
31/03/2024
Сайн байцгаана уу.Манай ажилтан фэйсбүүкээ хакардуулсан.Бүх таньдаг хүн рүү доорх шиг чат бичээд нэлээдгүй хүмүүсээс мөнгө авсан байна.Өнөөдөр манай дунд охин луу судалгаа бөглөөд 100.000к аваарай гэж чат ирсэн байна. Ер нь чатаар мөнгө гуйж байгаа бол заавал утас руу залгаж чат бичсэн эсэхийг шалгаарай.Өмнө нь над руу чат ирж дотны найзын нэрийг бичээд маш яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь , явуулсан данс руу мөнгө хийх гэсэн өөр хүний данс нэр байхаар нь тодруулж асуух гээд найзруугаа залгасан биш байсныг мэдэж байсан. Хэн нэгнээс ямар нэгэн линк ирвэл болгоомжтой байцгаагаарай линк дээр дархад л фэйсбүүкээ хакардуулах маш том эрсдэл байна шүү!!!!!!!