•moon•

•moon• Хэлэх үг чинь сайхан байвал сонсох үг чинь сайхан байна 😊

16/07/2025
Хосууд салаад байгаа нь ийм учиртай юм байж аргагүй шдээ 😅🤣😂
08/07/2025

Хосууд салаад байгаа нь ийм учиртай юм байж аргагүй шдээ 😅🤣😂

05/07/2025

Playtime яваагүй залуу таньд идэшний үхэр бас нэг үнээ 🍺 өгье

⚽️Криштиану Роналдугийн "Аль Насср" клубтэй байгуулсан шинэ гэрээний заалтууд! 🤑• 1 жилийн £178 саяын цалин• 7 хоногийн ...
27/06/2025

⚽️Криштиану Роналдугийн "Аль Насср" клубтэй байгуулсан шинэ гэрээний заалтууд! 🤑

• 1 жилийн £178 саяын цалин
• 7 хоногийн £3.4 сая
• "Аль-Насср" клубийн хувьцааны 15% (ойролцоогоор £33 саяын өртөгтэй)
• £24.5 саяын бонус - гэрээний 2 дахь улиралд £38 сая болж нэмэгдэнэ
• Гоол бүрд £80,000-ын бонус (2 дахь жилээс 20%-аар өснө)
• Гоолын дамжуулалт бүрд £40,000-ын бонус (2 дахь жилээс 20%-аар өснө)
• Хэрэв "Аль Насср" клуб Саудын Арабын лигт түрүүлбэл £8 саяын бонус
• Хэрэв Роналду Саудын Арабын лигийн мэргэн буучаар тодорвол £4 саяын бонус
• Хэрэв "Аль Насср" клуб Азийн Аваргуудын Лигт түрүүлбэл £6.5 саяын бонус
• £4 саяын өртөг бүхий хувийн онгоц хөлслөх эрх
• Саудын Арабын болон Азийн зах зээл дээрх нэр хүнд бүхий компаниудтай £60 саяын рекламны гэрээ байгуулах эрх

Нэмээд... үндсэн цагийн 16 ажилтан (3 жолооч, 4 гэрийн үйлчлэгч, 2 тогооч, 3 цэцэрлэгч, 4 хамгаалагч)

Хятадын сурагчдын амжилтын нууц: Шаргуу хөдөлмөр ба сурах арга барилХятадын сурагчид дэлхийн боловсролын системд хамгийн...
13/04/2025

Хятадын сурагчдын амжилтын нууц: Шаргуу хөдөлмөр ба сурах арга барил

Хятадын сурагчид дэлхийн боловсролын системд хамгийн өндөр оноо авдаг нь санамсаргүй зүйл биш. Тэдний амжилтын гол нууц нь шаргуу хөдөлмөр, сахилга бат, төлөвлөлт юм. Эндээс бид тэднээс суралцах хэд хэдэн чухал зүйлсийг онцолж болно:

1. Сахилга бат ба тууштай байдал

Хятадын хүүхдүүд өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу суралцдаг. Тэд хичээлээс гадна нэмэлт давтлага, гэрийн даалгавар, өөрсдөө давтах цагийг үр ашигтайгаар төлөвлөдөг.

2. Байнгын давтлага ба дадлага

“Давтах нь сурахын эх” гэдгийг тэд маш сайн ойлгодог. Нэг зүйлийг дахин дахин давтах нь мэдлэгийг баталгаажуулж, аливаа зүйлийг автоматжуулдаг гэж үздэг.

3. Эцэг эхийн оролцоо

Хятадын гэр бүлд боловсролыг амьдралын хамгийн чухал зүйл гэж үздэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйл явцыг хянаж, урам өгч, шаардлагатай бол нэмэлт сургалтад хамруулдаг.

4. Багш нарын өндөр шаардлага

Багш нар сурагчдадаа маш өндөр шаардлага тавьдаг бөгөөд сурагчид ч түүнийг хүлээн зөвшөөрч, шүүмжийг эерэгээр хүлээж авах сэтгэлгээтэй байдаг. Энэ нь өөрсдийгөө байнга хөгжүүлж, улам сайжрах хөшүүрэг болдог.

5. Цагийн менежмент

Тэдний хувьд цагийг үр ашигтай ашиглах нь маш чухал. Гар утас, сошиал медиа зэрэг анхаарал сарниулдаг зүйлсээс зайлсхийж, сурах зорилгодоо төвлөрөхийг эрмэлздэг.

6. “Growth Mindset” буюу өсөлтийн сэтгэлгээ

Хятадын боловсролын системд хөдөлмөр зүтгэл бол ухаанаас илүү чухал гэсэн ойлголт бий. Тэд авьяас бол харьцангуй зүйл бөгөөд хичээл зүтгэл гаргавал хүссэн үр дүндээ хүрч чадна гэж үздэг.

Бидэнд юу суралцах вэ?

Хятадын сурагчдаас тэвчээр, сахилга бат, төлөвлөгөөтэй сурах арга барилыг бид өөрсдийн амьдралд хэрэгжүүлж чадвал хэчнээн том амжилтад хүрч болохыг харуулж байна. Амжилт бол авьяасаас илүү хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг санаарай!

#Суралцъя #ХичээлЗүтгэл #АмжилтынНууц💯

~ Японы зэн философийн амьдралд хандах 10 гол зарчим:1. Oubaitori Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөр...
13/04/2025

~ Японы зэн философийн амьдралд хандах 10 гол зарчим:

1. Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.

2. Kaizen
Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.

3. Wabi-Sabi
Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч, төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.

4. Gaman
Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.

5. Ikigai
Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.

6. Shikita ga nai
Хүлээн авч бас явуулж сур. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.

7. Shu Ha Ri
Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог.

• Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
8. Shu
Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах.

9. Ha
Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх.

10. Ri
Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах.

• Batchimeg NY.

24/12/2024

Үе тэнгийн хоёр юм бган шд..😂

21/12/2024

Дээд тэнгэрийн тааллаас татгалзаж чадсан анхны залуу Увсийнх байлаа 😂

19/12/2024

Голд зогсож буй залуу 25 настай бөгөөд цусны төвийн донор.👍
Одоогоор 210 хүний амь аврах хэмжээний цус хандивлажээ❤️
Чимээгүй баатар гэж энэ залуу шиг хүмүүсийг хэлнэ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when •moon• posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share