04/06/2026
Үхтэл үр харам гэж эмч хийхэд заримдаа элэг эмтрэх юм. Хар тамхинд донтсон хүүхдээ эмчлүүлэхийн төлөө байраа зараад эмч болгоныг царайчилж гуйсан төрх( энэ надад үзүүлэх гэж ирсэн хэдэн зуун саяар эмчлүүлэх гэж оролдож байгаа 12 дахь аав ээж). Гэр хороололд хашаа байшин түрээслээд хүүхдээ эдгээх гээд сайн гэсэн эмч болгонд үзүүлж явах байраа зараад өндөр зардлаар эмчлүүлсэн ч эдгэхгүй байгааг ойлгох ухаангүй болтлоо зүтгэх горьдлого тээх аав ээж. Аав ээжийгээ орох оронгүй хүн царайчилсан гуйлгачин болгочоод гавьяа байгуулсан аятай уурлаж суух хүүхэд . Хар тамхинаас гарсан түүх байхгүй сэтгэлзүйч эмч гээд эмч биш 4 жилээр их сургуульд сурсан анагаахын мэдлэггүй хүмүүс донтогчтой ярилцаад эм тариа хэрэглэлгүй 1удаад 450.000р ярилцаад байхаар яаж үр дүнтэй байхын . Ямар эмнэлэг байсан ч Хар тамхийг байрны үнээр эмчилсэн ч үр дүн гарахгүйг ойлгоцгоо эцэг эхчүүдээ. Олон жилээр хориод хордлогоос гаргах арга хэрэглэвэл гарах магадлал байж болох ( хорьж нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх)гэхдээ ихэнх нь амиа хорлохоор гарч болхооргүй хордоо. Нийгмийг тэр чигээр нь харанхуй нөмөрч байна. Хар тамхийг хамгийн хатуу хуультай болгох хэрэгтэй.
Otgon Ochirpurev