TV mongolia

TV mongolia News Mongolia

10/06/2026

Ийм үйлдэл дээр төрийн наадам өнжүүлнэ гэдэг арай харамсалтай. Чацтай арслан даа. Жалга довны үзэл гэдэг нь болсон юм болов уу? Ер нь ямар хүмүүс шийдвэр гаргадаг юм бэ?

Зэс хайлуулах үйлдвэрийг Хятадын “Эн Эф Си” компани барих ньhttps://ezasag.mn/index.php?newsid=541Тус компани дэлхийн зэ...
10/06/2026

Зэс хайлуулах үйлдвэрийг Хятадын “Эн Эф Си” компани барих нь
https://ezasag.mn/index.php?newsid=541
Тус компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцжээ. Түүнчлэн уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани аж. See less

10/06/2026

Энэ бүр арай шүү‼️‼️Бүгдийг хураах хэрэгтэй‼️Өдөр ТҮЦ-ний араас гэнэт гарч ирэд настай хүнийг дайрч унагаасан‼️ОРК-уудын хотод ТҮЦ, энэ хоёр шиг хэрэггүй юм байхгүй‼️‼️

Монголчууд тэднийг, бас тэдний үр хүүхдийг, хүргэн бэрүүдийг нь үе удмаар нь тэжээж ирсэн‼️‼️УИХ-ын дарга асан М.Энхболд...
10/06/2026

Монголчууд тэднийг, бас тэдний үр хүүхдийг, хүргэн бэрүүдийг нь үе удмаар нь тэжээж ирсэн‼️‼️УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анар Монгол банкны тэргүүн дэд eрөнхийлөгч болох юм байна‼️‼️Монголчууд хэзээ нэг МАН-аас салж ясаа амраах юм бол‼️‼️

Арай л дэндүү юу !!!Төрийн мөнгө төрлийн “хоол” юм уу, Б.Баттулга захирал ааӨндөр цалин авсан хийх ажилгүй, хөлөө ачсан ...
10/06/2026

Арай л дэндүү юу !!!

Төрийн мөнгө төрлийн “хоол” юм уу, Б.Баттулга захирал аа
Өндөр цалин авсан хийх ажилгүй, хөлөө ачсан хамаатан саднаараа байгууллагаа бүрдүүлсэн гэнэ. Тус газарт эрх ямба эдэлж буй хурган боссууд болох Б.Сайнзаяа, С.Номин нар нь Б.Баттулга захирлын садан төрлийн хүмүүс. Түүгээр ч тогтохгүй эхнэрийнхээ үеэл Б.Шагайхүү, А.Сайнбаяр гэх залуучуудыг багтаа авч төрийн мөнгөөр угжиж буйг баримтаар гаргаж болохоор байна
https://ezasag.mn/index.php?newsid=539

МЭДЭГДЭЛ“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа болон "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалты...
09/06/2026

МЭДЭГДЭЛ

“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа болон "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийн зүгээс үндэслэлгүй, илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж буйтай холбогдуулан албан ёсны мэдэгдлийг хүргэж байна.

Төрийн мөнгө төрлийн “хоол” юм уу, Б.Баттулга захирал ааӨндөр цалин авсан хийх ажилгүй, хөлөө ачсан хамаатан саднаараа б...
09/06/2026

Төрийн мөнгө төрлийн “хоол” юм уу, Б.Баттулга захирал аа

Өндөр цалин авсан хийх ажилгүй, хөлөө ачсан хамаатан саднаараа байгууллагаа бүрдүүлсэн гэнэ. Тус газарт эрх ямба эдэлж буй хурган боссууд болох Б.Сайнзаяа, С.Номин нар нь Б.Баттулга захирлын садан төрлийн хүмүүс. Түүгээр ч тогтохгүй эхнэрийнхээ үеэл Б.Шагайхүү, А.Сайнбаяр гэх залуучуудыг багтаа авч төрийн мөнгөөр угжиж буйг баримтаар гаргаж болохоор байна.
https://ezasag.mn/index.php?newsid=539

УИХ-ын даргад “Хүнсний хувьсгал”-ыг мөнхжүүлэх санал гаргалааhttps://ezasag.mn/index.php?newsid=534Арилжааны зээлийн хүү...
09/06/2026

УИХ-ын даргад “Хүнсний хувьсгал”-ыг мөнхжүүлэх санал гаргалаа
https://ezasag.mn/index.php?newsid=534
Арилжааны зээлийн хүү жилийн 18-20 хувь байгаа нөхцөлд 3-4 дахин бага хүүтэй санхүүжилт олгож буй нь бизнесийн томоохон дэмжлэг гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тодотгосон. Тэрбээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсож, тэдний санаа бодолд тулгуурлан шийдвэр гаргах бодлого баримтлан ажиллаж буйгаа онцолж байв. “Хүнсний хувьсгал” ТББ-ынхан хүнсний хувьсалыг мөнхжүүлэх санаачилга гаргаж, хууль батлуулах хүсэлтэй байгаа УИХ-ын даргад уламжилсан. See less

Гитарчин Өөжгий: Панчааны талаар өөрийн бодлоо бичсүү.Манайхны зарим тоглолтын панчаан арай л удаан, арай л олон нөхдүүд...
08/06/2026

Гитарчин Өөжгий: Панчааны талаар өөрийн бодлоо бичсүү.
Манайхны зарим тоглолтын панчаан арай л удаан, арай л олон нөхдүүд гарч ирээд, сүүлдээ бүр яриа дуу нь ихдээд, үзэгчдээ залхааж үндсэн хамтлаг, дуучнаа тоглох цагаас нь хумслах нь ердийн үзэгдэл боллоо.
Хурдын 30, Харанга 35 дээр ч бас тийм зүйл болсон.
Харин гадаадад яадаг вэ?
Панчааныг албан ёсны хэллэгээр бол Opening act – тоглолтыг нээж байгаа дуучин.
Support act – үндсэн одын өмнө тоглодог дэмжигч дуучин.
Заримдаа warm-up act гэж ч хэлдэг.
Тэд нар нь голдуу Headliner буюу үндсэн хамтлаг дуучнаас ранк доогуур шинэ гарч байгаа од, залуу хамтлаг дуучид байдаг.
Тэд нарын тоглолт голдуу 30 минутаас 1 цаг хүртэлхи хугацаанд үргэлжилнэ.
Дараа гол дуучны тайз, хэрэгслийг нь цаг орчим хугацаанд бэлдэнэ.
Тэр хооронд хүмүүс 00 явна, юм иднэ, ууна.
Тэр үед хөгжим дуугарахгүй. Дуугарсан ч маш аяархан.
Хүмүүсийн чихийг амраана.
Гол дуучин, хамтлаг гарч ирээд ойролцоогоор 1 цаг гучин минутаас 2 цаг гаран л тоглоно.
Тэгэхээр үндсэндээ нийт 4 цаг орчимд бүх юм дуусна.
Учир нь хүний чих 100 децибэль (Децибэль-чанга сулыг хэмжих нэгж. Гадна голдуу макс нь 98-105 орчимд зөвшөөрдөг) чимээнд ихдээ нь тийм л хугацаанд тэсвэрлэж чадна гэдэг юм билээ.
Манайд эсрэгээр 6-7 цаг ррчим 110-120 децибель чимээнд түмэн амьтны төрөл бүрийн дуунд дэлбэ нүдүүлнэ.
Урлагчид дотроо Чадахгүй бол чанга ш** гэдэг бичигдээгүй хуультай😂

Тэгээд хамгийн сүүлд нь гол дуучин гарч ирэх үед алга таших тэнхээгүй шахуу болсон хэдэн дүлийрсэн, гөлөмцүү үзэгчид байж байна.
Гол дуучин, хамтлаг нь төлөвлөсөн програмаа дуусгаж чадахгүй 12 цаг болоод бүгд сэтгэл дундуур гарна.
Одоо тэгэхээр яах ёстойв?

Дэлхийн стандарт руу орох л шаардлага зүй ёсоор гарч байна.
100 децибелиэр дуугаргаад сурчвал концерт үзэнгээ хажуугийн хүнтэйгээ чөлөөтэй ярилцах боломж гарна.
Хөгжим нь ч хахаж царгихгүй. Чихэнд ч муу нөлөөгүй.
Хэдэн пийв уучиад хөгжмийнх нь дууг давж орилж ярьсаар байгаар бүгд амархан согтохгүй.😂
Тоглолт тавьж байгаа мундаг найруулагч нар энэ тал дээр боддог баймаар байна.
Хурд сонсох гэж ирсэн хүмүүс Хурдаа л үзэх гэж ирсэн гэдгийг мэдэж баймаар байна.
Панчааныг дэлхийн жишгээр хийдэг болоё.
Найруулах биш “ниаруулдагаа” л больчих.
Хэт нүсэр тайз, хэтэрхий өндөр зардлаас татгалзмаар байна бас.
50 доллараас 10000 доллар хүртэл үнэтэй билет нь зарагддаг, 100000 хүний стадионд тоглодог дэлхийн сүүпер оддуудтай барьцаад яахийм.
Хэдэн хүнтэй хот билээ. Дундаж цалин нь хэд билээ. Хэдэн хүний стадион билээ.
Харьцуулж бодооч.
Мөнгө ашиг ч олсон юм байхгүй. Ихэнх шоунууд цөм шатаад дуусдаг нь нууц биш.
Хэдэн ниаруулагч нь, тайз, лед, гэрэл хөгжмийн компаниуд нь мөнгөө харин бүтэн авна.
Зохион байгуулагч, дуучин нь 2 бараг л хоосон, эсвэл өртэй үлдэнэ.

Харин дэлхийд бол эрх ашгийн эрэмбэ дараа нь олзны ихийг 1-т тоглолтоо хийсэн дуучин.
2-т зохион байгуулагч тал.
3-т гүйцэтгэгч нар. Өөрөөр рэлбэл найруулагчын баг, тоног төхөөрөмжийн түрээсийн компаниуд.
Манайд бол эсрэгээрээ шүү.

Намар Пенсильванид 25К хүний битүү аренад Билли Айлиш-г үзсэн.
Тайз гэрэлтүүлэг нь манай нүсэр шоунуудаас хамаагүй цомхон, даржин л байналээ.
Дэлхийн түүр концэртийн тайзшдээ!
Билет VIP нь 9000$ шүү!
Би гэхэд 18 дугаар эгнээний суудал 500 шахам доллараар авсаншд.
Тэндээс 1 л юм ойлгосон.
Тэр 25000 хүн хайртай дуучнаа үзэж, дагаж дуулж, кайф авах гэж ирдэг болохоос нүсэр тайз шүтэх гэж ирдэггүйг!!!😀

08/06/2026

Анхаар!!!
Хүүхдээсээ алхам ч битгий холд! Санаатай санамсаргүй хүүхдүүд нэгнийгээ бэртээж гэмтээдэг! Аав ээжүүд утсаа ухаад суучихдаг! Хүүхдээ бэртэж гэмтэх, хэн нэгнийг бэртээж болохгүй гэдгийг маш сайн ойлгуулж байгаарай!

Address

Great Khan
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TV mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share