26/08/2026
СҮҮЛИЙН 30-Н ЖИЛД 3-Н ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМГИЙН ӨНДӨР ОНООНЫ ДУНДАЖТАЙ БАЙСАН NBA ТОГЛОГЧИД
- Эдгээр онооны дунджуудаас харахад сүүлийн 10-н жилд гарсан тохиолдол хамаагүй их, бүр нарийвчлавал эхний 10 дотор Harden, Luka, Shai, Embiid, Giannis, Beal гээд 6-н тохиолдол гарсан байна. Мэдээж энэ дундаа James Harden-ы тэр он жилүүд үнэхээр тасархай байгааг харж болно.
- Нөгөө талаар онооны инфляци ихэссэнээр Bradley Beal хүртэл ид үеийн 3-н онооны дундаж нь ийм өндөр болчихсон байна. Гэсэн хэдий ч Luka, Shai, Embiid, Giannis нарын сүүлийн хэдэн жилийн оноо авалт ямар тасархай байсныг харж болно. Тэр дундаа Shai бараг л Kobe-той ижил байсан, харин Luka бүр Kobe-с дунджаараа илүү байжээ.
- Сонирхолтой нь хамгийн өндөр оноо дундажласан аль нэгэн жилдээ аварга болсон 4-н л тохиолдол байна. Өнгөрсөн жилийн Shai, 22 оны Steph, Shaq-н 3-н жил болон урьжнан жилийн Tatum нар багтжээ. Эсэргээрээ аварга авсан жилүүдийнхээ араас Jokic, Giannis нар багаа илүү довтолгоогоор чирдэг, нэн шаардлагатай болсон ч гэж харагдаж байна.
- Мэдээж 2000-д оныхныг онцломоор байна, 20-н жилийн өмнөх Pace-г одоо үе рүү хөрвүүлвэл Kobe-с авхуулаад Harden, T-Mac, Iverson, Shaq тэр бүү хэл Lebron-ы дундаж оноо хүртэл өсөх байсан байх. Lebron-ы хувьд MVP болон аваргын цом авахаасаа өмнө хамгийн шилдэг онооны дундажтай 3-н жилээ өнгөрүүлсэн, мөн Wade дээрх Giannis, Jokic-н адилаар аваргын дараах он жилүүддээ багаа чирсэн гэдэг дүр зурагтай.
- Хамгийн үр ашигтай, бүх талын байрлалаас өндөр хувьтай довтлосон нь мэдээж Kevin Durant юмаа, талбайн аль ч цэгээс өндөр гүйцэтгэлтэй байснаараа RTS нь бусдаасаа хол тасархай байгааг хараарай. Ийм учраас л түүнийг бүх цаг үеийн хамгийн Efficient scorer гэдэг, харамсалтай нь онооны дундаж болон 1 тоглолтод авсан онооны рекорд зэрэг нь тийм ч их биш.
- Хамгийн тааруу гүйцэтгэлтэй 2 тоглогч нь Iverson болон Westbrook нар байна, мэдээж хэд довтлох нь хамаагүй багаа оноогоор чирдэг байсан он жилүүд учраас RTS бага байх нь тодорхой. Аа бас Trae Young, Gilbert Arenas 2 энд Kyrie Irving-н дээр байна гэдэг сонирхолтой2.
97-оос өмнөх он жилүүдийг тооцвол мэдээж Jordan, Wilt, Baylor нар утгагүй болгох байсан биз, хэдэн ч 3-н жилийн үзүүлэлтүүд нь энэ дунд орж ирэх бсан юм бгаан.
Харин ирээдүйд энэ жагсаалтад хэн нэмж орж ирэх боломжтой вэ? Wembanyama, Edwards, Mitchell, Booker, JB??