29/10/2025
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 386 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын нийслэлийн хотыг:
- 1639 онд "Өргөө",
- 1651 онд "Номын хүрээ",
- 1706 онд "Их хүрээ",
- 1912 онд "Нийслэл хүрээ",
- 1924 оноос хойш Улаанбаатар хэмээн нэрлэсэн түүхтэй.
Өдгөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай, улс орны нийгэм, эдийн засгийн хамгийн том тулгуур болон хөгжиж байна.