GNN News

GNN News Бид танд улс төр, нийгэмд болж буй үнэн бодит мэдээллийг хамгийн түрүүнд хүргэх болно.

🔴 Х.Нямбаатар: Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуу...
11/09/2026

🔴 Х.Нямбаатар: Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй (14-16 хувийн хүүтэй) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ.

Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ. Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсоож байгаа юм гэнэ. (Орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монгол банк, МИК-ийн ипотекээс огт хамааралгүй 10 хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дундажаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна)

Намайг ажлаа өгөхөд хот дансандаа 2.6 их наяд бэлэн үлдэгдэлтэй хүлээлгэж байсан. Одоо улсын төсөв 6 их наядын алдагдалтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ замууд ашиглалтад оруулдаг, Газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур гээд паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд зогсов.

Дараагийн төсвийн тодотголын балаг байна. Нийгмийн даатгалын хуулийг 2027 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад 11 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж ЗГазар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна.
Манай Ерөнхий сайд ТҮЦ-ийн эдийн засаг дэмжиж улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой.

🔴 ТХ продакшны бяцхан бүжигчид олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ.Тодруулбал, бяцхан бүжигчид өнгөрсөн ...
10/09/2026

🔴 ТХ продакшны бяцхан бүжигчид олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ.

Тодруулбал, бяцхан бүжигчид өнгөрсөн зургаадугаар сард “Seoul Dance Inter national-2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 500 гаруй авьяаслаг бүжигчин хүүхдүүдээс шалгарч, дэд байр эзэлсэн. Ингэснээр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах “Кайсё” олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Тэгвэл өчигдөр /2026.09.09/ “Кайсё” олон улсын бүжгийн тэмцээнд мөн амжилттай оролцон, гранпри шагнал хүртсэн байна.

🔴 МУГЖ дуучин Ж.АЛТАНЦЭЦЭГ: МОНГОЛ ОРОН МААНЬ УУДАМ МОНГОЛЧУУД БИД УХААН САРУУЛ ХҮМҮҮС ЮМСАН‼‼👇Цаашдаа ч амьдарна.Баян-Ө...
10/09/2026

🔴 МУГЖ дуучин Ж.АЛТАНЦЭЦЭГ: МОНГОЛ ОРОН МААНЬ УУДАМ МОНГОЛЧУУД БИД УХААН САРУУЛ ХҮМҮҮС ЮМСАН‼‼👇

Цаашдаа ч амьдарна.

Баян-Өлгий Аймаг нүүгээд явахгүй тэнд бас хүмүүс аж төрж амьдарна.Хаашдаа л хэл өөр шашин өөр анхнаасаа л ийм байсан цаашдаа ч үргэлжлэнэ үүнд өөр асуудал хирээс хэтэрсэн үйлдэл байгаа бол түүнд нь таарсан дүрэм журам гаргаж мөрдүүлж хэрэгжүүлж явахгүй бол сүүлдээ иргэд нь хоёр талцаж үзэлцээд !!! Нэгэн дээвэр дор багтаад болоод л байсан болохгүй яг юу болоод байгаа билээ үүнд л анхаарлаа хандуул. Би жишээ нь ноднин Баян-Өлгий аймагт очиж Алтанцөгц сумын 100-жилд орсон онцгүй таагүй санагдсан хэлмээр зүйл байж л байсан хэлж ч байсан гэхдээ үүнийг бухимдаж харааж хэлэхгүй байж болох биш үү? Аливаа улс орныг эмх цэгцгүй бухимдуулж буй анхааралд орсон асуудал нь төрийн бодлого зохицуулалтанд орохгүй гэж үү? Тэд Яах гэж татвар төлөгчдийн мөнгөөр УЛС орноо засаглаж суугаа билээ. Засаглагчид аа?????

Арай Казакстанаас бензин оруулж ирэх ч юм уу өөр бас бус хамтрах төсөл хөтөлбөр яригдангуут Янз бүрийн дайралт орж ирж байгаа юм биш биздээ.(Хардах эрхтэй) бас Каза....

🔴 УЛС ТӨРИЙН ТАМХИНЫ ЦЭГ ДЭЭРХ МАН-ЫН КАНДИДАТУУДЫН МЭДЭЭ…‼‼👇Уул нь: 27 онд МАН-аас Ерөнхийлөгчид дэвшчих гэсэн хүсэл зо...
10/09/2026

🔴 УЛС ТӨРИЙН ТАМХИНЫ ЦЭГ ДЭЭРХ МАН-ЫН КАНДИДАТУУДЫН МЭДЭЭ…‼‼👇

Уул нь: 27 онд МАН-аас Ерөнхийлөгчид дэвшчих гэсэн хүсэл зоригтой 10 гаруй хүн дуулдах. Тэднээсээ дөрөв нь тунчиг идэвхтэй, өрсөлдөөнтэй байгаа. Судалгаа тэднийг нэрлэж, хэвлэл сошиал онцлоод байгаа нь тохиолдлын явдал бус. Тэд болбоос УИХ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд байсан Б.Жавхлан, Ерөнхий сайд байсан Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр нарын үе чацуу, нас ойр кандидатууд. Эд нар дээр нэмэгдээд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр басхүү горьдоостой, үе үехэн гагц хоёр түлхээс сэвээд л...

Уул нь: 27 онд МАН-аас Ерөнхийлөгчид дэвшчих гэсэн хүсэл зоригтой 10 гаруй хүн дуулдах. Тэднээсээ дөрөв нь тунчиг идэвхтэй, өрсөлдөөнтэй байгаа. Судалгаа тэднийг нэрл...

10/09/2026

🔴 Ерөнхий сайд Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй

Ерөнхий сайд хүн тийм утгагүй юм хийнэ гэж байхгүй. Боловсролын яам тэр санхүүжилтээ ил тод нээлттэйгээр түмэн олондоо ярих хэрэгтэй.

10/09/2026

🔴 Иргэн: Өдий наслахдаа ийм тэнэг зүйл харсангүй...

10/09/2026

🔴 Д.Цогтбаатар: Даргын хүүхэд томилогдсон чинь гишүүддээ загнуулдаг болж байгаа юм биш үү? Монголбанкны Ерөнхийлөгчийн хобби юу байх нь хамаагүй. Монгол Улсад инфляц ийм өндөр, төгрөгийн ханш ийм муу байхад цаг наргүй ажиллах ёстой газар бол Монголбанк биз дээ

🔴 Өлгий хотод байрлах Исламын шашинтнуудын "чимээгүй хот"📌Казах иргэд исламын шашны уламжлалын дагуу талийгаачдаа оршуул...
10/09/2026

🔴 Өлгий хотод байрлах Исламын шашинтнуудын "чимээгүй хот"

📌Казах иргэд исламын шашны уламжлалын дагуу талийгаачдаа оршуулдаг. Эл заншилтай холбоотой сүүлийн үед Баян-Өлгий аймгийн газар ашиглалт, бэлчээрийн хүрэлцээний асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар иргэд уг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа гэж үзэн нийтийн өргөдөл санаачилсан бөгөөд 100,000 гаруй иргэн дэмжиж гарын үсэг зураад байгаа билээ.

📍Зургийн тайлбар: "Eguur News" мэдээллийн агентлагийн сурвалжлах баг Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллах үеэрээ авсан гэрэл зураг.

📸Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр
📍Байршил: Баян-Өлгий аймаг, Өлгий хот

Эх сурвалж: EGUUR NEWS

🔴 ХХНББХ: ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭБайнгын хороон...
10/09/2026

🔴 ХХНББХ: ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Байнгын хорооны хуралдаан 12.14 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Д.Бум-Очир, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нарын буюу 63.3 хувийн ирцтэй эхлэв. Төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.09.09) ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай х...

10/09/2026

🔴 Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ. Айлчлалын хүрээнд 👇
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийв
- Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурав

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GNN News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GNN News:

Shortcuts

Share