Newstv.mn

Newstv.mn Мэдээ, мэдээллийн вэбсайт

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлий төвийн Бизнес сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Оюунчимэг: Монгол, Японы т...
17/08/2025

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлий төвийн Бизнес сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Оюунчимэг: Монгол, Японы талууд хамтран гуравдагч зах зээлд нэвтрэх боломж, давуу тал их бий

Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум 4 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Японд сургууль төгсөгчдийн “Жугамо нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал З.Сугар: Японы зах зээлд гарааны бизнес эрхлэгчдийг ...
17/08/2025

Японд сургууль төгсөгчдийн “Жугамо нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал З.Сугар: Японы зах зээлд гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулах “Shibuya Startup Challenge” хөтөлбөрийн эцсийн шалгаруулалт форумын үеэр зохион байгуулагдана

Форумын хувьд 500 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд төрөл бүрийн салбарын мэдээлэл авч, хоорондоо харилцаа тогтоох суурь болсон гэж харж байгаа.

01/08/2025

Тавантолгой төмөр зам компанийн захирал Б.Дүгэржав согтууруулах ундаа ууж, ажилчдадаа агсам тавьжээ!!!

Улсын аварга Г.Эрхэмбаярын эхнэр: 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд гуйлгачин шиг нохой шиг хөөгдлөө…Ийм зүй...
31/07/2025

Улсын аварга Г.Эрхэмбаярын эхнэр: 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд гуйлгачин шиг нохой шиг хөөгдлөө…

Ийм зүйл бичих болсондоо харамсаж байна. Гэхдээ надад өөр арга үнэхээр үлдсэнгүй ээ. 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд байгуулсан амралтын газраасаа гуйлгачин шиг нохой шиг хөөгдөж, 3 4 тансаг байрнаас нь ганцад нь ч ороод ч амьдрах эрхгүй гудамжинд гардаг юм байжээ.
Бөх хүний эхнэр болно гэдэг өндөр дээд хувь заяа, азтай хүн бэ чи гэж олон хүнээс олон жил сонсож явлаа. Гэхдээ тэр азыг нь би өөрөө тэр хүнд бүтээж өгсөн шүү дээ. Өндөр цолтой байхад нь гэрлэсэн бол сонгогдсон аз гэхсэн. Бүхнээ хаяад өөрийгөө бүтэн зориулж бүтээлцсэн болохоор азтай хүн гэж хэлүүлэх дургүй ээ. Бөх гэдэг жилд нэг болдог улсын наадмаар бүтэн жилийн хөлс хүч хөдөлмөрөө үнэлүүлдэг амаргүй ажил. Тамирчин хүнийх нь хувьд ярих юмгүй ээ сайн бөх. Тэр хүний хөдөлмөр амжилтын цаана мэдээж олон хүний сэтгэл зүтгэл мөнгө санхүү дэмжлэг байдаг. Гэхдээ хамгийн чухал хамгийн хэцүү хэрнээ нэг их үнэлэгддэггүй нэлээн хүнд ажил ар гэр эхнэрт нь л оногддог гэдгийг баргийн хүмүүс мэдэхгүй зөвхөн аз гэж л хардаг. Бөх хүн амжилт гаргахын тулд хажуудах хань нь ажлаа хойш тавьж ар гэртээ анхаарч хоол унд нойр бэлтгэлийг нь зохицууулж тайван байлгах үүрэгтэй. Нярай хүүхдээ уйлуулж болохгүй маргааш нь барилдаантай, гадуур хамт явж болохгүй маргааш нь барилдаантай, уурлаж гомдсон ч хэлж болохгүй бас л маргааш нь барилдаантай. Хүүхэд өвдсөн ч 2 3 аар нь ганцаараа сахиж эмнэлэгт хэвтэх, ус ч ууж чадахгүй жирэмсний хордлоготой ч өдөржин чанах адууны махны үнэрийг нь авч чадахгүй өдөржин бөөлжиж хэвтэх, тогоо шиг том гэдэстэй ч хүнсээ зөөж хүүхдээ сургуульд нь байнга хүргэх, тоглож наадах хүүхдүүдээ томоотой бай гэж дууг нь байнга хорих, үхдэггүй сэхдэггүйгээрээ дуудуулж ад үзэгдэн өвдөж хэвтэх. Үгээ тэвчсээр үнэндээ ганц бие мэт бүх зүйлээ өөрөө зохицуулна. Эхлээд ядрана шантрана гомдоно уйлна тэгсгээд аяндаа дасна чадна бүгдийг болгоно. Ажил карьер залуу нас мөрөөдөл бүгдийг нь мартана, зөвхөн тэр хүний мөрөөдлийн төлөө тэр хүний амжилтын төлөө өөрийгөө мартана хаяна хамтдаа зүтгэнэ. Арайхийж хүссэн оргилд нь хүргэлээ алдар нэр хөрөнгө мөнгө аажмаар хүнийг эвдэж эхлэнэ. Хаан болсон мэт санаж харц зарц шигээ харьцаж эхлэнэ хамаг зүйлээ нууж урд нь байдгаасаа ч илүү харамч нарийн болж өөрийнх нь гарын аясаар байгаад бах нь ханаж өчүүхэн мөнгө хүртэл хармалдаг болно. Бүх зүйлийг чинь өөчилж муулж үргэлж доош нь хийж хэмлэх болно. Архи дарс авгай хүүхэн мөрийтэй тоглоом зугаа нь болно. Агсан согтуу тавьж амар тайван байлгахаа ч болино. Эд хөрөнгө байр сав мөнгө төгрөг бүгдийг нь ээж дүү нарынхаа нэр лүү шилжүүлж эхлэнэ. Хамт байхад хэний ч нэр дээр байсан яахав дээ гээд хэнэггүй байсных гор нь одоо гарч гурван хүүхэдтэйгээ гудамжинд гарах дээрээ тулж иржээ. Олон жил бүх муу муухай хортой занг нь түмнээс нууж тэвчсээр сүүлдээ амиа хорлохоос өөр бодолгүй болтлоо туйлдаж аргаа бараад салах шийдвэрт хүрсэн. Гэр бүлд амсаж болох бүх муухай зүйлийг амссан надад тэвчээр маань ихэдсэн үү гэхээс дутаагүй байхаа. Шүүхээрээ заргалдаад үз надад юу ч байхгүй гэх Хэн ч энэ хорвоод амьд үлдэхгүй. Тэр хүүхдүүдээсээ харамласан тансаг зэрэглэлийн 3 4 байр, өөрийн гараар бүтээлцсэн овоо хөөрхөн амралтын газрыг маань хүртэл ах дүү ээж хамаатан садныхаа нэр лүү бүгдийг нь шилжүүлсэн юм гэнээ. Би хэлснээр нь гуйлгачин болоод үлдэх нь тодорхой болжээ. Өнөөдөр хамгаалалтын алба хөлслөөд хөөж гаргаж байна. Гэхдээ зүгээрээ алдсан залуу нас ажил мэргэжил карьер цаг хугацаагаа бэрд шиг сэтгэлд чинь бэлэг болгоод хандивлчихья. Хэлснээр чинь гуйлгачин болчихгүй байхаа хэний охин билээ дээ😇 Хортой харилцаа хүний үнэргүй зангаас чинь хүүхдүүддээ үзүүлж сургамааргүй байна. Олон жил бодож тунгааж хүмүүн бусын их тэвчээр гаргаж байсан ч тэвчээр хүртэл дуусдаг юм билээ. Хуулийн цоорхойгоор би хохироод үлдэж байгаа ч дахиж өөр хүмүүс ийм байдалд битгий ороосой. Охидууд дүү нар минь өөрийгөө гээтлээ хүсэл мөрөөдлөө хаятлаа хүнд битгий тултал нь зориулаарай бүтнээр нь . Сайн муутай хорвоо шүү санаанд оромгүй зүйл их болдог юм байна. Эцэст нь өөртөө баяр хүргэж байна. Бүтэн амьсгалахын аргагүй хортой хөндүүр зовиуртай харилцаанаас гарахын тулд чамайг тэр хөгийн эд хөрөнгөнүүд хөөрхийлөлттэй зан авир өс хонзонтой чинь үлдээж байна. Нэлээн өндөр үнээр олдсон эрх чөлөөтэй амьдралдаа үлдсэн насаа зориулж харамсах зүйлгүй тайван туулах болноо. Гэгээрэх болтугай.

Жич: гэр бүлийн хэрүүл аахар шаахар зүйлийг дэлгэж булайгаа дэлгэмээргүй байна өө. Жичийн жич: банк санхүүгээр төгссөн гэхдээ зэвэрсэн боловч амралтын газар эсвэл ресторан зоогийн газарт зб сайн хийж чадах хүн байна шүү Ажил сонирхож байна ккк Пм бичээрэй маш сайн ажиллаж чадна шүү

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөг Увс аймагт сүндэрлүүллээ
28/07/2025

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөг Увс аймагт сүндэрлүүллээ

🇲🇳 МУГЖ Самандын Жавхлан Увс аймгийнхаа түүхт 100 жилийн ойгоор Ардын жүжигчин цолоор шагнууллаа. 👏👏👏
28/07/2025

🇲🇳 МУГЖ Самандын Жавхлан Увс аймгийнхаа түүхт 100 жилийн ойгоор Ардын жүжигчин цолоор шагнууллаа. 👏👏👏

“Нүүрсний хулгайч” аймгийн алдарт уяач болж, морь айрагдуулжээ!!!“Эрдэнэс таван толгой” ХК-иас “зувчуулсан” байж болзошг...
27/07/2025

“Нүүрсний хулгайч” аймгийн алдарт уяач болж, морь айрагдуулжээ!!!

“Эрдэнэс таван толгой” ХК-иас “зувчуулсан” байж болзошгүй их хэмжээний мөнгөөрөө Казакстанд тансаг зэрэглэлийн хороолол барьсан хэмээн зарлагдаж байсан Х.Нурлат гэгч Өвөрхангай аймагт зохиогдож буй Даншиг наадамд хязаалан айрагдуулж, аймгийн алдарт уяач хэмээн зарлуулжээ!!!

Ардын хувьсгалын 104 жилийн ойн соёолонгийн түрүү Ховд аймгийн Мянгад сумын харьяат МУМУ З.Мэндсайханы хул үрээ 3'000'00...
26/07/2025

Ардын хувьсгалын 104 жилийн ойн соёолонгийн түрүү Ховд аймгийн Мянгад сумын харьяат МУМУ З.Мэндсайханы хул үрээ 3'000'000'000 (гурван тэрбум) төгрөгөөр зарагджээ.

Хул үрээг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат МУТМУ Б.Далайн хүү УИХ-ын гишүүн Д.Батбаяр авчээ.

МЭДЭГДЭЛУлсын гарди Н.Өсөхбаяр "Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан...
25/07/2025

МЭДЭГДЭЛ

Улсын гарди Н.Өсөхбаяр "Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.

Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.

Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.

Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.

Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэлээ.

Монгол Улсын гарьд Н. Өсөхбаяр. 2025.07.25

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн охин Пүрэвжаргал: Миний угаадас чиний хамгийн тансаг хоолноос илүү" хэмээн цахим хуу...
23/07/2025

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн охин Пүрэвжаргал: Миний угаадас чиний хамгийн тансаг хоолноос илүү" хэмээн цахим хуудастаа бичсэн нь олон нийтийн зэвүүцэл төрүүлэв.

Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор жүжигчин Цогтоо шударга шийдвэр гарахгүй бол жагсана хэмээн мэдэгдсэн бол, харин Ц.Цэрэнпунцагийн охин “Нөлөөтэй айлын хүүхдүүд зодолдох Цогтоод ямар хамаа байна аа ” гэх маягаар ханджээ.

“Витафит” хэрэглэгчдийгээ дахин төөрөгдөлд оруулжээДээрх явдал нь “Витафит” компанийн хувьд бүтээгдэхүүнийхээ, тэр дунда...
15/07/2025

“Витафит” хэрэглэгчдийгээ дахин төөрөгдөлд оруулжээ

Дээрх явдал нь “Витафит” компанийн хувьд бүтээгдэхүүнийхээ, тэр дундаа хамгийн эмзэг сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ огноог өөрчилсөн ганц удаагийн тохиолдол нь энэ биш юм.

http://www.newstv.mn/a/3397

Баянхонгор аймгаас 76 жилийн  дараа Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорч , түүхэн амжилт гаргасан Жинст сумын ха...
13/07/2025

Баянхонгор аймгаас 76 жилийн дараа Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорч , түүхэн амжилт гаргасан Жинст сумын харьяат, УЛСЫН АРСЛАН Э.Батмагнайд Баянхонгор аймгмйн нутгийн зөвлөлөөс Lexus-600 автомашин бэлэглэжээ

Address

Улаанбаатар

Telephone

+97672111122

Alerts

Be the first to know and let us send you an email when Newstv.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newstv.mn:

Share