Newswall.mn

Newswall.mn Эх сурвалжийг эрхэм болгоно www.newswall.mn сайт нь сэтгүүл зүйн үндсэн шаардлага хангасан, эх сурвалжтай, чанартай, үр өгөөжтэй, бодит мэдээллийг хүргэнэ.

15/07/2025

“ТЭНГЭР ТАЙЛАЛ ХОЛБОО” ТББ-ЫН ТЭРГҮҮН, ЗАЙРАН У.ХОСБАЯР: Эх дэлхий уул хайрханаа дээдлэн тахин шүтэхдээ байгальд олон жилийн турш шингэж алга болдоггүй хадгийг уях болон элдэв идээ ундаа өргөж бохирдуулахгүй байхыг уриалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээҮндэсний их баяр наадмыг тохиолдуу...
15/07/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,
Үндэсний их баяр Наадам – Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монголын харилцаа найрсаг шинж чанартай гэдгийг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Москва хотноо Та бидний хийсэн уулзалт бүрэн нотолж байна.

Та бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхан болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй.

Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

15/07/2025

Өдийг хүртэл Японоос 8,918,000,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл олгосон байна!!

Японоос Монголд үзүүлсэн буцалтгүй тусламжыг Японы мэдээнүүдээс олж ухаж нэгтгэв:

🏗️ Үндсэн байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт

- Япон-Монголын боловсролын эмнэлэг (Улаанбаатар)

- Бага, дунд сургуулийн барилгууд (Улсын хэмжээнд 59 сургууль, 729 хичээлийн байр, танхим барьсан)

- Улаанбаатар хотын Нарны зам дагуух Нарны гүүр

- Говь ноолуурын үйлдвэр (Японы буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдсэн анхны томоохон төсөл (1977он)

- Үр тарианы агуулах, цагаан идээ боловсруулах, мах боловсруулах үйлдвэр

- Галын машин, хог ачигч машины нийлүүлэлт

-Шинэ нисэх онгоцны буудал барихад үзүүлсэн дэмжлэг

- Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл, тэтгэлэгүүд

- Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт төсөл

- Өвс ногоо, ургамлын үрийн буцалтгүй тусламж (596 төсөлт ажил)

- Гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах төсөвт төлөвлөгөө

- Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх төслүүд

-Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төлөвлөгөө

- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх/байгаль орчныг хамгаалах хоёр шатлалт зээл

Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийг нийт 8 тэрбум иенийн зээлээр дэмжсэн

-Нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлсэн

Буцалтгүй тусламж: 125.4 тэрбум иен

Хөнгөлөлттэй тусламж (иенийн зээл): 182.9 тэрбум иен

Техникийн хамтын ажиллагаа: 55.7 тэрбум иен

Нийт дүн: 364.1 тэрбум иен

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд ...
15/07/2025

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 513 алба хаагч томилгоожин ажиллаж байна.

Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг өгч, хориглосон тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулан, аялагч, амрагчдад зориулсан зөвлөмжийг тухай бүрт хүргэж байна. https://newswall.mn/?p=98362

13/07/2025

Хослон цэнхэртэх …

13/07/2025

Шинэ Арслангийн маань аав, ээж хоёр жаргаж дуулж байна аа❤️❤️❤️ Азтай төржээ ❤️❤️❤️

76 жилийн дараа Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнай улсын наадмын түрүүг авч “Улсын арслан” цол хүртсэн билээ❤️❤️❤️❤️❤️

Үндэсний их баяр наадмаар улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх магадлалтайг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна....
13/07/2025

Үндэсний их баяр наадмаар улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх магадлалтайг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Үүнтэй холбоотойгоор наадмын өдрүүдэд ч уг өвчний дархлаажуулалтыг өрнүүлж байгаа юм. Долдугаар сарын 12-17-ны өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийх байршлуудыг танилцуулъя. https://newswall.mn/?p=98357

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм...
13/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн анхны айлчлал өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Их тэнгэр” цогцолбор дахь өргөө гэрээсээ үдлээ.

Төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцлоо.

Энэ айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал боллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа манай улсад хийлээ.

Тэр бээр Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байсан юм.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. https://newswall.mn/?p=98354

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Канад Улсын нийслэл Оттава хотын ...
13/07/2025

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Канад Улсын нийслэл Оттава хотын төв дэх “Оттава” тэмдэг болон дэлхийн хамгийн том хүрхрээнүүдийн нэг болох Канадын Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүлжээ. https://newswall.mn/?p=98348

MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх ...
13/07/2025

MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Э.Батмагнайн цолыг нэг тэрбум төгрөгөөр мялаана гэдгээ мэдэгджээ.

Тэрээр “Сүүлийн жилүүдэд нутгийн залуу бөхөө дэмжиж, дээлийн захыг нь мушгиж ирлээ. Хонгор нутгаас маань 76 жилийн дараа улсын наадмын түрүү бөх тодорсонд магнай тэнийн баярлаж сууна. Шинэ арслангийнхаа амжилтыг нэг тэрбум төгрөгөөр мялааж, улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрч, түмэн олноо баярлуулахыг хүсэн ерөөе” гэв. https://newswall.mn/?p=98343

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Newswall.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newswall.mn:

Share

Category