
19/07/2025
УЛСЫН ЗААН Ж.ГАНБОЛД ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ХООЛ “ШАХДАГ”‼️
Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Улсын заан Жамбалын Ганболд Нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргаар ажилладаг. Тэрбээр 1.0 тэрбум төгрөгийн хоёр барилгатай, 750 хонь, 290 ямаа буюу 218 сая төгрөгийн малтай, 1.1 тэрбум төгрөгийн газартай, “Монгол спорт” ХХК, “Хан хөхий зам” ХХК, “Хаппи дрийм” ХХК, “Сумо бургер” ХХК гэх дөрвөн компанитай зэргээр бэлтэй бөхчүүдийн эхний эгнээнд бичигддэг. ‼️
Хамгийн гол нь, Улсын заан Ж.Ганболдын компаниуд төрд шахаа хийдгээрээ зартай. Жишээ нь, Ж.Ганболдын “Монгол спорт” ХХК нь нэгэн үе “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний шахаа хийдэг байсан гэдгээрээ зартай. “Монгол спорт” ХХК нь 2005 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлж эхэлсэн гэдэг. Гэвч 39.8 мянган ам.долларын тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгсэл, бараагаа нийлүүлээгүй гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Монгол спорт” ХХК-ийг хар жагсаалтдаа оруулж, дахин тендер өгөхгүй хэмээн зарлаж байв. Мөн түүний төрсөн дүү нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ган бөмбөлөг шахсан гэх дуулиан дэгдэж байлаа. ‼️
Улсын заан Ж.Ганболдын “Сумо бургер” ХХК нь ресторан болон спортын бэлтгэлийн бааз ажиллуулдаг. Хамгийн гол нь энэ бизнесээрээ Үндэсний шигшээ багийн тамирчдын байр болон хоолыг улсын зардлаар хангаж, ашиг олдог ажээ. Тодруулбал, “Сумобургер” ХХК нь Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч ажилладаг бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчдын байр хоолны зардлыг нэг хүний хоногийн 60 мянган төгрөгөөр тооцож гэрээ байгуулдаг ажээ. ‼️
Жишээ нь, Бокс, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдад хоол нийлүүлэх гэрээ байгуулж, 19.7 сая төгрөг, ҮШБ-гийн зургаан тамирчныг хоол, байраар хангах зардалд 9.0 сая төгрөг зэргээр авсан баримтууд нь байна. ‼️