Namu TV

Namu TV Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Namu TV, TV Channel, БГД, 11-р хороо, МҮИС Инноваци төв, А Блок, 12 давхарт 1210 тоот, Ulaanbaatar.

Боловсрол, соёл урлаг, гоо зүй, танин мэдэхүйн бүх төрлийн контентийг та бүхэнд хүргэж ажиллахдаа хууль эрх зүй, хүмүүнлэг суртахуун, хэвлэл мэдээллийн ёс зүйн кодексийг чандлан баримтлана.

Хүний эрх гэдэг хоолны давс шиг ихдэж багаддаг зүйл биш. Бидний заяагдмал эрх төрөхөөс хүн бүхэнд ижил тэгш өгөгдөнө. Ха...
20/03/2025

Хүний эрх гэдэг хоолны давс шиг ихдэж багаддаг зүйл биш. Бидний заяагдмал эрх төрөхөөс хүн бүхэнд ижил тэгш өгөгдөнө. Харин олдмол эрхийг хуульчилан зааж адил тэгш байлгахад анхаарч, адил тэгш байх нөхцөл бүрдүүлж өгүүлэх гэж энэ мэтийг бид төлөөллөө болгон сонгодог. Гэтэл эд нар нь тэрийг мэдэхгүй бөгөөд эрх гэгчийг бусдаас илүү эдлэх нь жаргал мэт санах агаад тийн санадагаас үүдэн үр хүүхдээ бусдаас давуу эрхтэй амьдруулах гэж зүтгэнэ. Бусад хүмүүс өөрсдөөс нь давуу эрхтэй байгаад байгаа мэт муйхарлан атаархана. Юу ч гэмээр юм дээ. Өрөвдөм, халаглам улс төрчид...

11/08/2024

"...Түүнийг уучлахаар тун ч их хичээж байна. Цагийн эрхээр болох биз. Ийм үзэсгэлэнтэй оршихуйг уучлахгүй байхын аргагүй шүү дээ. Харин сэтгэцийн өвчтэй ухаан мулгуу өөрийгөө л уучлах л бэрх байна."
Тора Хьерлейфсдоттир "Магма" романаас...
"МИНИЙ ХАЙРТАЙ ДҮР" №03
Зочин: Орчуулагч Б.Хатантөмөр.

04/08/2024

Нийгмийн амьдралын олон талт дүр төрхүүд, бидний дэндүү ялгаатай амжиргааны түвшин сэтгэлгээ хийгээд ухамсарын түвшинд хэрхэн нөлөөлдөг вэ?
"Миний хайртай дүр" подкаст №02
Зочин уран бүтээлч: Н.Сүхбүрэн

Алдаа оноо бүхэн нь түмний нүдэн дээр ил амьдрахын хэцүү ба сайхан нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээн дээр тодоос тод хар...
02/08/2024

Алдаа оноо бүхэн нь түмний нүдэн дээр ил амьдрахын хэцүү ба сайхан нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээн дээр тодоос тод харагдав. Шавилхан бүсгүй микрофоноо бариад хаана үйл явдал болно тэнд гүйж, хэн асуудалд орооцолдоно түүнийг ээрч явсаар нэг л мэдэхэд Монголын хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг болсон. Уг нь сэтгүүл зүйд яг л түүн шиг юм бүхний араас гүйж, эцэж цуцахгүй мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчид хамгаас их хэрэгтэй.
1. ХАРАМСАЛТАЙ нь тэр цор ганц
Сүүлийн арван жилд асуудал болгоны араас мэдээ бэлтгэн гүйж байж редакцаа босгосон ЦОРЫН ГАНЦ сэтгүүлч нь Н.Өнөрцэцэг л байлаа. Олон ч редакц түүнийг дуурайж байгуулагдсан. News.mn тэргүүтэй манай мэдээний сайтуудын тогтсон хэв маягийг эвдэж богино хугацаанд шуурхай шууд дамжуулалт бүхий ВИДЕО суурьтай сайт байгуулах санаа түүнийх байсан бөгөөд өдгөө элдэв видео мэдээ бэлтгэн хүргэдэг үй олон сайтууд бүгд түүний замаар замнах гэж хичээсэн нь ч үнэн. zarig.mn-ийг улстөрчөөс санхүүжилттэй гэж үзэгсэд ч нэлээдгүй л бий. Гэвч хэн нэгнээс мөнгө авсан бүхэн нь амжилтанд хүрээд монголын хамгийн их үзэлт, хандалттай сайт болно гэж байхгүй. Энэ л хамгийн их гэдэг утгын ард яалт ч байхгүй Н.Өнөрцэцэг гэх бүсгүйн хөдөлмөр зүтгэл бий. Харахад амархан санагдах бүхэн цаанаа тийм байдаггүйг аливаа ажил эхлүүлж үзсэн хүн бүр мэднэ. Тэр үүднээсээ бол энэ ганц бүсгүй олон амаргүйн ард гарч монголын хамгийн том сайтын эрхлэгч болсон нь маргаангүй.
Хэрэв сэтгүүлч бүхэн түүн шиг сэдвийн хойноос гүйдэг байсан бол, хэрэв сэтгүүлч бүхэн түүн шиг албан тушаалтан, дарга сэтэртэн бүхнээс айж бэргэлгүй асуудгаа асууж, нэвтрүүлдэгээ нэвтрүүлж чаддаг байсан бол Монголын сэтгүүл зүй дөрөв дэх засаглалынхаа үүргийг тун чиг чадамгай гүйцэтгэж эрх мэдэлтэн хийгээд, элдэв дарга нарын булхай айж эмээхийн шалтгаанаар дундрах байсан нь ч гарцаагүй. Сэтгүүлч хүн сэдвийн араас, үйл явдалын араас, эх сурвалжийн араас хэрхэн гүйх ёстойн жишээг тэр үзүүлсэн. Гэвч тийн ухаан мадаггүй гүйхийн ард буруу зүйл дэндүү олон байлаа. Магадгүй зарим зүйл дээр хойш суух ёстой байсан нь ч бий. Зарим асуудлыг орхиж, зарим дээр нь бусдаас зөвлөгөө авах ёстой байсан ч байж болно. Н.Өнөрцэцэгийн ажил төрлийн өөд дэвших зам мөрийн зөв бурууг эс тооцон зөвхөн өсөлт гэх ганцхан прагматик өнцөгөөр харах аваас түүний амьдралын амжилт бүхэн хувь хүний хичээл зүтгэлтэй нь холбоотой. Харин бурууг нь шүүж болохгүйг нь тодотгох аваас зөвхөн түүний буруу гэхээс илүү нийгмийн сэтгэлгээний ядуу тарчиг зан үйл улам бүр хүчтэй дэлгэрсэн цахим орон зайн хэт хамааралтай ч холбож болно. Үнэндээ мэдлэг боловсролын хувьд туйлын дутмаг этгээд манай сэтгүүл зүйн манлайлалд давхиж явахдаа мэдээллийн зөв өнцөг гэх утгаар нь бус хэрэгт дурлах боломжтой орон зай гэж харж дадсан олныг хуйлруулж, өөрийнхөө араас дагуулж, тэрхүү дагагсад олширох тусам өөрийгөө хүчтэй хэмээн сэтгэж ирсэнтэй олон зүйл холбоотой. Өөрөөр хэлбэл асуудлаас үнэнийг нь олж харах гэхээс илүүтэй хэрэгт дурлаж, Өнөрөөөгийн асуултад ээрэгдэж буй даргын төрх, Өнөрөөгийн мэдээллийн бохир заваанд татагдан түүний сайт, түүнийг өөрийг нь дагагсад өнөөдөр Н.Өнөрцэцэгийг ялтан болгох үндэс суурийг тавьж өгсөн гэж хэлэхэд нэг их хол буруудахгүй. Дарга нар түүнээс айхын хэрээр амьдрал нь нүдэн дээр сайжирч, түүний амьдрал нүдэн дээр сайжрахын хэрээр "дарга айлгадаг" болох санаатай үй олон сайт байгуулагдаж, түүний үйл хөдлөлийг яг таг дуурайх гэж оролддог ядмагхан сайтууд Neguun.mn гэх мэтчилэнгээр олноороо гарч ирсэн. Угтаа zarig.mn сайт анх байгуулагдаж байх цагийн мэдээллийн хойноос гүйдэг Н.Өнөрцэцэгийн хөдөлмөрч зангаас суралцах ёстой сайтууд, сэтгүүлчид түүнийг "хөлөө олсны" дараах "шантааж" гэх халтар цолыг хүртэх гэж монголын сэтгүүлчдийн ёс зүйн кодексийг уландаа гишгэцгээсэн. Юуг ч хамаагүй "сэвээд", хэнийг ч хамаагүй гутааж болно гэдэг өнцөг зөвхөн Н.Өнөрцэцэгийнх байсан бол одоо харамсалтай нь манай сэтгүүл зүйн үндсэн өнгө төрх болох шахжээ.
2. Азаар тэр цор ганц
Хэдийгээр түүний замнасан замналаар борооны дараах мөөг шиг олон сайтууд видео мэдээ бэлтгэж, шууд дамжуулалт хийх болсон ч түүн шиг түмний нүдэнд өртөх боломжийг zarig.mn сайтын цахим дахь хэт монополь байдал хийгээд олон "Өнөрөө"-тэй болохоос үнхэлцэгээ хагартал айдаг дарга нарын айдас, Н.Өнөрцэцэгийн ачаар мэдээлэлд "Цензур" тавих гэж хичээдэг болсон үзэгчид хязгаарлах болсон. Үнэндээ Монгол шиг жижигхэн оронд хэт увайгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн "орон тоо" тийм ч их биш. Магадгүй байсан ганц дээр нь Өнөрөө өөрийнхөө "ялалтын" тугийг хатгаж орхисон байж мэднэ. Гэтэл нийгэмд түүнийг "том" болгож орхисон өнөөх хэрэгт дуртай үзэгчид, сэтгүүл зүйг мэдээллийн хэрэгсэл гэхээс илүүтэй ял оноодог механизм, зөв бурууг тодорхойлох хэрэгсэл гэж итгэгсэд байсаар байна. Тэднийг л агнах гэж дараагийн "Өнөрөө" болох хүсэлтэнгүүд, дараагийн "Өнөрөөг" гаргаж ирэх хүсэлтэй эрх мэдэлтэнгүүд ч чамгүй олон бий. Аз болж хүссэн бүхэнд нь Н.Өнөрцэцэг шиг хөдөлмөрч зан байхгүй юм даа. Болоод өнгөрсөн зүйлийг хэрэв хэмээх нөхцөл дээр тавих боломжгүй ч хэрэв Н.Өнөрцэцэг жаахан л боловсролын сүүдэртэй байсан бол, хэрэв Н.Өнөрцэцэг бага ч гэсэн ёс суртахууны зах зух гадарладаг байсан бол, хэрэв Н.Өнөрцэцэгт сэтгүүл зүйн боловсрол олгосон тэр багш нар түүнийг илүү зөв сэтгүүлч болгох гэж хичээсэн бол түүн шиг "гүйдэг" сэтгүүлч бидэнд туйлаас хэрэгтэй байсан нь гарцаагүй үнэн. Даана ч өнгөрсөнд хэрэв гэж байхгүйгээс хойш бид дэндүү улайрсан мэдээллийн ангуучаасаа монголын сэтгүүл зүйд зөв ул мөр тун бага авч үлджээ.
Олон нийтийн сүлжээ биднийг танил дотно ахуйн жижигхэн тогооноос минь ховх татан гаргаж ирээд тэс ондоо, шал өмнөө үзэл баримтлалтай үй олон хүний өчүүхэн нэг хэсэг гэдгийг таниулж өгдөг буянтай гэмээр. Гэвч тэр бүхий тэгж таниж мэддэг нь хэд байдаг юм бол. Ихэнхдээ бусдынхаа ондоошлыг, ялгаатай үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байх эрхийг үл хүндэтгэн үзэж "тэнэг, мангар" тэргүүтэй элдэв пайз тохох дуртай нь илтэд анзаарагдана. Сэдэв бүхэн дээр бид өөрсдөөсөө өөр үзэл баримтлалыг тэнэг хэмээн цоллож, өөрийнхөөг зөвийн туйл мэт зүтгүүлнэ. Саяхан анхан шатны шүүхээр ял авсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал ч биднийг тийн хувааж, ухаантан ба тэнэг, дайсан ба манай тал, сэхээтэн хийгээд "орк", дэмжигч ба үзэн ядагч болгон талцуулаад авсан. Талцаж хэрэлдэх дуртай ч тэрхүү хэрүүл нь мэтгэлцээн болж, асуудлыг өргөн өнцөгөөр нь дэлгэн тавих цаг хугацааны шалгуур даалгүй тэгс гээд унтарч, дараагийн хэрүүлийн сэдэвдээ залгамж халаагаа өгдөг нь харамсалтай. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ял авсан явдалд Монголчуудын дунд улам бүр хүчээ авч байгаа нэг том асуудал маш тод анзаарагдсан. Тэр нь шүүх засаглалд үл итгэх байдал юм. Хамгийн нөлөөтэй улстөрчөөсөө эхлээд шүүх засаглалд шунан буйгаа ил тодоор илэрхийлэх болж, авилгалын индекс шүүхийн үйл ажиллагааг улам бүр харлуулж харагдуулдаг болсон нь энэхүү засаглалд ард түмэн итгэх итгэлийг улам бүр багасгаж байна. Гэтэл шүүхийг шүүх эрх хэнд ч байхгүй. Н.Өнөрцэцэгийг ч байна уу, өөр хэн нэгнийг шүүсэн шүүхийн шийдвэрийн буруу зөвийг бид шууд хамар доорх хагархай гэдэг шиг өөрийнхөө үзэмжээр тогдоогоод байж болохгүй. Магадгүй хамгийн сүүлд барин тавин нотолгоотой асуудал дээр л бид шүүхэд итгэл тасрах ёстой. Хэрэг хийгээгүй хүн ял авдаг систем монголд ноёлж буй бол түүнийг өөгшүүлж, бий болгосон хүмүүсийн нэг нь Н.Өнөрцэцэг өөрөө ч зүй ёсоор байх ёстой. Тэр л нийгэмд хамгийн нөлөөтэй сэтгүүлч байсан шүү дээ. Тийм цагтаа шударга бусыг барьж босголцоогүй юм гэхэд илрүүлж, зарлах үүрэгтэй байлаа.
Өнөөдөр түүнийг хамгийн шударга сэтгүүлч, хамгийн их эрх баригчидтай үзэлцдэг байсан гэж цахим дээр өмгөөлөөх хүмүүс олон байна. Үгүй шүү дээ. Тэр юу ч мэдэхгүй юм бүхний араас гүйж явсаар түмний нүдэнд өртөөд, өртсөн хойноо юм бүхнийг өөрийн ашигт нийцүүлэн мэдээллэж байсан. Түүний элдэв шуугиан дэгдээсэн ихэнх материалийг тэр эрэн сурвалжлах сэтгүүлчийн хувиар биш, хэн нэгэн даргын гар хөлийн үзүүрийн үүргээр нийгэмд цацаж байсан юм.
Эцэст нь хувь хүний алдаа оноо гэдэг тэр л хүний алдаа байдгийн үрээр тэр хөдөлмөрлөж, зүтгэснийхээ шанг хангалттай хүртсэн шиг буруу, зөрүү болгоныхоо хариуцлагыг дан ганцаараа үүрнэ. Тийнхүү гарцаагүй үүрэх нь тодорхой хийгээд тэгж буруугаа эдлэх нь гагц шүүхийн шийдвэр төдийгөөр хэмжигдэхгүйгээр бидний мэдэх үйлийн үрийн хэлхээс болон бууж ч мэдэх юм. Тиймийн тул түүнийг буруутгах даа түүн лугаа загнаж "ЖАНГАА ИД" гэж хараах, үр хүүхэд, гэр бүл, ээж аавыг нь тавлан буй мэт сэтгэгдэл цахим орчинд түгээх нь яав ч зөв биш. Түүнийг "ЖАНГАА ИД" гэж харааж, буруу бүхнийг нь дуудаж цахимд цоллох нь дараагийн "Өнөрөө" гарч ирэх хамгийн тааламжтай хөрс болж хувирна. Өнөрөө буруутай ч яллагчид нь ард түмэн лав байж болохгүй.
С.Намуун
2024/08/02

29/07/2024

Namu TV
"ТАНИЛ ШҮЛГҮҮД" №13
Зочин яруу найрагч: Bayaraa Yadamsuren

22/07/2024

Namu TV
"ТАНИЛ ШҮЛГҮҮД" №12
Зочин яруу найрагч: Delgermaa Tsagaanchuluu

21/07/2024

Амьдрал дандаа дасал болсон мэдрэмж, тухтай орон зай, танил зан үйлээр илэрхийлэгдэхгүй. Амьдрал бол сөрж нисэх урлаг, амьрал бол салан тусгаарлах үзэл, амьдрал бол өөрийгөө хийгээд өрөөлийг хайрласан шиг хайрлахын утга учир байж мэднэ.
"МИНИЙ ХАЙРТАЙ ДҮР" подкаст эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

13/07/2024

"ГОЁ АЖИЛ" #01

Мэргэжил бүхэн сайхан. Тэр тусмаа ажил хөдөлмөрийн амтыг эх орноо хайрлах хайртай сүлж чаддаг тэр мэргэжил магадгүй хамгийн амттай нь байх.
"Гоё Ажил" нэвтрүүлгийн эхний дугаар баяр наадамд зориулж ХХЕГ-тай хамтран умард хязгаараас "ХИЛЧИН" гэх мэргэжил, хил хамгаалагч ажлыг онцлон танд хүрч байна. Манай нэвтрүүлгийн тухай санал сэтгэгдлээ та бүхэн нээлттэй хүргэнэ гэдэгт итгэж байна. Анхны нэвтрүүлэг маань алдаа оноо ихтэй боллоо. Цаашид бид алдаагаа багасгаж оноогоо нэмэхээр хичээн ажиллах болно.

Send a message to learn more

ЦАДИГ ХУУЧ №01Өв соёл, үүх түүхийн нэгээхэн хэсэг эцэг өвгөдийн минь дотор цадиг хууч болон оршиж байдаг билээ. Цагийн а...
12/07/2024

ЦАДИГ ХУУЧ №01

Өв соёл, үүх түүхийн нэгээхэн хэсэг эцэг өвгөдийн минь дотор цадиг хууч болон оршиж байдаг билээ. Цагийн аясаар мартагдах шахдаг тэдгээр цадиг хуучийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой манай нэвтрүүлгийн эхний дугаарт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул өндөр настан Б.Балбар гуай оролцож VIII богд Жавзандамба хутагтыг Монгол нутагт анх ирэх цагт ундаалсан нэгэн сонирхолтой цадиг түүхийг хуучиллаа.
https://www.youtube.com/watch?v=jtQEI8nLrdw

Өв соёл, үүх түүхийн нэгээхэн хэсэг эцэг өвгөдийн минь дотор цадиг хууч болон оршиж байдаг билээ. Цагийн аясаар мартагдах шахдаг тэдгээр цадиг хуучийг хойч ү...

Аварга цолонд хүргэдэг найраа, татдаг "сайн ах" байхгүй гэдгийг үндэсний бөхийн хорхойтон бүү хэл цагаан сар наадмаар шө...
12/07/2024

Аварга цолонд хүргэдэг найраа, татдаг "сайн ах" байхгүй гэдгийг үндэсний бөхийн хорхойтон бүү хэл цагаан сар наадмаар шөвгийн барилдаан хальт мульт хардаг хүүхнүүд хүртэл мэднэ. Н.Батсуурь аваргыг төрмөл бөх гэдгийг ч Монголчууд мэднэ. Н.Батсуурь давлаа гэхэд гайхаж ангайх хүн лав үгүй. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг тийм сайхан. Аварга бусад бүхий л бөхийн адил давахын төлөөнөө, түрүүлэхийн төлөө наадмын дэвжээнд гарч буй. Тиймийн тул илт хориотой, илэрхий буруу л биш бол бүхнээ зориулах учиртай. Ам мэх ч тэнд хийгдэж бид сонсох аваас гол харлаж, уур хүрэхээр үг хэл яригддаг ч байж болно. Гэлээ гээд дүрэм бус биш тул үзэгчид элдвийг шүүмжилж "БИ ЭНЭ НААДМЫГ ЧИНЬ ҮЗЭХГҮЙ" хэмээн өөрийн сэтгэлд нийцүүлэх гэдэг хатны дүрээр аашлаад байж боломгүй. Нөгөө талаар өөрөөс гарахгүй сайхныг өрөөлөөс нэхдэг Монгол араншин ч бас утгагүй. Энэ нөхцөл өөр дээр нь байх аваас ярьсан хэлсэн шигээ "хүний хайлан" байж чадах уу гэдгээ үзэгч олон ч бас өөрсдөөсөө асуугаад, асуусандаа чин үнэнээр хариулаад үзэхэд буруудахгүй. Монгол бөх мэргэжлийн спорт болчихож чаддаггүйн гол буруутан нь бөхчүүдээсээ жудаг хэмээн нарийн нягт тодорхойлж томъёолоогүй бүрхэг зүйл нэхэж хүсэж суудагтай бас холбоотой байж ч мэднэ. Түрүүлэх нь чухал тэмцээн уралдаан, цэвэр спорт нь үнэн юм бол дүрмийн дагуу өгөгдсөн боломжоо ашиглаад ахимаг настан, гэмтэлтэй бэртэлтэй нэгэн, хий гаргасан засвар зайг ашиглах нь ёс суртахууны доголдол лав биш. Үзэгчдийг уярааж, үзүүлэн тоглолт хийх ёстой үндэсний ухамсарын жишиг жүжиг юм бол зохиол сценариа сайн тохиролцоод жил бүхэн "Гарьд магнай"-гаа цэнгэлдэхэд дэглээд явахад буруудахгүй. Н.Батсуурь сайн аварга, сайхан бөх. Гарцаа байхгүй дархан аварга. Харин сайн муу хүн байх нь, хэн нэгэнд үлгэр дуурайл болох эс болох нь түүний өөрийн сонголт... Ер нь хорвоо дээр хүн өөрийнхөө өмнө муу байх эрхгүй, өрөөлийн өмнө сайн байх үүрэггүй юм шүү дээ. Эцэст нь засвар оруулаад нэг зүйл хэлчихэд Н.Батсуурийн сайн бүхэн хувь хүнийх нь өгөгдөл, харин муу зүйлсийнх нь их олон нь үзэгч дэмжигчдийн тэнэгрэлээс улбаатай. Оломгүй олон бусдыг эвдэхээс биш аварч байсан түүхгүй. Бүр эцэст нь Монгол гэдэг нэг л нэр байх ёстой тул Н.Батсуурийг шүүмжлэх бол Монгол гэдэг хаягтайгаар, магтах бол Монгол гэдэг самбар зүүлгэж магтаарай даа гэж гуйя! Тогоон дотроо хагарч, дов сондууландаа бүдэрч, хэрүүл талцалд хуваагддаг ард олон минь...

А.Намуун 2024/07/12

05/07/2024

Namu TV
"ТАНИЛ ШҮЛГҮҮД" №11
Зочин яруу найрагч: Дамдинсүрэнгийн Дамдинжав

17/06/2024

Namu TV
"ТАНИЛ ШҮЛГҮҮД" №10
Зочин яруу найрагч: Baatar Ariun

Address

БГД, 11-р хороо, МҮИС Инноваци төв, А Блок, 12 давхарт 1210 тоот
Ulaanbaatar
16060

Alerts

Be the first to know and let us send you an email when Namu TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Namu TV:

Share

Category