдөр бүр алхах, дугуй унах, гадна орчноо цэвэрлэх зэргээр өдөр тутамдаа хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг илүүд үздэг.
6. Таргалалтын түвшин дэлхийд хамгийн бага орнуудын нэг. Энэ нь амьдралын хэв маягтай холбоотой өвчнүүд болох чихрийн шижин, элэг өөхлөх, зүрх судасны өвчин бага байх шалтгаан болдог.
7. "Нинген док" буюу эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийлгэдэг. Үзлэг оношлогоонд хамрагдаж, өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх маш чухал.
8. "Икигай" буюу амьдралын зорилготой байх ойлголт. Зорилготой хүмүүс илүү урт наслаж, эрүүл байх нэг шалтгаан гэдгийг судалгаа баталсан.
9. Сахар бага хэрэглэдэг. Япончууд сахрын хэрэглээ бага, амттан нь хамаагүй бага сахартай байдаг. Цусан дахь сахрын огцом хэлбэлзэл багатай байх нь нойр булчирхай, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
10. Нийгмийн харилцаа. Окинава мужийн ахмадууд "моаи" гэдэг насан туршийн найз нөхдийн бүлэгтэй байдаг. Идэвхтэй нийгмийн харилцаа, ганцаардлаас ангид байх нь стрессийг бууруулж, наслалтыг уртасгадаг гэдэг нь батлагдсан.
Эдгээр бол зөвхөн миний анзаарсан, олж мэдсэн зүйлс бөгөөд бусад олон хүчин зүйлс байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Бид ч гэсэн эдгээрээс суралцаж, хэрэгжүүлэх боломжтой юм шүү гэсэн санаагаар өөрийн мэдсэнээ нэгтгэн бичлээ.
(Зураг: Токио хот, Минато дүүрэг - 2026 оны 6 сар)

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Taivanaas Taivan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Taivanaas Taivan:

Shortcuts

Share