19/07/2025
Энэ хүн 62 настай. Эд эрхтнүүд нь 37 настны хэмжээнд эрүүл саруул яваа. Dave Pasco-гийн ноухаунаас хүргэе:
1. Дасгал хийхгүйгээр эрүүл байлгана гэдэг бүх бараа, эмчилгээг хулхи гэж ойлгоорой. Үхэр өдөржин хивдэг шиг та дасгалаа өдөржин мэрж хий. 45 минут тутамд 10 удаа босч суу.
3. Аль болох өрхийн тариаланд ургуулсан эрүүл хүнс ид. Сайн чанарын мах ид. Шар тос ид. Цусны шинжилгээгээ өгөөд өөрт хэрэгтэй байгаа витамин, эрдэсээ нэмэлтээр тогтмол уу. Энэ хүн өөрөө бол өдөрт 100 гаруй витамин бэлдмэл нарийн төлөвлөгөөтэй уудаг.
4. , 3 тогтмол уу. Хангалттай олон судалгаа үүнийг баталдаг. Булчин, тархи, зүрх, биеийн ерөнхий үрэвсэл дарахад хэрэгтэй.
5. Өдөрт найман цагийн нойр заавал авч байгаа. Орон дотроо хөлбөрч өнгөрөөсөн цагийг тооцохгүй шүү. Сэрүүн орчинд хүн сайн гүн унтдаг. Нойр сайн байж гэмээнэ зүрх судасны өвчнөөс хол байдаг.
6. Хүнд метал. химийн хорт бодис биед нэвчихээс аль болох зайлсхий. Бидний лаг дэлхийн брэнд гэж боддог маш их бүтээгдэхүүн хортой нэгдэл өндөр хэмжээнд агуулдаг. Буурай орнуудруу дүрэм журам сул учраас бүрч хортой юм экспорт хийдэг.
7. Саунд болж өгвөл ойр ойрхон сууж бай. 30, 40 минут нийт байхад болно. Зөнөх өвчин, харвалт, зүрхний шигдээс, сэтгэл зүйн эмгэгүүдээс сайн сэргийлдэг.
8. Хүйтэн шүршүүрт ойр ойрхон орж байгаарай. Бага багаар хүйтэн болгож орсоод байгаад чаддаг болно. Зүрх судас, хоол шингээлт, дархлаа сэргээлт, аз жаргалын гормонуудын ялгаралт зэрэгт сайн нөлөөтэй.
ShineWay Life