E TIMES

E TIMES E TIMES хугацаа алдахгүй...

23/03/2026

Төрийг хохиролгүй болгох, зориуд “үнэгүйдүүлсэн”, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд Ажлын хэсгийн үр дүнд 120 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан сайн мэдээтэй ч нийт авлагын хэмжээтэй харьцуулахад хангалтгүй гэж үзэж байна.

Тиймээс авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэх асуудлыг судлах,

Өр төлбөрт тооцож авсан обьектуудад зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.

#ЦэгцрэхХөдөлгөөн

📌"Эрин зууны бахархал Эрдэнэт 50" тоглолтын тасалбар худалдаанд гарчээ.Тасалбар захиалга үнэгүй хүргэлт 90255656
22/03/2026

📌"Эрин зууны бахархал Эрдэнэт 50" тоглолтын тасалбар худалдаанд гарчээ.
Тасалбар захиалга үнэгүй хүргэлт 90255656

📌Үйлдвэрлэл, технологийн парк дахь “Цахилгаан хангамжийн багц-3” төслийн шав тавих ёслол боллооӨнөөдөр Үйлдвэрлэл, техно...
21/03/2026

📌Үйлдвэрлэл, технологийн парк дахь “Цахилгаан хангамжийн багц-3” төслийн шав тавих ёслол боллоо

Өнөөдөр Үйлдвэрлэл, технологийн парк дахь “Цахилгаан хангамжийн багц-3” төслийн шав тавих ёслол боллоо. Төсөл нь 110/35/6 кВ-ын 2х63 МВА хүчин чадалтай дэд станц болон 20.5 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг багтаасан томоохон бүтээн байгуулалт юм.

Ёслолд Уран эгшиг дугуйлангийн сурагчид, лам хуврагууд оролцож газар лус, байгаль дэлхийг аргадан бүтээн байгуулалтын ажилд ерөөл өргөсөн юм.

Эрчим хүчний хэлтсийн Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, дэд станц ашиглалтад орсноор зөвхөн парк дахь үйлдвэрүүдийг хангаад зогсохгүй, Хаягдлын аж ахуй болон цаашдын томоохон төслүүдийн эрчим хүчний суурь болно гэж мэдээлэв.

Төслийн гүйцэтгэгч “Энх-Өглөө” ХХК ажлыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхээ илэрхийлж, бэлтгэл ажил, техник материалын захиалга 60 орчим хувьтай байгаа бөгөөд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу эхэлжээ.

Төслийн хэрэгжилтээр шинэ үйлдвэрүүдийг байгуулах суурь бүрдэж, бүс нутгийн үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд бодит түлхэц үзүүлэх юм.

📌Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болговМонгол Улсын Ерөн...
21/03/2026

📌Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллаж, ус бохирдуулсны төлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн байдалтай танилцлаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м³ ус ашигласан боловч зөвхөн 252 сая м³ буюу гуравны нэг нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн бөгөөд бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой байжээ.

Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу Толгой” ХХК сүүлийн 15 жилд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй аж. Усны газрын судалгаагаар 2020-2025 онд тус компани жилд 12.3-17 сая м³ ус бохирдуулсан гэж үзжээ. Ерөнхий сайдын байр суурь: “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” зарчмыг жигд мөрдүүлж, хуулийн дагуу бүх ус бохирдуулагч компаниас төлбөр авч ажиллахыг Усны газарт үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажилланаУИХ-ын...
21/03/2026

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт үйл ажиллагаа явуулдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, сургалтын төв” ТББ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн ур чадвар олгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, гар урлал, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх замаар бие даан орлого олох боломжийг бүрдүүлдэг байна.

Гишүүний зүгээс төвийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд зөөврийн компьютер (ноутбүүк) нийлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд цаашид сургалтын орчин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож ажилласан юм.

📌Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймагт үйл ажил...
21/03/2026

📌Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хан Жаргалант Ховд” махны үйлдвэрт ажиллалаа.

Хоршоо төсвийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар тоног төхөөрөмжөө шинэчилж, 250 тн хөргүүртэй зоорины өргөтгөл хийсэн бөгөөд долоон ажлын байр шинээр бий болгож, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг тогтмол хийж, таван нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ.

Үйлдвэрийн хүчин чадлаар жилд 18 нэр төрлийн 90-100 тн хиам үйлдвэрлэн, Ховд, Завхан, Увс аймгийн хэрэглэгчдэд нийлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна.

📌Монгол орны ойн нөөц, технологи, эдийн засгийн ач холбогдлыг хэлэлцэвӨнөөдөр (2026.03.21) Олон улсын ойн өдөр тохиож, “...
21/03/2026

📌Монгол орны ойн нөөц, технологи, эдийн засгийн ач холбогдлыг хэлэлцэв

Өнөөдөр (2026.03.21) Олон улсын ойн өдөр тохиож, “Ой ба эдийн засаг” сэдэвт “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VII хурал Эрдэнэт хотод амжилттай болж байна.

Хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Кристоф Форакс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар үг хэлж, ойн нөөц, нөхөн сэргээлт, технологи, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн ач холбогдлыг онцоллоо.

Тус арга хэмжээнд 16 илтгэл хэлэлцэгдэж, оролцогчид ойн эдийн засгийн үр ашиг, ашиглалтын оновчтой хэлбэр, таримал ой, ойн нөхөн сэргээлт, мод, модон материалын үйлдвэрлэл, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлт, инновац, технологи (дрон, LiDAR зэрэг) зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэн санал, зөвлөмжөө солилцов.

Хуралдааны үр дүнд ойн салбарын бодлого, менежмент, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, шинжлэх ухаанд суурилсан бодлого, практикийг нэвтрүүлэх чиглэлээр санал, зөвлөмжүүд нэгтгэгдэж, Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

21/03/2026

📌Парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэн тохижуулжээ

Чуулганы танхимын шилэн хаалтыг авч, сэтгүүлчид нэгдсэн хуралдааныг нээлттэй ажиглах боломжтой болсон байна.

#Чөлөөлье

📌“Зүрх мартaхгүй” төслөөр Эрдэнэт хотын 5 хүүхэд эрүүл боллооЭрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд 50 хүүхдийн зүрхний мэс...
21/03/2026

📌“Зүрх мартaхгүй” төслөөр Эрдэнэт хотын 5 хүүхэд эрүүл боллоо

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд 50 хүүхдийн зүрхний мэс заслыг хамтарч хийх Санамж бичиг-ийг 2025 оны 12 дугаар сард байгуулжээ.

2026 оны 1 дүгээр сард Бундан ТББ-ын “Зүрх мартaхгүй” төслийн эмч, залуус үнэ төлбөргүй үзлэг хийсний үр дүнд 5 хүүхэд мэс засалд орж, эрүүл боллоо.

Төслийн хэрэгжилт 15%-ийн гүйцэтгэлтэй урагшилж байгаа бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 18-нд төслийн баг Эрдэнэт хотын Засаг дарга болон удирдлагын багт тайлан мэдээлэл хүргүүлжээ.

Мөн зургаа дахь хүүхэд, 6 сартай охин Буянжаргал маргааш эмнэлгээс гарч гэртээ эрүүл энх ирэх юм.

21/03/2026
Орхон аймгийн СДМЭХ-ны Тэргүүнээр Б.Туяа сонгогдлооОрхон аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эм...
21/03/2026

Орхон аймгийн СДМЭХ-ны Тэргүүнээр Б.Туяа сонгогдлоо

Орхон аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 6 дугаар ээлжит чуулган 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдав. Чуулганд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, СДМЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар оролцож, орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал нэмэгдэж байгааг өндрөөр үнэллээ.

Чуулганы үеэр Батнасан овогтой Туяа Орхон аймгийн СДМЭХ-ны Тэргүүнээр сонгогдсон бөгөөд арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэм, орон нутгийн хөгжилд бодит үр дүн үзүүлэх ажлыг удирдан чиглүүлэхээр болжээ.

21/03/2026

Энэ машин хаана ч хүрдэг тэ🔥

Address

Ulaanbaatar
976

Telephone

95106888

Alerts

Be the first to know and let us send you an email when E TIMES posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to E TIMES:

Share

ОРХОН АЙМАГ

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулсанаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хoт болтлоо дэвжин, хөгжсөөр байна.