SOBEE education

  • Home
  • SOBEE education

SOBEE education Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SOBEE education, Digital creator, .

{} Англи хэлний сургалт
{} Хүүхдэд зориулсан анхан шатны програмчлалын хичээл
{} Дижитал арт, зургаар дамжуулан өөрийгөө илэрхийлж, төсөөлөлөө бүтээл болоход чиглэнэ.

📌 Энгийн одоо цагийг хэрэглэхэд түгээмэл гаргадаг 3 алдаа❗️“Do/Does”-ийг асуух болон үгүйсгэх өгүүлбэрт орхигдуулдаг.❗️ ...
01/05/2026

📌 Энгийн одоо цагийг хэрэглэхэд түгээмэл гаргадаг 3 алдаа

❗️“Do/Does”-ийг асуух болон үгүйсгэх өгүүлбэрт орхигдуулдаг.
❗️ He/She/It эзэн биеийн дараах үйл үгэнд орох -s/-es дагаврыг мартдаг.
❗️ Present Continuous (одоо үргэлжилж байгаа цаг)-ийг илэрхийлэх өгүүлбэрийг Present Simple (энгийн одоо цаг) дээр буруу хэрэглэдэг.

Хүүхэддээ ирээдүйн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн үү?Scratch + English сургалтад бүртгүүлж суралцснаар хүүхэд тань:✔ Англ...
30/04/2026

Хүүхэддээ ирээдүйн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн үү?
Scratch + English сургалтад бүртгүүлж суралцснаар хүүхэд тань:
✔ Англи хэлээ хөгжүүлэх
✔ Өөрийн тоглоом бүтээх
✔ Сэтгэн бодох чадвараа сайжруулах
✔ Анхаарал төвлөрөлт нэмэгдэх
✔ Сурсан зүйлээ бататгаж, хэрэглээнд оруулах
✔ Бие даан суралцах мотивацийг нэмэгдүүлэнэ.
💻 Хичээл:
• Онлайн (Google Meet)
⚠️ Анхаарах:
• Tablet эсвэл Notebook шаардлагатай
• Гар утсаар оролцохгүй !!!
⏰ Хуваарь:
• Долоо хоногт 2 удаа (1 удаагийн сургалтын хугацаа 40–50 минут)
Даваа & Лхагва гаригийн анги " 09:00 - 10:00 | 14:00 - 15:00 | 19:00 - 20:00 "
Мягмар & Пүрэв гаригийн анги " 09:00 - 10:00 | 14:00 - 15:00 | 19:00 - 20:00 "
👥 Анги дүүргэлт:
• 8 хүүхэд (цөөн суралцагч → илүү хүртээмжтэй сургалт)
💰 Төлбөр:
• 1 сар – 99,000₮
• 3 сар – 250,000₮
🔥 Суудал хязгаартай тул эрт бүртгүүлж суудлаа баталгаажуулаарай!
Бүртгүүлэх бол: https://forms.gle/Sc1bn3EGuc6h6ACS9
☎️ Холбоо барих утас: 88956893
💸 Төлбөр төлснөөр суудал баталгаажна.

30/04/2026

Хүүхэддээ ирээдүйн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн үү?
Scratch + English сургалтад бүртгүүлж суралцснаар хүүхэд тань:
✔ Англи хэлээ хөгжүүлэх
✔ Өөрийн тоглоом бүтээх
✔ Сэтгэн бодох чадвараа сайжруулах
✔ Анхаарал төвлөрөлт нэмэгдэх
✔ Сурсан зүйлээ бататгаж, хэрэглээнд оруулах
✔ Бие даан суралцах мотивацийг нэмэгдүүлэнэ.
💻 Хичээл:
• Онлайн (Google Meet)
👥 Анги дүүргэлт:
• 8 хүүхэд (цөөн суралцагч → илүү хүртээмжтэй сургалт)
Суудал хязгаартай тул эрт бүртгүүлж суудлаа баталгаажуулаарай!
Бүртгүүлэх: https://forms.gle/xiWg2ihNg5YgvA4C6

🧑‍💻Таны хүүхэд зүгээр тоглоод байна уу… эсвэл БҮТЭЭЖ байна уу?Scratch программаар👉 Тоглоомоо өөрөө бүтээж👉 Код бичиж сур...
29/04/2026

🧑‍💻Таны хүүхэд зүгээр тоглоод байна уу… эсвэл БҮТЭЭЖ байна уу?

Scratch программаар
👉 Тоглоомоо өөрөө бүтээж
👉 Код бичиж сурч
👉 Бүтээлээ бусадтайгаа хуваалцаж сурна

💡 Зүгээр нэг дэлгэц ширтэх биш
Сэтгэж, бүтээж, хөгждөг орчин

👩‍🏫 Sobee багш + 🐱 Luna mascot
👉 Хүүхдэд сонирхолтой, хөгжилтэй хичээл

🚀 Өнөөдөр эхэлбэл маргааш таны хүүхэд “creator” болно

Бүртгүүлэх: https://forms.gle/SoSBvLLmNpTA618K9
Утас: 88956893

Хүүхэд тань яг ямар түвшинд байгааг мэдэхгүй байна уу? 🤔🎁 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тест⚡ Хурдан, амархан👉 Одоо шалгах: https://sobe...
29/04/2026

Хүүхэд тань яг ямар түвшинд байгааг мэдэхгүй байна уу? 🤔
🎁 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тест
⚡ Хурдан, амархан
👉 Одоо шалгах: https://sobeemn.com/
🌐 sobeemn.com

🚨 5-р ангийн хүүхэдтэй ээжүүдээ анхаараарай!Таны хүүхэд:❌ Англи хэлээ сонирхохгүй байна уу?❌ тоглоомонд их цаг зарцуулж ...
28/04/2026

🚨 5-р ангийн хүүхэдтэй ээжүүдээ анхаараарай!
Таны хүүхэд:
❌ Англи хэлээ сонирхохгүй байна уу?
❌ тоглоомонд их цаг зарцуулж байна уу?
👉 Тэгвэл үүнийг боломж болгоё!
Манай онлайн сургалт нь:
✨ Англи хэл + технологийг хослуулсан
✨ Хүүхдэд сонирхолтой, тоглонгоо сурах арга
Англи хэлний хичээлийг “Scratch” программыг ашиглан төсөл, тоглоомд суурилсан аргаар зааж, суралцагчдын суралцах мотивацийг нэмэгдүүлэх зорилготой. Тус онлайн сургалт нь “Cambridge”-ийн сургалтын агуулга болон “Scratch” блок кодингийн хөтөлбөрт үндэслэн боловсруулагдсан болно.“Scratch” программ нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, хийсвэр сэтгэлгээ, логик дарааллыг хөгжүүлж, өөрийн төсөөллийг бодит бүтээл болгон хэрэгжүүлэх боломжийг олгоно.
🎁 ЗӨВХӨН ОДОО:
Эхний 15 хүүхэд = 100% ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
📅 Эхлэх: 2026.04.29
Бүртгүүлэх бол: https://forms.gle/b7ncqL7FMgByGeWo6
📞 8895 6893

🧠 ХҮҮХЭД ЯАГААД СУРСАН ЗҮЙЛЭЭ МАРГААШ НЬ МАРТЧИХДАГ ВЭ?Эрдэмтдийн 140 жилийн судалгааны үр дүнд дараах хариулт урган гар...
24/04/2026

🧠 ХҮҮХЭД ЯАГААД СУРСАН ЗҮЙЛЭЭ МАРГААШ НЬ МАРТЧИХДАГ ВЭ?
Эрдэмтдийн 140 жилийн судалгааны үр дүнд дараах хариулт урган гаржээ. Эцэг эхэд зориулав 👇

Танил дүр зураг байна уу?
Өчигдөр "ойлголоо, ээж ээ" гэсэн хүүхэд өнөөдөр яг тэр чигээрээ хичээлээ огт санахгүй сууж байна уу. Та уурлаж, хүүхэд санах гэж хичээн хүндхэн нөхцөл байдал үүсдэг. Гэтэл энэ бол хүүхдийн ой тогтоолт муу, залхуу байгаа хэрэг огт биш. Энэ бол хүний тархины бүтцэд явагддаг байгалийн хууль юм.

📉 МАРТАХ МУРУЙ — 140 жилийн судалгааны үндсэн дээрээс
1885 онд Германы сэтгэл судлаач Херман Эббингхаус (Hermann Ebbinghaus) өөр дээрээ туршилт хийж нэг зүй тогтлыг нээжээ:
▪️ 20 минутын дараа — 42% нь мартагддаг
▪️ 1 цагийн дараа — 56%
▪️ 1 өдрийн дараа — 67%
▪️ 1 долоо хоногийн дараа — 75%
▪️ 1 сарын дараа — 79%
2015 онд Амстердамын их сургуулийн эрдэмтэд энэ туршилтыг ахин туршиж Эббингхаусын тоог бараг яг хэвээр нь баталжээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд тань хичээлээсээ ирэхдээ сурсан мэдлэг, мэдээллийн дөнгөж гуравны нэгийг нь маргааш авч үлддэг.

🧬 ТАРХИНД ЯГ ЮУ БОЛДОГ ВЭ?
Тархины гипокампус (hippocampus) хэмээх жижиг хэсэг шинэ мэдээллийг урт хугацааны санах ой руу шилжүүлэх "гүүрийн" үүрэг гүйцэтгэдэг. Нобелийн шагналт Эрик Кандел хэлсэнчлэн, шинэ санах ой үүсэхийн тулд нейронууд шинэ уураг нийлэгжүүлж, синапсаа бэхжүүлэх ёстой. Харамсалтай нь энэ үйл явц зөвхөн цаг хугацаа болон давталтын үр дүнд бий болдог.

Хүүхдийн тархинд бас нэг үйл явц явагдаж байдаг синапсын цэвэрлэгээ (synaptic pruning). Чикагогийн их сургуулийн Питер Хаттенлохерийн судалгаагаар 1–2 настай хүүхдийн тархи насанд хүрэгчийнхээс 50 хувиар илүү синапстай байдаг. Тархи "хэрэглэгдэж буй" холбоосыг бэхжүүлж, хэрэглэгдэхгүйг нь устгадаг. Энэ хуулийг "Use it or lose it" — "Хэрэглэхгүй бол алдана" гэж нэрлэдэг аж.

Хэрэв хүүхэд сурсан зүйлээ эргэн санахгүй бол тархи нь "энэ чухал биш юм байна" гэж шийдэж шууд устгадаг гэсэн үг.

😴 НОЙРНЫ НУУЦ

Хамгийн гайхалтай нь нойр. Калифорнийн их сургуулийн (UC Berkeley) профессор Мэтью Уолкерийн судалгаагаар нойргүй хоносон тархины санах ой бүртгэх чадвар 40 хүртэлх хувиар буурдаг.
Гүн нойрны үед гипокампус өдрийн туршид цуглуулсан мэдээллээ "дахин холбогдож" тархины уртын санах ойд шилжүүлдэг.

📌 6–12 насны хүүхдэд өдөрт 9–12 цаг, өсвөр насныханд 8–10 цагийн нойр зайлшгүй хэрэгтэй.
Чанартай нойроо аваагүй хүүхдийн тархи өдөр сурсан зүйлээ "хадгалах" холбоос үүсдэггүй байх нь.

📚 ДАХИН УНШИХ НЬ ХУУРМАГ ИТГЭЛ ӨГДӨГ
Вашингтоны их сургуулийн Хенри Рөдигер, Жеффри Карпике нарын 2006 онд "Psychological Science" сэтгүүлд хэвлэгджээ.
Хоёр бүлэг оюутан нэг ижил текстийг судалсан:

▪️ Нэг бүлэг нь дахин дахин унших
▪️ Нөгөө бүлэг нь номоо хааж, сурсан зүйлээ эргэн санаж бичсэн аж

Долоо хоногийн дараа шалгахад:
✅ Дахин уншсан бүлэг — 40% санаж байсан
✅ Эргэн санаж бичсэн бүлэг — 61% санаж байсан
Өөрөөр хэлбэл, хүүхэд номоо олон удаа уншсан ч "мэднэ" гэсэн хуурмаг итгэл л төрөхөөс биш, тархинд нь тогтох нь бага байдаг байна. Харин "эргэн санах үйл явц" нь тархийг хүчирхэгжүүлдэг.
Үүнийг "Testing Effect" буюу "Шалгалтын нөлөөлөл" гэдэг.

⏰ ЗАВСАРТАЙ ДАВТАХ АРГА**
Хоёр дахь алтан дүрэм нь — "Spaced Repetition" буюу завсартай давтах арга. 317 суралцагчийн судалгааны үр дүнг нэгтгэсэн мета-анализаар (Psychological Bulletin, 2006) шууд нэг өдрөөр цуглуулж давтахаас (cramming), хэдэн хоногоор зайтай завсарлан давтах нь 10–30 хувиар илүү үр дүнтэй болох нь нотлогджээ.

❓ ХҮҮХЭД ЯАГААД МАРТДАГ ВЭ? — 5 ГОЛ ШАЛТГААН

1️⃣ Утга, контекстгүй цээжилсэн — Виржиниагийн их сургуулийн Даниел Виллингхам: "Санах ой бол бодлын үлдэгдэл." Хүүхэд бодож байж л санадаг.

2️⃣ Сонирхол, сэдэл дутсан — Колумбын их сургуулийн Дафна Шохами: сониуч зантай тархи дофамин ялгаруулж, мэдээллийг тархинд "наах" нөлөөтэй.

3️⃣ Стресс, дарамт— Соня Лупиений судалгаагаар удаан үргэлжилсэн стрессийн гормон "кортизол" нь гипокампусыг 14 хувиар жижигрүүлдэг байна.

4️⃣ Нойргүйдэл — Дээр дурдсанчлан, нойр бол санах ойн үндэс.

5️⃣ Multitasking буюу хэд хэдэн зүйл зэрэг хийх — Стэнфордын Клиффорд Нассын 2009 оны туршилт (PNAS): хэт их дэлгэц ба зэрэг ажил хийдэг хүүхдийн анхаарал, санах ой ихээхэн сулардаг.

📌 Нэмэлт баримт: 7 настай хүүхдийн ажлын санах ой нэг зэрэг дөнгөж 2 шинэ мэдээлэл л барьж чадна (Коуэн, 2010). Та 4 заавар нэг дор хэлэхэд 2 нь нь алга болдог нь үүнтэй холбоотой.

💡 ЭЦЭГ ЭХЭД ЗОРИУЛСАН 7 ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

1. 24 цагийн дотор эргэн асуу. Оройн хоолны ширээн дээр: "Өнөөдөр юу сурав? Нэг жишээгээр тайлбарлаач?" 5–10 минутын яриа 1 цагийн даалгавар хичээлээс илүү үр дүнтэй.
2. Хүүхдээ " багш" болго.
"Өөрийгөө багш гэж бодоод намайг багш шиг сургаад өгөөч" гэж хэлээрэй. Сурсан зүйлээ өөр хүнд тайлбарлах нь санах ойг хамгийн хүчтэй бэхжүүлдэг.
3. Давталтын завсарлагатай хий.
Өнөөдөр сурсан — маргааш 5 минутаар сануул — 3 хоногийн дараа дахин — долоо хоногийн дараа нэг удаа. Бага боловч, тогтмол.
4. Нойрыг ариун зүйл мэт хамгаал.
Унтахын өмнөх 1 цагт дэлгэц хориглох нь гүн нойрыг хадгалдаг.
5. Биеийн хөдөлгөөн — өдөрт 10–20 минут.
Нортистернийн (Northeastern) их сургуулийн Чарльз Хиллманы судалгаагаар хичээл эхлэхийн өмнөх 10 минутын хөдөлгөөн хүүхдийн анхаарал, санах ойг мэдэгдэхүйц сайжруулдаг.
6. Дуу, шүлэг, түүх — нууц зэвсэг.
Үржвэрийн хүснэгт, шинэ үг, түүхийн он тоог дуу, шүлэг болгож өгөхөд хүүхдийн тархинд нэг дор гурван зүйл идэвхждэг: аялгуу, утга, мэдрэмж.
7. "Яагаад?" гэсэн асуултыг урамшуул.
Хямд боловч хамгийн үр дүнтэй багшийн арга. Хүүхэд өөрөө асуулт асуух үед тархи дофаминаа ялгаруулж, мэдлэгийг илүү удаан санахад нь тусалдаг.
Хүүхэд мартах нь муу зүйлбиш. Энэ бол тархины байгалийн горим.
Сурахад цаг хэрэгтэй биш, харин давталт, нойр, утга учир, сонирхол, амралт хэрэгтэй юм.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when SOBEE education posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SOBEE education:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share