MFC News

MFC News Шинжлэх ухаан, технологи, спортын болон эрчүүдэд зориулсан шинэ мэдээ, мэдээлэл нийтлэл

🌎 Дэлхийн хувьслын түүх:Дэлхий нэгэн цагт гал дүрэлзсэн халуун бөмбөрцөг, дараа нь мөсөн хүйтэн гариг байсан бол өнөөдөр...
01/11/2025

🌎 Дэлхийн хувьслын түүх:

Дэлхий нэгэн цагт гал дүрэлзсэн халуун бөмбөрцөг, дараа нь мөсөн хүйтэн гариг байсан бол өнөөдөр амьдрал буцалсан ногоон дэлхий болон хувирчээ.

Одоогоос 4.5 тэрбум жилийн өмнө, Хадейн галавын үед манай Дэлхий халуун хайлмаг, дэлбэрэлт, мөргөлдөөнөөр дүүрсэн байв. Тэр үед далай, эх газар, амьдрал гэж байгаагүй зөвхөн гал ба чулуу л оршиж байсан.

Харин 2.4 тэрбум жилийн өмнө Дэлхий Хуронийн мөстлөгийн үед орж, “Их исэлдэлтийн үйл явдал”-аас үүдэлтэй хамгийн урт, хамгийн хүйтэн мөстлөгийн нэгийг туулжээ.
Фото­синтез хийдэг бичил биетнүүд агаар мандлыг хүчилтөрөгчөөр дүүргэж, хүчтэй хүлэмжийн хий болох метаныг задласнаар температур огцом буурч, мөс экваторт хүрч байсан байх магадлалтай.

Өнөөдөр бид ус, ой мод, олон янзын амьдралаар бүрхэгдсэн дэлхий дээр оршин байна. Энэ бүхний үндэс нь тэр эртний гал, мөсний эрин үеүүд юм. Хүйтэн мөстлөг нь ухралт бус, харин дэлхийн уур амьсгалыг шинээр бүрдүүлж, хожмын амьдралын орчинг бий болгосон “Дахин эхлэл” байсан билээ.

Эх сурвалж: NASA / ESA

☢️ Чернобылийн ослын дараа үлдсэн цацраг идэвхт балгас дунд эрдэмтэд нэгэн гайхалтай нээлт хийсэн байна. Тэдний илрүүлсэ...
30/10/2025

☢️ Чернобылийн ослын дараа үлдсэн цацраг идэвхт балгас дунд эрдэмтэд нэгэн гайхалтай нээлт хийсэн байна. Тэдний илрүүлсэн Cladosporium sphaerospermum хэмээх хар өнгийн мөөгөнцөр нь цацрагаар тэжээгддэг ер бусын чадвартай болсон байна.

Энэ мөөгөнцөр Reactor 4-ийн хананд ургаж байсан бөгөөд “Радисинтез” (radiosynthesis) гэж нэрлэгдэх маш ховор процессоор гамма цацрагийг химийн энергид хувиргадаг аж. Өөрөөр хэлбэл, ургамал нарны гэрлийг ашиглан фотосинтез хийдэг шиг, энэ мөөгөнцөр цацрагийг энерги болгон хувиргадаг гэсэн үг.

Хүн төрөлхтний хувьд хор хөнөөлтэйд тооцогдох цацрагийг энэ мөөг харин эсрэгээрээ ашигладаг онцгой чадвартай. Меланины агууламж өндөр эсүүд нь цацрагийг шингээж, түүнийг энерги болгон хувиргадаг тул дэлхий дээрх хамгийн өвөрмөц амьд биетүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог байна.

Үүгээр ч зогсохгүй, эрдэмтэд уг мөөгөнцөрийг Олон улсын сансрын станц руу илгээж туршихад тэрээр зөвхөн тэсэж үлдээд зогсохгүй, бүр өсөж үржсэн байна. Тэнд үүсгэсэн нимгэн биологийн бүрхүүл нь орж ирэх сансрын цацрагийн 84 хүртэлх хувийг хаасан бөгөөд энэ нь сансрын нисгэгчдийг хамгаалах “Амьд бамбай” болох боломжийг нээжээ.

Харин уламжлалт хамгаалалтын материалууд хэт хүнд, өртөг өндөртэй байдаг бол энэ мөөгөнцөр өөрийгөө нөхөн үржүүлдэг, хөнгөн, сэргээгдэх шинж чанартай. Тиймээс ирээдүйд урт хугацааны сансрын аяллын хамгаалалт, цацрагт бохирдсон бүс нутгийг цэвэрлэх байгалийн шийдэл зэрэг олон талын хэрэглээтэй болох төлөвтэй байна.

Чернобылийн нурсан балгаснаас эхлээд сансрын уудамд хүртэл энэ даруухан хар мөөгөнцөр хүн төрөлхтний сансрын аялал болон цөмийн бохирдолтой тэмцэх ирээдүйг өөрчлөх шинэ найдвар болон тодорч байна.

Эх сурвалж: “This Black Fungus Might Be Healing Chernobyl by Drinking Radiation – A Biologist Explains.” Forbes, 2024 оны 11-р сарын 2.

Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ сүүлийн хоёр жилд анх удаа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, багийн гол тогл...
22/10/2025

Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ сүүлийн хоёр жилд анх удаа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, багийн гол тоглогчдын нэг “Senzu” М.Азбаярыг inactive статуст шилжүүлсэн буюу сэлгээнд суулгасан талаараа мэдэгдлээ. Энэхүү гэнэтийн шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд Senzu цаашид багийн үндсэн тавт багтахгүй боллоо.

Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ сүүлийн хоёр жилд анх удаа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, багийн гол тоглогчдын нэг “Senzu” М.Азбаярыг inactive статуст шилжүүл....

📚Унших нь бидний сэтгэлгээ, хүлээж авах хандлага, нийгмийн оролцоог хэрхэн өөрчилдөг тухай.Унших нь мэдээлэлд хүрэх хэрэ...
22/10/2025

📚Унших нь бидний сэтгэлгээ, хүлээж авах хандлага, нийгмийн оролцоог хэрхэн өөрчилдөг тухай.

Унших нь мэдээлэлд хүрэх хэрэгсэл төдийгүй хүний тархийг бие махбодын болон оюуны түвшинд дахин бүтээгддэг хүчтэй үйл явц юм.

Макс Планкийн Сэтгэл судлал, хэл шинжлэлийн хүрээлэнгийн сэтгэл судлаач Фальк Хюттиг болон түүний хамтрагчдын судалгаагаар, бичиг үсэг тайлагдсан байдал нь бидний ертөнцийг хүлээж авах байдал, сэтгэл хөдлөлөө боловсруулах, ой тогтоолт болон түүний сэргээн дурсах чадварт хүртэл өөрчлөлт авчирдаг болохыг нотолжээ.

Хэдийгээр бичгэн хэл нь хүн төрөлхтний түүхэнд харьцангуй шинэ нээлт боловч унших чадвар эзэмших нь харааны таньж мэдэхүй, авиа танин мэдэхүй, ажлын ой санамж, урьдчилан таамаглах сэтгэлгээ зэрэг тархины өргөн сүлжээг идэвхжүүлдэг. Унших чадвар өндөртэй хүмүүс нь бичиг үсэг тайлагдаагүй хүмүүстэй харьцуулахад үгээр дамжуулан ой тогтоох, ангилж ялгах, дүрслэлийг тайлбарлах, орон зайн баримжаа тогтоох зэрэг олон чадварт илт давуу байдаг. Эдгээр нь зөвхөн бичгийн хэлэнд бус, өдөр тутмын сэтгэхүйд ч чухал үүрэгтэй.

Энэ оюуны өөрчлөлт нь нийгмийн хүрээнд томоохон нөлөө үзүүлдэг.

UNESCO-гийн тооцоолсноор дэлхийн хүн амын 15 хувь нь одоог хүртэл бичиг үсэгт тайлагдаагүй байгаа нь энэхүү асуудлыг зөвхөн хувь хүний эрх мэдэл бус, нийгмийн үндэс суурь хэмээн харах шаардлагатайг харуулж байна.

Брюсселийн их сургуулийн профессор Хосе Морайс унших чадвар нь шүүмжлэлтэй сэтгэх, нарийн төвөгтэй асуудлыг задлан шинжлэх, мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах чадвартай шууд холбоотой гэдгийг онцолжээ. Энэ утгаараа унших чадварыг түгээмэл болгох нь олон нийтийн хэлэлцүүлэг, ардчилсан засаглалын оролцоог дэмждэг. Зургийг хэрхэн шинжилж ойлгох, сонгуулиар хэрхэн санал өгөх зэрэг бүх үйл явцад унших дадал шууд нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь нийгмийг бүтээх үндсэн механизмын нэг юм.

Эх сурвалж: Huettig, F. et al. (2018). The effects of literacy on cognition and brain functioning. Max Planck Society.

Судлаачид нас ахих тусам эр бэлгийн эсүүдэд мутаци буюу генийн өөрчлөлт хуримтлагддаг болохыг баталсан байна. Энэ нь үр ...
22/10/2025

Судлаачид нас ахих тусам эр бэлгийн эсүүдэд мутаци буюу генийн өөрчлөлт хуримтлагддаг болохыг баталсан байна. Энэ нь үр удамд өвчин дамжуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Бүтэн унших:
https://mfc.mn/66021/

💰 Төсвийн мөнгөө хэрхэн зөв ашиглавал иргэдийнхээ ирээдүйг хамгаалж болох вэ?Норвеги улс үүнийг хэрэгжүүлж чадсан.Улс ор...
22/10/2025

💰 Төсвийн мөнгөө хэрхэн зөв ашиглавал иргэдийнхээ ирээдүйг хамгаалж болох вэ?

Норвеги улс үүнийг хэрэгжүүлж чадсан.

Улс орон нь нефть, хийн салбараас олсон ашиг орлогоо ашиглан 2 их наяд ам.долларын үнэлгээ бүхий үндэсний хуримтлалын сан байгуулжээ. Ингэснээр Норвегийн иргэн бүр онолын хувьд 340,000 ам.доллар эзэмшдэг болсон байна.

Ирээдүйг харсан бодлого нь санхүүгийн хүч болж хувирсан нь:

Норвегийн тус санг Government Pension Fund Global (GPFG) буюу "Тэтгэврийн Үндэсний Сан" хэмээн нэрлэдэг бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болоод байна.

1990 онд нефть, хийн салбарын нэмэлт орлогоос бий болсон энэ сангийн зорилго нь зөвхөн тухайн үеийн эдийн засгийг дэмжих биш, харин урсаж буй нөөц баялгийн дараах үеийн тогтвортой байдлыг хангах байлаа.

Тус санг Norges Bank Investment Management (NBIM) хэмээх байгууллага удирддаг бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй улсын 9,000 гаруй компанид хувь эзэмшдэг. Энэ нь Норвегийг дэлхийн эдийн засагт томоохон тоглогч болгожээ.

Ашиг орлого нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.

Сангаас олсон өгөөж нь улсынхаа эрүүл мэнд, боловсрол, тэтгэврийн систем зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээг санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, Норвегийн иргэн бүр энэ санд “Хувьтай” гэсэн үг юм. Одоогийн тооцоогоор хүн бүрт ойролцоогоор 340,000 ам.долларын үнэлгээ ногдож байна.

Тус сангийн ил тод, ёс зүйт хөрөнгө оруулалтын зарчим нь дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болж, байгалийн баялгийг хэрхэн урт хугацааны санхүүгийн баталгаа болгон хувиргаж болохыг харуулсан байна.

Өнөөгийн эдийн засгийн тодорхой бус байдалтай нөхцөлд, Норвегийн алсын хараатай бодлого, GPFG-ийн амжилт нь үндэсний стратегийн төлөвлөлтийн гайхамшигт жишээ болон үлджээ.

Эх сурвалж:
Norges Bank Investment Management. (2025). The fund's market value

Техас мужийн 23 настай Хадсон Уильямс V**e таталтын хор уршгийг өөрийн биеэр мэдэрсний дараа бусдад сэрэмжлүүлэг өгч бай...
21/10/2025

Техас мужийн 23 настай Хадсон Уильямс V**e таталтын хор уршгийг өөрийн биеэр мэдэрсний дараа бусдад сэрэмжлүүлэг өгч байна.

Техас мужийн 23 настай Хадсон Уильямс V**e татахын хор уршгийг биеэрээ мэдэрсний дараа бусдад анхааруулга өгч байна.

Ихэнх хүмүүс карьерын өсөлт зөвхөн ур чадвар, туршлага, азаас хамаардаг гэж боддог. Гэхдээ үүнээс гадна нэгэн чухал арга...
21/10/2025

Ихэнх хүмүүс карьерын өсөлт зөвхөн ур чадвар, туршлага, азаас хамаардаг гэж боддог. Гэхдээ үүнээс гадна нэгэн чухал арга хэрэгсэл байдаг нь зөв асуулт тавих чадвар юм. Энэ нь зүгээр нэг сониуч зан биш, харин чамайг бусдаас илүү хурдан өсөхөд туслах жинхэнэ стратеги юм.

Ихэнх хүмүүс карьерын өсөлт зөвхөн ур чадвар, туршлага, азаас хамаардаг гэж боддог. Гэхдээ үүнээс гадна нэгэн чухал арга хэрэгсэл байдаг нь зөв асуулт тавих чадвар ...

"Breaking Bad" цувралын жүжигчин Брайн Кранстон анх дуу хоолой, дүр төрхийг нь хиймлээр ашигласан AI технологид шүүмжлэл...
21/10/2025

"Breaking Bad" цувралын жүжигчин Брайн Кранстон анх дуу хоолой, дүр төрхийг нь хиймлээр ашигласан AI технологид шүүмжлэлтэй хандаж байсан ч, сүүлийн үед OpenAI‑ийн баримталж буй “Аюулгүй ажиллагааны хүрээ” буюу хэрэглэгчийн зөвшөөрөл, ёс зүйн зарчимд суурилсан бодлогуудыг өндрөөр үнэлэн олон нийтэд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

OpenAI шинэчлэл хийж, Брайан Крэнстонгийн санааг амраав

Юнайтед Эйрлайнсийн 1093 дугаар нислэг, Боинг 737 Макс 8 онгоц Денверээс Лос Анжелес рүү 30,000 фут (9,144 метр) өндөрт ...
21/10/2025

Юнайтед Эйрлайнсийн 1093 дугаар нислэг, Боинг 737 Макс 8 онгоц Денверээс Лос Анжелес рүү 30,000 фут (9,144 метр) өндөрт нисэж байх үед цонхыг нь үл мэдэгдэх биет мөргөсөн байна. Албан ёсны мэдэгдэлд онгоцонд 134 зорчигч, зургаан багийн гишүүн байсан бөгөөд мөргөлдөөний улмаас цонх гэмтжээ.

2025 оны 10-р сарын 16-нд Юнайтед Эйрлайнсийн нислэгийн онгоц Юта мужийн Моаб хотын дээгүүр нисэж байхдаа үл мэдэгдэх биетэд мөргүүлсэн хэмээн албаныхан шалгаж байна. ....

Лондонгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Вест Хэм тун сул, зохион байгуулалтгүй тоглолоо. Харин Брентфорд зочид т...
21/10/2025

Лондонгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Вест Хэм тун сул, зохион байгуулалтгүй тоглолоо. Харин Брентфорд зочид талбайд илт давуу байж, Нуно Эспирито Санто Вест Хэмийн дасгалжуулагчаар талбайдаа хийсэн анхны тоглолтоо ялагдлаар эхлүүлэв.

Лондонгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Вест Хэм тун сул, зохион байгуулалтгүй тоглолоо. Харин Брентфорд зочид талбайд илт давуу байж, Нуно Эспирито Санто...

Японы эрдэмтдийн шинэ судалгаагаар булчин хөгжүүлэхэд уургийн хэмжээнээс гадна идэх цаг нь ч мөн адил чухал болохыг тогт...
21/10/2025

Японы эрдэмтдийн шинэ судалгаагаар булчин хөгжүүлэхэд уургийн хэмжээнээс гадна идэх цаг нь ч мөн адил чухал болохыг тогтоожээ.

Васэда их сургуулийн судлаачид өглөөд илүү их уураг хэрэглэсэн тохиолдолд булчингийн хэмжээ болон хүч мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг хулгана, мөн өндөр настай эмэгтэйчүүдийн туршилтаар баталсан байна.

Энэхүү судалгаа нь “Цагийн хооллолт” буюу хүний дотоод биологийн цагийн (циркадиан ритм) дагуу хооллолтын үр нөлөөг судалдаг чиглэлд хамаардаг. Хулганад өглөөгүүр уураг ихтэй хоол өгсөн тохиолдолд, оройн уураг өндөр хэрэглээтэй бүлгээс илүүтэйгээр хөлний булчин илүү сайн хөгжсөн байна.

Хүмүүст мөн ийм хандлага ажиглагддаг эсэхийг тогтоохын тулд судлаачид 65-аас дээш насны 60 эмэгтэйг хамруулсан бөгөөд өглөөний цайндаа илүү их уураг хэрэглэдэг хүмүүсийн булчингийн жин болон атгах хүч нь илүү сайн байжээ.

Эдгээр үр дүн нь өглөөд уураг ихтэй хооллох нь булчингийн эрүүл мэндийг хадгалах, нас ахихтай холбоотойгоор үүсдэг булчингийн сульдалтыг зогсоох чухал түлхүүр байж болохыг харуулж байна. Хүмүүсийн дийлэнх нь оройн хоолондоо өглөөнийхөөс хоёр дахин их уураг авдаг ч энэ судалгаа түүнийг эсрэгээр нь хийвэл илүү үр дүнтэйг онцолж байна. Таны нэгэн сайхан өдрийн эхлэлийг уураг ихтэй өглөөний цайгаар эхлүүлснээр булчингийн үйл ажиллагааг дээд цэгт нь хүргэх боломжтой.

Эх сурвалж: Aoyama, S. нар. “Distribution of dietary protein intake in daily meals influences skeletal muscle hypertrophy via the muscle clock.” Cell Reports.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MFC News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MFC News:

Share