01/10/2025
#хүнснийхаягдал Солонгосын Бибимбаб хоолны түүхийг та нар ер нь мэдэхүү? Солонгосын дайны үеээр үүссэн хоол л доо. Өлсгөлөнд нэрвэгдсэн маш хүнд жилүүд үргэлжилж байсан гэдэг, Америк цэргүүд ирж байдал сайжирч байсан ч хүнс ховор эдийн засаг сэргээгүй, хавар тариалалт хийж амжаагүй бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүс намар юугаа хураах вэ дээ. Ийм үед Америк цэргүүд хангамж сайтай, тэдний хүнсийг харсан бол агаараас шидэх зориулалттай вакумжуулсан бэлэн будаа, нөөшилсөн лаазалсан хүнс байдаг шд. Америк цэргүүд хоолоо идээд үлдэгдэл шавхруун дээрээ тамхиа унтраачаад явчдаг харин өлсгөлөн иргэд тамхитай хэсгийг нь авч тэрүүхэн тэнд нь цэвэрлээд үлдсэн будаатай хоолнуудыг холиод өөрсдийн идэж дассан халуун ногооны соусаа хийгээд бибимбаб буюу холисон будаатай хоол болсон түүхтэй. Өлсгөлөн дээр нэмэрлээд өвчин тахал ихтэй тэр нэгэн намар ямар ч ургац аваагүй ч эх орноо маш сайхнаар төсөөлж алтан шаргал тариан түрүү халиурсан байгаагаар мөрөөдөлөө зурсан зураач Чанг Уччины бүтээлийг би copy хийж зурж байсан, энд зургыг оруулсан байгаа сонирхоорой. Тухайн үеийн хүмүүсийн мөрөөдөл дунд бид амьдарч байна даа. За ингээд би амралтын өдөр хийж идсэн бибимбабаа зааж өгье:
Бибимбаб хийхийн тулд дэлгүүр яваад учиргүй худалдан авалт хийгээд байх шаардлаггүй, уг хоолны concept нь үлдэгдэл ногоо мах юуханаар хийж болох гарын дор хоол юм.
1. Будаа агшаах; Нададтөрөл бүрийн будаа үлдсэн байсан, зэрлэг будаа, жасмин будаа, жирийн будаануудаа холиод агшаасан
2. Ногоо хуурах; Тус тусад нь цэвэрхэн хуурна. Нилээн хатуувтар ногоог буцалсан усанд ганц минут шалзалаад хуурна. Надад нэг лууван, урт вандуй, байцаархуу endive-тал дүпү олдсон.
3. Махаа амталж дараад хуурах; Хөлдөөгчний ёроолоос олсон татсан махаа гэсгээгээд амталсан. Махны амталгаанд халбага soya соус, халбага гүнжидийн тос, 1 ш бор сахар, 1 хумс сармис хэрэгтэй ч надад зарим нь байхгүй байсан тул итали балзамик дээр маги цуу холиод амталсан, та нар магги цуу багахан хийж болно. Мөн 1 ширхэг сармис няцлаад, гүнжидийн тосны оронд ногоо дарсан тосноосоо жаахан хийгээд, махаа амталж дарж байгаад хөнгөн хуурсан, мах хуурсан тэр хайруулын тавгаа угаалгүй ганц өндөг соус дээр нь шарсан.
4. Бибимбаб соус хийх;
Гочужан гээд улаан бэлэн соус ганц халбага+ өтгөн сироп нэг халбага хийдэг юм бн лээ солонгосчууд, би сиропны оронд зөгийн бал орлуулсан, мөн нэг халбага жимсний жүүс хийж болно, мөн л гүнжидийн тос ганц халбага байх ёстой ч тос байгаагүй.
Холих; Ингээд агшаасан будаагаа том аяганд хийгээд ногоонуудаа өнгө өнгөөр нь алаглуулаад амталсан махаа дунд нь шарсан өндөгөө тэгээд соусаа холино. Кимчинд дуртай бол холиж болно. Би ч саладны том төмрөн саванд хийгээд хутгачлаа, Бибимбабтай төмпөнгөө урдаа бариад ганц ангит гоё кино үзээд бүтэн сайныг өнгөрөөлөө.