Дорноговь мэдээ

Дорноговь мэдээ Дорноговьд болж буй үйл явдал Дорноговьд болж буй мэдээ мэдээлэл

📌СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ, ХУДАЛДАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
27/11/2024

📌СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ, ХУДАЛДАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

01/08/2023
Үйлдвэрлэлийн осолд өртөх, түүнтэй холбоотой тэтгэвэр тэтгэмжийн талаар...Та Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэл...
07/03/2023

Үйлдвэрлэлийн осолд өртөх, түүнтэй холбоотой тэтгэвэр тэтгэмжийн талаар...
Та Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль гэж сонсож байсан уу? Тэгвэл энэхүү хууль нь 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Таны танил хэн нэгэн үйлдвэрлэлийн осолд өртөж хэрхэн яаж тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авахаа мэдэхгүй байгаа бол доорхи зөвлөгөөг уншуулаарай.
Дээрхи хуульд “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж заасан бөгөөд даатгуулагч буюу ажилтан та ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад, ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед аль эсвэл ажилдаа ирэх буцах замд та үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд хуульд заасан тэтгэвэр тэтгэмж, төлбөрийг олгоно.
Мөн МУ-ын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн хоёрдугаар хэсэгт үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас акт тогтоохоор заасан байдаг. Үүнд:
1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
2. ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;
3. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
4. ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;
5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
Тайлбар: Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно.
6. ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед гэж заажээ.
Тэгвэл үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хэрхэн авах вэ гэж үү. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд тодорхой заасан байдаг тул хуулийг нэг бүрчлэн танд хэлж нуршаад яахав та бүхэн өөрсдөө дэлгэрэнгүй хараарай.
Тухайн хуулийн зүйл заалтад үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтанд болон түүний ар гэрт хэрхэн тэтгэвэр, тэтгэмж төлбөр олгохыг тодорхойлон заасан байдаг.
Жишээ нь: Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан бол ажилтны ар гэрт ажилтны мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин ихэсгэсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийг олгоно гэж заасан байдаг.
#үйлдвэрлэлийн осол

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category