Gargal News

Gargal News GargalNews

НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭТүгжрэлийг бууруулах хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу...
11/09/2025

НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ

Түгжрэлийг бууруулах хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицеруудын ордон чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, автобусны дундаж хурд нэмэгдсэн.
Жишээлбэл: М:1 “5 шар- Офицеруудын ордон” чиглэлийн автобусны нэг рейсийн зарцуулах хугацаа 110 минут байсан бол автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болсноор 80-90 минут болж багассан.
Цаашид дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнд:
1. 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
2. Офицеруудын ордон- Ботаник /Цагдаагийн академийн өргөн чөлөө/
3. Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
4. Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
5. Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
6. 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсд...
10/09/2025

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн зочид төлөөлөгчид, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн салбар комисс, Нийслэлийн удирдлагууд, Улс төрийн намууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 30 дахь жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.

📣📣📣Тарваган тахал өвчний нөхцөл байдлын мэдээ
09/09/2025

📣📣📣Тарваган тахал өвчний нөхцөл байдлын мэдээ

НАМ, ЭВСЭЛД 2026 ОНД ОЛГОХ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООЛООСонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.09.09)-ий...
09/09/2025

НАМ, ЭВСЭЛД 2026 ОНД ОЛГОХ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.09.09)-ийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.

Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, УИХ-д тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.

Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.
Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны 5 дугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.

Нам, эвсэлд 2026 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг хүснэгтээр үзүүллээ.

ДУУ ХӨГЖИМД ДУРТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА“Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ  нь нийслэлийн ЕБС-ийн дунд, ахлах ангий...
09/09/2025

ДУУ ХӨГЖИМД ДУРТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА

“Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ нь нийслэлийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний соёл урлагийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх зорилгоор “Нээлттэй тайз” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн “Хүүхэд хөгжлийн төв” байгуулан, 10-15 насны хүүхдүүдийг дараах чиглэлээр сургалтад хамруулахаар элсэлтээ зарлаж байна.

Элсэлт явагдах хугацаа: 2025 оны 09-р сарын 12,13-ны өдрүүдэд

Цахимаар бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSckigfMCDXMNGPfJKWjPSCRTE7AEtH-eFJGHEmhmxg54FHrdQ/viewform

ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 11 УУЛЗВАРТ ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭНЭНийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар т...
08/09/2025

ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 11 УУЛЗВАРТ ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭНЭ

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр богино болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба хамтран уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс эхлүүллээ.
Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцоллоо. Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, АЙМГААС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛААӨнөөдрийн байдлаар тус аймагт тарваган тахал өв...
07/09/2025

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, АЙМГААС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Өнөөдрийн байдлаар тус аймагт тарваган тахал өвчний 22 тохиолдол батлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

1️⃣ 9-р сарын 15-ны өдөр хүртэл ЕБС болон СӨБ цахимаар хичээллэнэ.
➡️ Менежер, багш нар арга зүйн зохион байгуулалт хийж ажиллана.

2️⃣ Өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд Мөрөн суманд хатуу хөл хорио тогтооно.

3️⃣ Багш, ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, амны хаалт хэрэглэнэ.

4️⃣ Цэвэрлэгээ, ариутгалын ажлыг тогтмол хийх.

5️⃣ Олон нийтийн ажлыг зохион байгуулахгүй.

6️⃣ Хүүхдийг цуглуулахгүй байх.

❗Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолбо...
07/09/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” гэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Эрхэм хүндэт зочид мөн эрийн гурван наадам, шагайн харваа, монгол үндэсний дуу хөгжим, бүжиг бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.

🇲🇳 Эрдэнэтэд шинэ орд илэрчээ.Эрдэнэт Овоо ордоос  10 хүрэхгүй км-т, урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй,...
07/09/2025

🇲🇳 Эрдэнэтэд шинэ орд илэрчээ.

Эрдэнэт Овоо ордоос 10 хүрэхгүй км-т, урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 1.1 сая тонн цэвэр зэсийн Оюут хэмээх шинэ ордыг илрүүллээ.

Энэ ордын нээлтийг өнөөдөр Ерөнхий сайд нээлээ.

Уг ордыг манай улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд бие даан өөрсдөө 2023 оноос хайгуул хийжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Г. Занданшатар “Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд буюу монголын геологичид бие даан 2023 оноос Оюут төслийн талбайд хайгуул хийж, энэхүү шинэ ордыг нээсэнд талархал илэрхийлье.” гэж хэллээ.

Эрдэнэт монголчуудыг “тэжээсээр” ирсэн. Цаашид ч тэжээх нь ээ.

Амралтын өдрийн гоё мэдээ.  Турк улс Монголд хавдрын шинэ эмнэлэг барихад тусална.Энэ өдрүүдэд манай улсад Турк улсын Эр...
07/09/2025

Амралтын өдрийн гоё мэдээ. Турк улс Монголд хавдрын шинэ эмнэлэг барихад тусална.

Энэ өдрүүдэд манай улсад Турк улсын Эрүүл мэндийн сайд Камел Мемишоглу албан айлчлал хийж байна.

Энэ оны 1-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлах үеэр энэ асуудал хоёр улсын ерөнхийлөгчийн түвшинд яригдсан юм.

Турк Улс нь хавдар судлал, эмчилгээний чиглэлээр бүс нутагтаа тэргүүлдэг, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд очсон билээ.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар ...
05/09/2025

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр богино болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цагийн үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба хамтран уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гараг буюу 9-р сарын 8-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцоллоо. Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийл...
05/09/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gargal News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gargal News:

Share