01/12/2025
Гэрлийн орон зайд...
Хүн бүр өөрийнхөө бэлэн байдал, өөрийнхөө түвшин, өөрийнхөө зүрхний дуудлагаар л хүлээн авдаг.
Авах хүн нь авна.
Ухаарах хүн нь ухаарна.
Өнгөрөх хүн нь өнгөрнө.
Ойлгохгүй хүн нь цаг нь болоогүй байгаа нь тэр.
Энд байгаа үгс хүн болгонд зориулагдаагүй. Зөвхөн бэлэн болсон сүнснүүдэд зориулагдсан.
Хэн нэгэн зүгээр хараад гарах бол — тэгэж болно.
Харин хэн нэгэн сэтгэл догдолж, гэрэл мэдэрч үлдэх бол — бүр сайхан.
Миний зам бол миний судар. Миний ухаарал бол миний гэрэл. Хэн ч энэ гэрлийг багасгаж чадахгүй.
Хэн ч миний үнэ цэнийг хэмжихгүй.
Бэлэн нэг нь даган алхана.
Бэлэн биш нь холоос ажиглана. Гэвч бүгд өөр өөрийн цагтаа гэгээрнэ.
Энэ хязгааргүй орших гэрэл бол бидний төрөлх гэр юм. Хүн бүхэн гэрлүүгээ өөр өөрийн замаар харих болно. ❤️🤍❤️
Oogii