today.mn

today.mn Өдөр тутмын мэдээ мэдээллийг today.mn сайтаас

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллааСүхбаатар дү...
30/06/2025

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, "Эхлэл брэнд" ХХК тус газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр “Эхлэл брэнд” ХХК-д албан ёсоор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг гардууллаа.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл Улаанбаатар хот алдагдсан өмч буюу бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байсан өмч хөрөнгүүдээ эргүүлэн олж авах ажлуудыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга байсан. Тухайн барилга ашиглалтад ороод 73 жил болсон ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдааг тэгш, хүртээмжтэй, шударга өрсөлдөөний зарчмаар зарласан. Манай үндэсний компани "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр газрыг худалдан авсан. Тус компани газрын төлбөрийг төлсөн. Нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 27-ны өдрийн 910 тоот захирамжаар “Эхлэл брэнд” ХХК-д дээрх газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээг гардууллаа. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. Мөн нийслэлээс энэ төрлийн алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

"Эхлэл брэнд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа “Нийслэлийн зүгээс олон нийтэд жишиг болсон нээлттэй дуудлага худалдааг зарласан. Энэхүү дуудлага худалдаагаар худалдаж авсан 3150 ам.метр газар дээр өвөрмөц дизайнтай орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламж сүндэрлүүлнэ. Үүнтэй адил олон нийтэд нээлттэй дуудлага худалдаа цаашид ч жишиг болоосой гэж хүсэж байна. Монгол Улсын хөгжилд төр, хувийн хэвшил хамтран жишиг болсон ажил гүйцэтгэхийг зорьж байгаа” гэсэн юм.

ТӨРИЙН ХУТГУУР ХАР МУУР АМУНДРАЛ. Оюун-Эрдэнийг сандлаас нь буулгасан хүү болоод хүүгийнх нь хайрт бүсгүйнх нь зургийг с...
18/06/2025

ТӨРИЙН ХУТГУУР ХАР МУУР АМУНДРА
Л. Оюун-Эрдэнийг сандлаас нь буулгасан хүү болоод хүүгийнх нь хайрт бүсгүйнх нь зургийг сошиалд дэлгэсэн бас сэвсэн нэгэн байж л таарна. Өнөөх түгжил нь тийм ч хол байсангүй бараг дэргэд нь шахуу байжээ. Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн хайртай бүсгүйтэйгээ “SEVEN” нугад очиход нь хөлөглөсөн вертолёт нь Оюун-Эрдэнийн зөвлөх Амундрагийнх байж. Мань Амундра залуу хосуудын өөрийнх нь онгоцоор ниссэн зургийг нь засгийн газрын түгжлүүдэд нь өгсөн байгаа юм. Ингээд л залуу хосуудын хайр дурлал бас тансаглал нь сошиалд сэвэгдээд ерөнхий сайдын суудал ганхаж эхэлжээ. М. Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байхдаа урваж байсан Л. Оюун-Эрдэнэд ёстой л нөгөө “Karma is real” гэдэг нь болчихсон бололтой юм. Баатар ахынх нь бизнесийн бат хамтрагч өөрийнх нь үнэнч зөвлөх гэгдэж байсан Амундра хоёууланг нь тонгорчихоод ор сураггүй алга болчихжээ. 15-н давхрын ах “HERO” Баатар нь ихээхэн ууртайгаар төрийн хар муур, хар хутгуур Амундрагийн араас эрэл сурал болж байгаа гэнэ билээ. Хамгийн том ахад нь өнөөх бичлэг нь хүрчихсэн болохоор ерөнхий сайдаас өөрөөс нь асуу гэдэг үг том ахын амнаас унасан байж таарна. Ямар ч байсан Амундра төрийг хутгачихаад сэмхэн алга болоод нам бүгчихсэн нь бодит үнэн гэдгийг баттай эх сурвалж хэлж байна. Хамгийн ойрхон хүн нь хажуугаас нь бүлчихсэн болохоор экс ерөнхий сайд ихээхэн бухимдангуй яваа гэнэ билээ.

"Хуурамч намтраар хуулийг туучсан Х.Булгантуяа"УИХ-ын дэд даргын суудалд тохирох уу?Монголын улс төр өнөөдөр хэрүүлийн т...
29/05/2025

"Хуурамч намтраар хуулийг туучсан Х.Булгантуяа"

УИХ-ын дэд даргын суудалд тохирох уу?

Монголын улс төр өнөөдөр хэрүүлийн талбар болон хувирч, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа ч МАН дотор аль хэдийн сайдын суудалд “мацагчид” хурд аван гүйж байна.

Тэгвэл МАН-ын эмэгтэйчүүдийн квотыг төлөөлж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сайдын суудалд нэр дэвшихээр улайрч байгаа маргаан дээд цэгтээ хүрч байна. Гэхдээ түүний энэ хүсэлд эрх зүйн болон ёс зүйн үндэслэл тун чиг маруухан байна.

Залуусын итгэлийг хөсөрдүүлсэн сайд

УИХ-д анх залуусын итгэл, дэмжлэгийг хүлээн орж ирсэн Х.Булгантуяа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилогдсон ч богино хугацаанд ажиллахдаа гаргасан бодлогын алдаа нь салбарын мэргэжилтнүүдийн итгэл найдвар, залуучуудын хөгжлийн бодлогыг уландаа гишгэсэн явдал болсон.

Түүний шийдвэрээр Залуучуудын хөгжлийн төвүүдийг орон нутгийн засаг даргын мэдэлд шилжүүлж, улс орны ирээдүй болсон залуусын асуудлыг орхигдуулсан “харалган” шийдвэр байсан. Энэ нь түүнийг зөвхөн албан тушаалд бус, итгэл найдвартай хэрхэн харьцдаг хүний бодит жишээ болохыг харуулна.

Хуурамч намтар ба ашиг сонирхлын зөрчил

Х.Булгантуяа өөрийгөө АНУ-ын Иелийн их сургуулийг төгссөн, Дэлхийн банканд зөвлөхөөр ажилласан гэж танилцуулдаг ч үнэн байдал илт зөрүүтэй.

Түүний ээж Г.Оюунгэрэл Дэлхийн банкны Монгол дахь төсөлд менежерээр ажиллаж байхдаа охиноо хууль бус аргаар дадлагажигчаар авч, улмаар “зөвлөх” албан тушаалд байршуулсан нь Дэлхийн банкны сахилгын шийтгэлд хүргэсэн баримт нотолгоотой. Энэ нь эрх мэдлийн төлөө гэр бүлийн хүчээр хийсэн ёс зүйгүй үйлдэл гэдгийг харуулж байна.

Нам дотроо эрх мэдлийн тэмцэл ба эмэгтэйчүүдийн эрх ашиг

Намын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж буй Х.Булгантуяа бол бодлогын улстөрч бус, зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэгч гэдгийг намын зарим шударга хүмүүс хэлдэг.

Л.Оюун-Эрдэнийн квотоор дэвшсэн энэ эмэгтэй нам дорх улстөрч эмэгтэйчүүдийн бодит оролцоог хуурмаг болгож, нам доторх эмэгтэйчүүдийнхээ итгэлийг алдсаар байна.

Ёс зүйн босго давахгүй сайд горилогч

УИХ-ын дэд даргын албан тушаал бол МАН эмэгтэй улс төрчдөө дэмжсэн агуулга байсан.

Гэтэл Х.Булгантуяагийн хувьд дахин сайд болох дамжлага болон хувираад байна. Түүний хувьд ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй, тэр дундаа намын дарга шигээ хуурамч намтар, гэр бүлийн нөлөөнд хэтэрхий их найдсан улстөрч гэдэг нь илэрхий болжээ. Сайд л болбол бусад нь яах вэ?

Монголын улс төрд шударга ёс, мэргэшил, ёс зүй ус, агаар мэт амин чухал байхад Х.Булгантуяа шиг хууль бус, ашиг сонирхолд автагдсан улстөрчдөөр дүүрсэн нь эрх баригч МАН-ын шинэ төрх үү? эсвэл Сайд л болбол бусад нь хамаагүй юу?

📌Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчий...
29/05/2025

📌Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя.

🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү...Сүүлийн өдрүүдэд ерөнхий сай...
27/05/2025

🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү...
Сүүлийн өдрүүдэд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохгүй үлдэхийн тулд юу эсийг хийж байгаа бололтой. Өөрийн холбоотой шуугианыг дарахын тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь гэж найзуудаараа бичүүлээд эхэлсэн ч гэх яриа байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 18 ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ.

Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно хэмээн Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгэхээр Үндсэн хуулиараа бид 2027 онд шинэ Ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Харин Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхэллээ. МАН-ын дийлэнх гишүүн нь улс төрийн шийдвэр гаргачихаад байхад, орлогоо нотол гэж шаардаад байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аль алийг нь эс үйлдэж гүлдийж үлдэх гэж гүрийсээр 10 гаруй хоногийг ардаа үджээ.

Ч.Ганжавхлан: Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд бүгд зайлмаар юм байна даа. Бүүр цагаандаа гарцын байна‼️
15/05/2025

Ч.Ганжавхлан: Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд бүгд зайлмаар юм байна даа. Бүүр цагаандаа гарцын байна‼️

15/05/2025

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн худаа битгий худлаа ярь‼️

15/05/2025

Д.Мөнх-Эрдэнэ: Засгийн газрын сайд нар бүсийн чуулган нэрээр архидаж, покер тоглодог‼️

15/05/2025

Л.Гантөмөр: Би хариулахгүй гэж байна холд‼️

26/04/2025

Nandin Erdene Iron Fist .vs. Tanavat Likit
Маргааш орой 18:00 цагт MBank Arena-д тулалдана.
Тасалбарыг portal.mn -ээр худалдаж байна.

Address

Ulaanbaatar
13120

Alerts

Be the first to know and let us send you an email when today.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to today.mn:

Share